Японы археологчид Туркээс эртний бичээс оллоо

Японы археологчид Туркээс эртний бичээс оллоо

Японы археологчид Туркээс эртний бичээс оллоо

Японы судалгааны экспедиц Туркээс 3300 жилийн тэртээ Хитийн хаант улсын үед хамаарах эртний таблетыг илрүүлжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар далдуу модны хэмжээтэй эртний бичээс бүхий таблет бараг төгс байдалтай олдсон бөгөөд эртний соёл иргэншлийг тойрсон нууцыг тайлахад тусална.Япон дахь Ойрхи Дорнодын соёлын төвийн харьяа Японы Анатолийн археологийн хүрээлэнгийн Мацумура Кимиёши тэргүүтэй баг сүүлийн 15 жил эртний Буклукале хотын туурь малтлага хийжээ. Уг газар  нийслэл Анкарагаас зүүн өмнө зүгт 60 км-ийн зайд оршдог.

Эртний таблет  нь 70 мөр текст агуулсан ба  дөрвөлжин үсгийн хэлбэр нь МЭӨ 14-р зууны үеийн Хитийн хаант улсын үеийнх юм. Дээрх бичгийг нь орчуулвал  "Дөрвөн хот, түүний дотор Нийслэл Хаттуса гамшигт нэрвэгдээд байна” гэсэн мөрийг дөрвөлжин бичгээр бичсэн байжээ. Мөн эртний хурриан хэл дээр шашны зан үйлын залбирлыг сийлсэн. Өнөөг хүртэл хурри хэл дээрх таблетууд Хаттуса хааны үетэй нягт холбоотой ба эртний Буклукале хотыг дүрслэн харуулсан байдаг.

 

Эх сурвалж: Nikkei Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Gir 2024-02-29 202.9.46.150

Харамсалтай орчуулга монголчуудын. Таблет, далдуу модны хэмжээтэй.

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

? 2024-02-29 45.117.35.18

таблет олдооо юу? нөтбүүк бхгүй бж уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж