Сурвалжлага: Боловсролын салбарт "Big data" цогц систем нэвтэрлээ

Сурвалжлага: Боловсролын салбарт "Big data" цогц систем нэвтэрлээ

Сурвалжлага: Боловсролын салбарт "Big data" цогц систем нэвтэрлээ

Боловсрол шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2024.02.29/ “Боловсрол-Их Өгөгдөл (Big Data)-AI (Artifical Intelligence)” сэдэвт боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Чанартай боловсролын тогтолцоо бий болсноор хүн ам төдийгүй нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд олон талын эерэг өөрчлөлт гарна. Тиймдээ ч боловсролын салбарын хөгжлийг бүхий л цаг үед өргөн хүрээнд нь авч үзэж, бодит дата мэдээлэлд тулгуурласан бодлого шийдвэр гаргах нь цогц шийдлийн хэлбэр юм.

Монгол Улсын Засгийн газраас гаргасан төрийн их өгөгдөл санаачилгыг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг болох боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем нь тус салбарын стратегийн болон өдөр тутмын шийдвэр гаргах үйл явцад онцгой үүрэгтэй.

БШУЯ-наас Боловсролын салбарын дижитал шилжилтийн санаачилгыг өргөн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд тус цахим системийн нээлтийн үеэр салбарын стратегийн болон өдөр тутмын шийдвэр гаргах үйл явцад өгөгдөл-мэдээллийн шинжилгээ буюу дата аналитикийг ашиглах түүнчлэн өгөгдөл мэдээлэл, нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх зорилгоор хөгжүүлснийг олон нийтэд танилцуулж байна.

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ, БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ДАМЖУУЛАН ИХ ӨГӨГДЛИЙГ БИЙ БОЛГОВ

Боловсролын салбар сүүлийн жилүүдэд удирдлага, мэдээллийн систем, боловсролын үнэлгээ, цахим үйлчилгээгээр дамжуулан их өгөгдлийг бий болгож чадсан нь цаашид шат, шатанд ашиглах боломжийг бүрдүүлсэн. Гэхдээ эдгээр мэдээллийн санг байгууллагууд тус тусдаа хариуцдаг, хоорондоо мэдээллээ солилцох нь хязгаарлагдмал, ашиглалт хангалтгүй байв.

Харин сүүлийн нэг жилийн хугацаанд БШУЯ эдгээр мэдээллийн санг нэгтгэн хиймэл оюуны тусламжтай шинжилгээ хийх, тайлан, боловсруулалт хийх системийг эхний байдлаар хөгжүүлээд байгаа юм. Ингэснээр багштай холбоотой бүх мэдээлэл, сурагчийн ахиц амжилтыг нэг бүрчлэн харах боломжтой болж байна.

Улмаар бусад салбаруудтай мэдээлэл солилцох явцыг эрчимжүүлэх чиглэлд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргах алхам болжээ. Цаашид энэхүү хөгжүүлэлтээр олон төрөлт их өгөгдлийг боловсруулж, хиймэл оюуны арга зүйг өргөн ашиглах бөгөөд боловсролын салбарын шийдвэр гаргах үйл явц, сургалт, тэр дундаа хүүхэд, залуучуудын сурах үйл ажиллагаанд хиймэл оюуны тусламжтай шинжилгээ хийж, хоцрогдолгүй сурах боломжийг бүрдүүлэх юм.

Монгол Улсын боловсролын салбарт ахиц дэвшилт олон гарч байгаагийн нэг жишээ нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар суралцагч боловсрол эзэмших. Орон зай, цаг хугацаанаас үл хамаарч нийслэл хотын төдийгүй орон нутгийн сурагчид цахим системээр хүссэн мэдлэг, боловсролоо олж авах боломж бүрдэж байгаа нь тэгш хүртээмж, чанарыг мөн бий болгож байна.

Ганцхан жишээ авахад байгалийн ухааны хичээл дээр ашиглах хэрэглэгдэхүүний сургалтын цахим материалыг сонгож, нэмэлт хэсэг дээр дарахад сурагчид шаардлагатай бүхий материал видео болон 3D хэлбэрээр гарч ирэх аж.

УЛСЫН, ХУВИЙН СУРГУУЛИЙН СУРАГЧИД ЯЛГААГҮЙ ТЭГШ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИНЭ

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Өнөөдөр Монголын боловсролын салбарт их өгөгдлийн платформыг танилцуулж байна. Энэ платформын ач холбогдол нь энгийн жишээгээр авч үзвэл нийгэмд багш нарын хомсдол үүслээ гэх асуудал. Гэтэл бодит байдал дээр үнэхээр багшийн хомсдол бий болсон эсэхийг тогтоосон дата судалгаа байдаггүй. Өөрөөр хэлбэл, яг аль чиглэлийн хэчнээн багш хомсдолтойг, аль аймаг, сургуульд дутуу байгааг мөн багш нар ямар шалтгаанаар ажлаасаа гарч байгаа, багш нарын ачаалал бага, дунд, ахлах аль ангийнханд хэр түвшинд үүссэнийг таамгаар ярьдаг үеийг хална гэсэн үг.

Их өгөгдлийн системийн тусламжтайгаар өнөөдөр Монгол Улсад нийт 37850 багш байхад ил хомсдол буюу 3000 багшийн хомсдол үүссэн байгааг харж болно. Энэ хомсдолыг хэрхэн нөхөх вэ? гэдэг гол асуудал.

Богино хугацаанд багш нарыг хомсдолыг нөхөхөд бодлогын шинжилгээ хийхэд их өгөгдөл дээрх дата мэдээлэл өндөр ач холбогдолтой. Хоёрдугаарт, нэг ангид 60-аас дээш суралцагчтай хэдэн сургууль байгааг тодорхойлж, хэчнээн багш 45-аас дээш хүүхэдтэй анги дааж байна вэ? гэдэг тоон мэдээлэл ч өнөөдөр их өгөгдлийн цахим системд нэгтгэгдсэн. Үүнийг мэдэж, зарлаад зогсохгүй дээрх асуудлыг дагасан бодит бодлого шийдвэрийг гаргахаар салбар яамнаас ажиллаж байна. Гуравдугаарт, гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын датаг цуглуулж анализ хийж үзээд эрсдэлийг тооцоолж, шаардлагатай төсөв санхүүжилтийг тооцоолж гаргахаар ажиллаж байна. Мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалт ямар өгөөжтэй байгаа, багш нарын урамшуулал, үнэлгээний асуудал бодитоор анхан шатанд хэрхэн нөлөөлж байна гэдгийг тодорхойлж, дараа дараагийн бодлогодоо тусгахад энэхүү платформ үр өгөөжтэй.

Нөгөө талаас хүүхэд. Хүүхэд бүрийн ахиц дэвшлийн үнэлгээг анги болон суралцагч бүрээр гаргаж, цаашид ерөнхий боловсрол эзэмшсэн гэрчилгээг цаасаар биш хиймэл оюун ухаанаар өгөхөөр ажиллаж байна.

2023 оны есдүгээр сарын 1-нд хувийн сургуулиудад хамгийн үнэтэй хэрэглэгддэг буюу нэг хүүхэд 20-30 евро төлж хэрэглэдэг 3-4 дүгээр ангийн математик, 5-6 дугаар ангийн англи хэлний платформуудыг бид төрийн өмчийн бүх сургуульд хэрэглэж эхэлснээр хүүхэд бүр тэгш боловсрол эзэмших боломж бүрдсэн. Цаашид ч хүүхэд бүр хувийн, улсын аль ч сургуульд сурч байгаагаас үл хамаарч бүх нийтээр ижил тэгш боловсрол эзэмших тогтолцоог бий болгоно.

ИХ ӨГӨГДЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР АСУУДЛЫГ УРЬДЧИЛЖ ТООЦООЛЖ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМЫГ БОЛОВСРУУЛДАГ

“Дата аналитикийн төсөл”-ийн зөвлөх Др.РАЖУ:

-Өгөгдлийн ашиглалтын үр дүнгийн тухайд Австралийн жишээн дээр ярихад, манай боловсролын салбарт 3-12 дугаар ангийн хүүхдүүдийг нийт есөн жилийн хугацаанд их өгөгдлийг нь цуглуулах замаар дүн шинжилгээ анализ хийсэн байдаг. Үүний үр дүнд урьдчилж асуудлыг харж, тооцоолж, шийдвэр гаргах боломж нөхцөл бүрдсэн.

Гэрэл зургийг О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AI судлаач 2024-02-29 111.238.245.212

Мэдэхгүй хүнд сүртэй харагдаж байж магад. Тоног төхөөрөмж өглөө гэж бодсон үхүй юм байна. Их өгөгдөл гэвэл биш шүү. Угаасаа мэдээлэл нь байсан. Статистик л гаргасан бололтой. Их сургуулийн захын багш гаргаж л байдаг. Хугацааны цуваагаар таамаглал гаргах бол физикийн багш нар ч хийж байгаа. Сүүлд нь попорч байна гэж ойлголоо. Энэтхэг хүн маанаь Монголчууд мэдэхгүй гэж бодсон байх.

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Оноч 2024-02-29 66.181.161.117

сайн байна…ямар ч байсан ажил явж бгаа юм бнаа…гэгээлэг мэдээ үнэхээр дутагдсан цаг үед бага зэрэг уужрах шиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж