Elle сэтгүүлийн онцлох нүүр царай

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Elle сэтгүүлийн онцлох нүүр царай

Дэлхийн нэр
хүнд бүхий томоохон сэтгүүлүүдийн нэг “
Elle” ирэх аравдугаар сард 25 жилийн
ойн баяраа тэмдэглэхээр болжээ. Харин энэхүү тэмдэглэлт ойдоо зориулан гаргаж
буй тусгай дугаарын нүүр хуудсыг Холливуудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг, жүжигчин
Kate Hudson сонгогджээ.

Elle” сэтгүүлийн
хамгийн шилдэг нүүр царайгаар тодроод байсан загвар өмсөгч Kate Moss-ыг энэхүү
тэмдэглэлт дугаарын нүүр царай болно хэмээн ихэнх мэргэжилтнүүд таамаглаж
байсан. Харин уг сэтгүүлийнхний хамгийн шилдэг сонголт нь Kate Hudson болсон
байна.

Тэрбээр шинэ
найз залуу, хөгжимчин Matthew Bellamy болон ирээдүйн төлөвлөгөөнийхөө тухай
сонирхолтой ярилцлага өгчээ.

“Би хайранд
итгэдэг. Жинхэнэ хайртай хүнээ олсон үедээ хүмүүс гэрлэдэг. Харин хайр нь
төгссөн үед хүмүүс салдаг. Тиймээс би гэрлэлтийг насан туршийн гэдэгт 100 хувь
итгэлтэй байж чаддаггүй. Хүний амьдралд хэдэн ч хайр ирж болно. Бас тэр гал
халуун хайр нь бөхөж унтарч болно. Тиймээс би дахин гэрлэхэд яарахгүй байгаа. Би
яг надад тохирох хүнээ тодорхойлж одоохондоо чадаагүй. Ямар хүн надад тохирхыг,
би хэнийг хайж, хүлээж байгаагаа ухаарч гүйцээгүй л байна” хэмээн ярьжээ.

Сануулахад, Тэрбээр
2000 онд Америкийн алдарт “The Black Crowes” хамтлагийн ахлагч, дуучин Chris
Robinson-той гэрлэсэн ба тэд зургаан жил хамтдаа амьдарч, Ryder Russell
Robinson хэмээх хүүтэй болсон юм. 2006 онд түүний нөхөр салах өргөдлөө өгч, 2007 оны аравдугаар сард хосууд хамтын амьдралдаа цэг
тавьсан билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж