ЗУДАД ХАМГИЙН ИХЭЭР НЭГВЭГДЭЭД БАЙГАА ЗҮҮН АЙМГИЙН МАЛЧДАД
МОНГОЛЫН НООС, НООЛУУРЫН ХОЛБОО, МОНГОЛЫН ОЁДЛЫН НЭГДСЭН ХОЛБОО ТУС БҮР ХАНДИВ ӨГЛӨӨ.
Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах үүднээс улс орон даяар иргэн, аж ахуй нэгжүүд хандивын аян өрнүүлж малчдадаа дэмжлэг үзүүлж байгаа билээ.
Хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуй нэгжүүд энэхүү аяныг түүчээлж аж ахуй нэгжүүдийг уриалан
- Монголын ноос ноолуурын холбооны 21 үйлдвэр нийт 149.5 сая төгрөгийн үнэ бүхий хандив,
- Монголын оёдлын нэгдсэн холбооны 4 аж ахуй нэгж 33.2 сая төгрөгийн үнэ бүхий хувцас хэрэглэл, нэмнээний хандивын батламжаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд өглөө. Хандивын батламжийг гардуулах үеэр ноос, ноолуур үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд төмөр зудтай, зудын хохирол хамгийн их байгаа ноолуур бэлтгэн нийлүүлдэг зүүн аймгуудын малчдад тусламжаа хүргүүлэх хүсэлтээ илэрхийллээ.
Хандивлагч аж ахуй нэгжүүдийн хүсэлтийн дагуу тусламжийг зудад хамгийн ихээр өртөөд байгаа зүүн аймаг, сумдын малчин өрхүүдэд хуваарилан өгөхөөр болов.
Дашрамд дурдахад энэ онд хөнгөн аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ой тохиож байна.
Нэргүй 2024-02-29 213.87.90.121
Харуулах боломжгүй.