Бүдгэрүүлсэн жимийг тодотгох "Гүртэн Чойжинч"

Бүдгэрүүлсэн жимийг тодотгох "Гүртэн Чойжинч"

Бүдгэрүүлсэн жимийг тодотгох "Гүртэн Чойжинч"

Чойжингийн талаар судлах нь байтугай ярих эрхгүй байхуйд их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн хууч яриаг тэмдэглэх нэрийн дор “Өвгөн Жамбалын яриа”-ндаа дурдаж, билгүүн номч Бямбын Ринченгийн “Үүрийн туяа” романаас л чойжин сахиусын талаар уншиж , “Цогт тайж” киноноос үзэж байсан бид Хатанбаатар Магсаржавыг чойжинч байсныг дөнгөж саяхнаас л хам хум гадарлах болжээ. Нарийн баримт хөөж, судалгаа хийх эрхгүй байснаас өвгөд энэ тухай үлгэр домог шиг хууч яриаг сэмхэн сэмхэн шивнэх төдийхнөөр л хэлж үлдээв.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр марксист түүх бичлэгийг залруулж, мартагдсан хийгээд бодит түүхийг эргэн харсан эрдэмтэн судлаачдын бүтээл бидний өмнө шинийг нээж, өв соёл, уламжлал руугаа гүн өнгийх боломжийг олгосоор байна. Бидний нүдээр харж, гарт мэдрэгдэхгүй далд ертөнцийн сонин хачин ч энэ хэрээр эргэж харах, судлагдахуун болов. Өрнийн хөгжилтэй орнуудад шинжлэх ухааны салбар болон эрчимтэй хөгжих, далд ертөнцийн нууцыг ил болгохоор зорьсоор байнам.

Чойжон лам Лувсанхайдавын өргөмөл охин , Бөмбөгөр ногоон театрын жүжигчин Ц.Дашцэдэн нөхөр
Чойжон лам Лувсанхайдавын өргөмөл охин , Бөмбөгөр ногоон театрын жүжигчин Ц.Дашцэдэн нөхөр "залуу жанжин" Ж.Лхагвасүрэнгийн хамт.

Нийслэлийн төвд музей төдийхнөөр бидний анзаардаг төрийн Чойжингийн сүм ямар олон далд нууцыг тээж, түүнийг нь чимээлэн сөхөх аваас хичнээн нандин нууцыг хэлж өгөхийг таашгүй. VIII Богдын төрсөн дүү Лувсанхайдав энэхүү сүмд Монгол төрийн үйлийн төлөө сахиус буулгадаг төдийгүй албан ёсоор батламжилсан цорын ганц төрийн чойжинч байжээ. Чойжинч Лувсанхайдавын бодлын хүчээр зангидсан гэх сэлэм өнөөг хүртэл Богд хааны музейн үнэт үзмэр болсоор буй юм. Гэтэл бид ямар замыг туулж, хэрхэн тэрхүү музейд очсон талаар ч там тум мэдээлэлтэй байгаа нь хачин.

Ардын багш Л.Дашням, С.Дулам нарын “Цэвэр судалгааны бүтээл” гэж тодотгосон “Гүртэн Чойжинч” хэмээх МУГЗ, доктор Б.Галааридын бүтээл тэрхүү бүдгэрсэн жимийн тодотгох бас нэгэн алхам болов.

Бидний мэдэхээс Хатанбаатар С.Магсаржав, Богд хааны төрсөн дүү Лувсанхайдав нараас гадна Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Д.Лосол, Монгол Улсын Ерөнхий сайд агсан Агданбуугийн Амар, Богд хааны хатан Дондогдулам, сүүлчийн хатан Гэнэнпил гээд мэдэхгүй арваар бус зуугаар тоологдох сахиус буулгадаг гүртэн чойжинчид байжээ. Харамсалтай нь тэдний хувь заяа хэлмэгдүүлэлтийн араа, шүдэнд хэрчүүлсэн бөгөөд түүний балгаар нэршлийг нь буруу, зөрүү тэмдэглэхэд хүрчээ. Харин бидний мартагдсан нарийн нууцтай эргэн танилцах боломжийг "Гүртэн Чойжинч" бүтээл олгох аж.

Чойжин буулгах зан үйлийн талаар энэхүү бүтээл нарийн тусгасан бөгөөд зуурдын байдалд орох үйл явцад  хүний тархи хэрхэн ажиллаж, тархины үелзэл бета, альфа, тета долгионтой хэрхэн холбогдож байгааг тогтоох, тайлах үйл явц дэлхийн өнцөг булан бүрт өрнөх болжээ. Энэхүү номын сахиусуудыг буулгахдаа ашигладаг бүрээ, бишгүүр, цан хэнгэрэгийн аялгууг ашиглаж буй нь бөөгийн онгодоо дуудахтай арга технологийн хувьд адилхан төдийгүй хоорондын ялгаа, хэмнэл хөдөлгөөн зэргийг нарийн судалсан энэхүү бүтээлээс өнгөрсөнд ямар увдис, чадалтай чойжингууд бидний дунд амьдарч байсан, Далай лам яагаад дэргэдээ өөрийн гэсэн чойжинчтой байгаа, өнөөгийн бидний дунд амьдарч буй чойжинчдын талаар тодорхой өгүүлэх энэхүү номноос бид энэ талаар илүү дэлгэрэнгүй уншиж боломжтой юм.

Халх голын дайнд Монголын ардын хувьсгалт цэргийг удирдсан "залуу жанжин" Ж.Лхагвасүрэнгийн гэргий монгол төрийн цорын ганц чойжин ламтай хэрхэн холбогдсон тухай ч энд өгүүлнэ.

VIII Богд Жавзундамба яагаад Чойжин ламын сүмийг байгуулж, Найчүн, Зэмэр, Доржшүгдэн гэсэн гурван сахиулыг буулгуулж шашин төрийн үйлээ даатгасан байснаас эхлээд шашныг хориглож, зулын оронд зураг заларсан нийгэмд яагаад энэхүү сүм үлдсэн зэрэг таавар, оньсого мэт асуултуудын хариултад хөтлөх судалгааны энэхүү бүтээлээс илүү нарийн нууц, чандын утга учрыг унших боломжтой юм. Судлаачдын хүрээнд цөөн тоогоор хэвлэгдсэн энэхүү номыг олон нийтийн хүртээл болгохоор хоёр дахь удаагаа цөөн тоогоор хэвлүүлсэн байна.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-01 213.87.129.48

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-01 85.233.56.132

Сайн байна. Галааридад улам их амжилт хүсье!

Avatar

Сараа 2024-03-01 202.70.37.178

Энэ нөгөө шар хавтастай номны үргэлжлэл юм уу?

Avatar

Нэргүй 2024-03-01 66.181.190.103

шар улаан асаасымуу даа. хувьсгалаар асаадгиймуу, асаж хувьсдгиймуу. биеэр үүзэцгээж л ойлгох. тэрнээс биш наана нь мянган юм яриад нэмэргүй. егзөрүүд хэлээд хэлээд амсахаас нааш ойлгодоггүй гэх.

Avatar

🔎 2024-03-01 66.181.190.103

зам цам цан жам юмуу

Avatar

уб 2024-03-01 66.181.190.103

цагаан шар ногоон улаан хөх гэдгийг ойлгох уу.

Avatar

Нэргүй 2024-03-01 139.5.218.99

Сайхан ном болсон байна. Амжилт хүсэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж