ҮАБЗ-д анхааруулахад: Монгол хойноо хоригт, урдаа өрөнд орох вий!

ҮАБЗ-д анхааруулахад: Монгол хойноо хоригт, урдаа өрөнд орох вий!

ҮАБЗ-д анхааруулахад: Монгол хойноо хоригт, урдаа өрөнд орох вий!

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өчигдөр “ОХУ нефтийн импортоо хязгаарлах шийдвэр гаргасан. Түүнд нь Монгол Улс багтаагүй. Гэхдээ баталгаажсан шийдвэр нь хараахан ирээгүй” гэж там тум мэдээлэл өгчээ. Товчхондоо, ОХУ-аас тавьж буй нефтийн импортыг хязгаарлах хоригт Монгол багтах эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэсэн үг. Мэдээж, хоригт орохгүй бол Монголд шатахууны хомсдол үүсэхгүй гэсэн үг. Харин хоригт орсон нөхцөлд авах арга тактикаа боловсруулсан байх ёстой. Ямартай ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхны хувьд “сүх далайтал үхэр амгалан” байгаа бололтой, бинзен шатахууны хувьд бүх сав дүүрсэн, хангалттай нөөцтэй” гээд сууж байна.

Монгол шатахууны хувьд Москвагаас шууд хараат. Хэрэглээнийхээ 90 хувийг Оросоос хангадаг учраас хойдох Царь үе, үе хязгаарлалт, хориглолтоор Монголын эрх баригчдаар “хадаг, яндартай” гуйлгуулна. Өгөх хүн гэдийнэ гэдэг үг үндсэндээ шатахууны импорт дээр  жинхэнээсээ харагддаг, хэрэгждэг.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  Монголд шатахууны хомсдол нүүрлэж, тухайн үед БНХАУ-аас нэмэлтээр түлш импортлож, гал намжааж байв. Монгол Улсын шатахууны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж 2023 оны сүүлийн гурван сард АИ-92 автобензины борлуулалт 60 мянган тонн, дизель түлш 100-110 мянган тоннд хүрсэн.

Тэгвэл энэ удаад хойноо хоригт орж, хязгаарлалтад өртвөл Монгол Улс хомсдлоо яаж шийдвэрлэх вэ гэдэг толгой гашилгасан асуудал болж болзошгүй байна. Учир нь, Хятадаас импортлож буй шатахууны 90 хувийг “Трафигура” нийлүүлдэг. Атал тус компанид Монгол Улс багагүй хэмжээний өр төлөх нөхцөл үүссэн талаарх мэдээлэл бий. "Блүүмберг" мэдээлэхдээ “Трафигура"-д Монголын худалдан авагчид их хэмжээний өр тавьсан, энэ нь тус улсад ихээхэн хохирол учруулж болзошгүйг дурдаж байв.

Үндэстэн дамнасан “Трафигура” компани нь гаднаас түүхий эдийг нь оруулж ирж, дотоодод шатахууны үйлдвэрлэдэг. Үүнээс болоод тус компанийг “хуурамч шатахуун үйлдвэрлэдэг” гэж Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос буруутгаж байлаа. Сингапурт төвтэй тус компанийн Монгол дахь “бие төлөөлөгч” нь “Аргал ойл” компанийн эзэн Э.Жононбаяр. “Аргал ойл” нь Монголд  бүх төрлийн шатахууны жижиглэнгийн болон бөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 2018 оны тавдугаар сард байгуулагдсан компани аж. Э.Жононбаярын ард МАН-ын цагаан байрны нэр бүхийн томчууд байдаг гэх яриа “тамхины цэг”-ийн хов болоод удсан.

“Трафигура”-гийн нэг сул тал нь бизнесийн эрх ашгаа хамгаалах гэж МАН-ын улстөрчидтэй хэт сүжирч, тэдний хамаарал бүхий компаниудад зээлээр шатахуун олгосон нь Хятад, Монгол хоёр улсын дунд асуудал үүсгэж болзошгүй байна.

Энэ тухай “Трафигура” мэдээлэхдээ “Манай компани Монголд газрын тос, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Газрын тосны бизнестой холбоотой зарим асуудал Монголд үүссэн” талаар мэдээлснийг гадаад, дотоодын хэвлэлүүдээр цацагдсан. Ийнхүү тус компанийг тойрсон ээлжит нэг дуулиан эдийн засагт эрсдэл дагуулж мэдэхээр байна.

Хэрэвзээ “Трафигура”-гийн өр зээлийн асуудал өндрөө авбал Монгол Улс нь шатахууны хувьд хойноо хоригтой, урдаа өртэй болж мэдэх нь. Тиймээс өр зээл, өглөг, авлагын асуудалд анхаарахгүй бол үндэсний аюулгүй байдалд ч эрсдэл нүүрлэж болзошгүй. Энэ тохиолдод МАН-ын дарга нар мянган удаа “матрын нулимс” унагаад ч нэмэргүй болсон байх вий.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-29 202.126.91.38

Европын орнууд Оросын нефьт байгалийн хийн хараат байдлаас гарч 40 хувийн хамааралыг 18 хувь болгон буулган улмаар бүрмөсөн авахгүй байх бодлого явуулж 2025 он гэхэд бүрэн хараат бус болох төлөвлөгөөтэй байгаа юм байна лээ. Оросууд нефьт байгалийн хийгээ улс төрийн бодлогод ашиглан шантаажлах з****г болгож байгаагаараа Европод зах зээлээ алдсан

Avatar

Нэргүй 2024-02-29 202.126.90.120

Та нарын л******д амаа хамхиад сууж байлдаа, манайх хрригт орохгүй шдээ

Avatar

Зочин 2024-02-29 31.17.203.166

Ер нь Сингапур бол газрын тосны зах зээлийн сүлжээний цэг байх аа. Эндээс бүх түүхий тос, бүтээгдэхүүн ачигддаг, газрын тосоор гаршсан компани олон байх аа Энэхүү Трафигура гэгч нь Монголчуудыг хахуулдаад сурсан байж магад юм ши. Тиймээс Сингапурт төвтэй, Томоохон, тухайлбал, Англи, Францийн томчуудыг түших талаар дээгүүр доогуур хэлэлцээ хийх нь чухал биз ээ. Оросууд маань эрсдэлд магадлал их байна шүү. Чингэхдээ мэдээж хувийн хэвшлийхэнтэйгээ Перовис, Содмонгол зэрэгтэйгээ хамтрана шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-29 103.161.242.166

мэдээллийн сувгууд нь үгээ зөв бичихгүй бол гутамшиг.
Бинзен гэж бичээд байх юм. миний бодлоор бензин гэмээр юм.

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.190.233

МАН нөгөө нефьт боловсруулах үйлдвэр юу болсон бэ 8 жил тасралтгүй дангаараа төр засгийг бүх түвшинд тогтвортой барилаа. АН дангаараа ингэж 8 жил барьсан бол улс орон аль эрт хөгжих байлаа. Тэр үеийн Алтанхуяг Баттулгын үеийн АН шүү тэрнээс биш МАН-ын бөгсний алчуур С. Эрдэнэ удирдсан АН биш. Баттулга МАН-ын офшорчин Су. Батболд тэргүүтэй хулгайчийн офшорыг илчлэн МАН болон Элбэгдорж С. Эрдэнэ гэсэн МАН-тай хөл толгой холбосон хулгайч нарт жийлгүүлсэн. Эрчим хүч түлшний хараат бус бодлоготой бай

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-02-29 66.181.177.245

. Өндөр технологитой бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхааръя.Технологийн хувьд бие даах нь маш чухал боллоо, Импортын хамаарлыг багасгая.Боловсруулах үйлдвэрт ахнааръя, Ийм үйлдвэрт бүтээгдэхүүн нь үнэд хүрэхээс гадга ажиллагсад нь мэргэшиж, цалин нь өндөр байдгийг онцолж байна. Хувийн хэвшил нь ажил олгогч, цалин олгогч гэж харж төрөөс илүү дэмжинэ гэнэ. Төрийн элдэв шалгалтыг багасгана гэнэ.Муж улсуудыг 2030 он гэхэд биеийг нь даалгана гэнэ.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-02-29 66.181.177.245

Хөдөө тосгонд хүн хэвийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, багш, эмч зэрэг боловсон хүчнээр хангах, сургууль, цэцэрлэг, соёл, спортын арга хэмжээнд ихээхэн хөрөнгө зарцуулах гэнэ.Төгёөгчид үйлдвэрт гологдоод байна.Иймд ЕБС, дээд сургуульд суралцагчдад үйлдвэрийн дадлага олгоё. 6-р ангиас нь хүүхдийг янз бүрийн салбарын ажилтай танилцуудаг болоё, Тэгвэл мэргэжлээ сонгоход нь тус болно гэнэ.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Санаа авах зарим зүйл 2024-02-29 66.181.177.245

Путины Парламентдаа тавьсан илтгэлээ манайд санаа авах зүйл: Дэлхийн бүх шашин орост байдаг бололтой. Бүгдийг нь дэмжинэ гэнэ. Хүн амаа өсгөх бодлого барина гэнэ.Үүний тулд төрөлтийг дэмжинэ. 2 дахь хүүхдээс нь хүүхдийн мөнгө ТӨЛБӨРолгоно, жирэмсний, амаржсаны тэтгэмийг нэмнэ гэнэ.Үүний тулд ”ГЭР БҮЛ” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлнэ гэнэ. 9 хувийн ядуурлыг бууруулна.Бид ажлаа ерөнхий тоон үзүүлэлтээр бус, яг ард түмний амьдралын төвшин дээшилсэн эсэхээр дүгнэдэг болоё гэнэ

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.190.233

а******н Путин 24 жил улиг болсон юмаа ярьж байна үүнд хэн итгэх юм.

Avatar

Зочин 2024-02-29 174.194.201.4

Яаралтай шатахууныхаа үйлдвэрээ бариачээ!

Avatar

Нэргүй 2024-02-29 202.21.115.186

Оросууд бариулахгүй ээ. Цаагуураа хорлоод тэр ч мөрөөдөл хэвээрээ шүү.

Avatar

DR. ADITYA 2024-02-29 129.205.113.181

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-29 103.212.116.75

МАН НАМ ОДОО ДОРОМЖИЛЖ БОЛСОН БАЙХАА АРД ИРГЭД ЯДУУРСААР БАЙНА ОДООГИЙН БАЙДЛААР ХОЙТ СОЛОНГОС ҮНДСЭНДЭЭ БОЛЧИХСОН БАЙГАА ОДОО ЭД НАР ГАРВАЛ ЖИНХЭНЭ ХОЙТ СОЛОНГОС БОЛНО ДОО

Avatar

Unshigch 2024-02-29 178.51.202.127

orosuud hed heden ornuudad ene hyazgaarlalt hamaarahgui gedegt mongol uls geed baina sh dee, duugai hunees um gudrah heregtei oorsdoo uo ch hiij medehgui chadahgui baij.

Avatar

Зочин 2024-02-29 76.220.74.140

Хүрэлсүх,асар их зардалтай нефтийн үйлдвэр бариулана гэж мөнгө түгжиж ажил удаашруулж байхаар бага оврын үйлдвэр хэд хэдийг байгуулсан бол тал бүрийн ашигтай байсан юм. Одоо яахав дээ ингээд тушаатай морь шиг л байж байх юм байна.

Avatar

? 2024-02-29 132.194.33.143

@

Avatar

ЗОЧИН 2024-02-29 66.181.178.238

АЛЬ ЭРТ ЁСООР БОЛСОН БАЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

Лаа шүдэнзээ бэлд 2024-02-29 66.181.191.44

6 сар хоригт орвол хүй нэгдэл рүүгээ буцна дөө.

Avatar

Нэргүй 2024-02-29 172.58.222.141

энэ лалрын МАН-д ер нь бидний үхэх сэхэх хөгжих дэвших нтр хамаа байдаг юм уу?! дандаа новшийн хорлонтой шийдвэр гаргана, улайм цайм хулгайч дээрэмчин шинжтэй

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-29 59.153.114.210

өөрсдөө өдөөд байвал э.одбаяр мэт
б

Avatar

Нэргүй 2024-02-29 172.59.190.242

ЖОНОНБАЯР НАРЫГ БУУДАХААС Л ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭ ЭЗЭЛМЭЖР БНА

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.180.218

НЭГ ИХ ТОМ ГАРЧИГ ҮАБЗ Ч ГЭХ ШИГ. ГЭТЭЛ ДОТОР НЬ ХОВ ХООСОН ШҮҮ. ХҮН БОЛГОНЫ МЭДДЭГ ЭЛЕМЕНТАРНЫЙ ЮМ БИЧИХЭЭ БОЛИО. ИЧМЭЭР ЮМGG. ӨӨРИЙГӨӨ НЭГ ИХ ЧУХАЛ ЗҮЙЛ БИЧЧИХСЭН ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ БАЙХДАА. ДАРУУХАН БАЙЖ СУР. УУЛ ҮЗЭЭГҮЙ ХОРМОЙ ШУУЖ, УС ҮЗЭЭГҮЙ ГУТАЛ ТАЙЛЖ БОЛОХГҮЙГЭЭ ХӨӨЕ Б.БАТ АА!

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.180.218

Б.БАТ ХОШНОГОО ЧАМД ОЛИГТОЙХОН ШИНЭ САНАЛ, ШИЙДЭЛ БАЙХГҮЙ БОЛ ИЙМ ХОГ БИЧИХ ХЭРЭГГҮЙ

Avatar

Нэргүй 2024-02-29 59.153.112.235

shaldan unen gej iim baidag yam,chi yu sonsohiig huseev,amia hicheesen hulchgar booloo bas hun doromjloh sanaatai

Avatar

ХУУЛЬЧ 2024-02-29 202.9.46.147

ҮНЭНДЭЭ ХОЙДУУЛЫН ЗАН ШУЛУУН БОЛОХООР ШАТАХУУН БЕНЗИНЭЭР БАЗУУЛЖ,,ДАРАМТЛУУЛНА ШҮҮ ДЭЭ,,, ЯМАР СУРААГҮЙ ЗАН БИШ,,,,,,ХАРИН УРЬД ХӨРШ АН-МАН ГАРАЛТАЙ ИРГЭД ,ХӨРӨНГӨЛӨГ бизнесмен ,, АЛБАН ТУШААЛТНУУДААС янз бүрээр авсан зүйл,,,,,амалсанаа ӨГ ГЭЭД ӨР,,ТӨЛБӨР,,ТООЦООГОО" СИ "ДАРГЫГ МОНГОЛД АЙЛЧИЛДАГ тэр жилээс АРГА БИЛГИЙН УХААН ХОСЛУУЛЖ НЭХЭЭД ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙНА ДАА.,,,,,ТИЙМ ҮЕД МОНГОЛЧУУД ХӨХ ТЭНГЭР ,,ТУСГААР ТОГТНОЛ ХУУЛЬ ,,ЦАГДАА ЯРЬДАГ НЬ БИДНИЙ АРАНШИН БИШ ЗАН ШҮҮ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.183.72

худлаа мэдээлэл тарааж ШТС- уудад үнэтэй бензинээ зарах бодож олгох л дээ, энэ худалчаа амнаас ОХУ манайд бензинээ өгдгөөрөө гөр юм бна гэсэн мэдээллийг уншсан шүү. хэний шахалтаар Орос улстай холбоотой мэдээллийг эсрэгээр нь болгож бичдэг юм баярлалаа танай сайтад орохыг хориглож бна гэж ойлгодоо

Avatar

Нэргүй 2024-02-29 202.9.40.36

Монголчууд бензинтэй байх үгүй нь өөрсдөөс нь шууд хамаарна. Оростой муудалцвад, муулаад, дайснуудтай нь сүүжрээд байвал тэд бензинээ өгөхгүй. Энд нэг их ухаан зараад байх юм байхгүй ойлгомжтой зүйл юм. Эх олрноо бодож байгаа юм бол Украйны дайнтай холбоотой олон юм ярихгүй байхад л болно. Хүний эрх ашгийн төлөө дуугарч улсынхаа эрх ашгийг хохироож ирсэн Элбэгдорж, Бат-үүл, Сосорбарам нарыг дэмжээд янз бүрийн арга хэмжээ зохиогоод байвал хор уршгийг нь бид л үүрнэ дээ. Бодоцгоо Монголчууд минь

Avatar

Нэргүй 2024-02-29 59.153.112.235

chi butsaad orosuudiin bool bolohiig husee yu,tegvel ter hoid ruugaa zailaach dee

Avatar

Зочин 2024-02-29 139.5.218.26

ийм мэдрэлүүд байгаа болохоор аргагүй ш дээ тэмээ гэхээр ямаа гэсэн сүгсэлзүүрүүд

Avatar

Нэргүй 2024-02-29 202.126.90.87

Энэ Ганбаатар, сэтгүүлч нөхөд баттай эх сурвалжаас мэдээлэл авч байгаач. Худлаа мэдээлж амьтан үймүүлж байвал сайхан байдаг юм уу. ОХУ-ын ЗГ 3-р сарын 1-нээс хаврын тариалалттай холбогдуулан зөвхөн бензиний эспортыг 6 сар хориглож харин Белорусс, Киргиз, Узбекстан, Монгол гээд хэд хэдэн оронд гэрээт хэмжээгээрээ таслалгүй нийлүүлэх шийдвэр гаргасан. Мөн дизель түлшний үйлдвэрлэлийг 16 хувиар нэмэгдүүлэх болсноо мэдэгдсэн. Чухал мэдээг барууныхнаар дамжуулалгүй шууд авч байвал бидэнд хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-29 185.220.101.97

оросын шээснүүдээс хутган үймүүлэгчдээс болгоомжил мөн хулан гэх мэт хятадын тагнуул женкогийн талын урвагчдаас болгоомжил

Avatar

Зочин 2024-02-29 66.181.188.143

Хоёр хөрштэй холбоотой эгзэгтэй асуудлыг энэ мэтээр сошиалаар тарааж хор хутгаж таарахгүй. Үүнийг чинь гадаад дотоодгүй харж байгаашдээ. Санаатай сэдрээгээд байна уу, санамсаргүйгээр мундаг хүн болох гээд байна у.

Avatar

Нэргүй 2024-02-29 139.5.217.226

Өмнөд Солонгос 60 д онд модон жорлон ч байхгүй байгаад 90 он гэхэд Азийн бар болсон бол Бид МАН + АН тай 34 жил хорт утаатай хотод өтгөн шингэнийхээ өмхий үнэртэй мансуураад л гэвтэж бна

Avatar

сонгогч 2024-02-29 202.9.46.132

Төр засагт байсан мануухайнууд бүхэл бүтэн 33 жилд ганц цахилгаан станц, метро, нефтийн үйлвэр барихгүй үхсэн үлийгээ хийж байсан юм бэ ??? гэтэл манайтай адилхан байсан Казакстаныг харцгаа

Avatar

Нэргүй 2024-02-29 59.153.115.35

Манай улс Персийн булангийн орнуудаас хямд, чанартай шатахуун авдаг болох хэрэгтэй!! Тээврийн зардал нь өндөр боловч тулгарсан аюултай цагт бид ганц улсын дарамтаас гарах нөөцтэй байх ёстой!!! Үнэтэй ч гэсэн нөөцтэй байх нь огт юу ч үгүй байснаас дээр?!!

Хятадууд оросоос маш хямд нефть авч байгаа, манай нийт хэрэглээ БНХАУ-ын хувьд бол мэдрэгдэх ч үгүй өчүүхэн бага, хэрэв бид оросын хоригт орвол Хятадаас шатахуун авья гэвэл өгнө, гэхдээ оросоос арай үнэтэй л байх биз?

Avatar

Нэргүй 2024-02-29 59.153.115.35

Тиймээс манай дарга нар оросууд крантаа хаачихвал монголчууд хүчилтөрөгчгүй болcон мэт шууд үхнэ гэж айлгах хэрэггүй!! Цагаа тулбал монголчууд өөр улсаас шатахуун авч чадна гэдгийг оросуудад мэдүүлэх ёстой!!!

Avatar

Нэргүй 2024-02-29 139.5.218.26

ш*****а бадамаа хятад орос 2 өвөр түрийдээ орсон чи персийн булангаас нефть зөөгөөд тэрийг нь орос Хятад нутаг дээгүүрээ зөөгөөд л гоё шааж байгаан шүү

Avatar

Нэргүй 2024-02-29 202.21.108.75

yahav dee neg zun alhana l biz.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж