Зукерберг Азийн орнуудаар айлчлав

Зукерберг Азийн орнуудаар айлчлав

Зукерберг Азийн орнуудаар айлчлав

"Мета" компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг Азийн орнуудаар айлчилж байна. Түүний аялал Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос гэсэн маршрутаар үргэлжилж байна.

Тэрбээр Пүрэв гаригт Сөүл хотноо Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлтой уулзаж, хиймэл оюун ухаан (AI) болон өргөтгөсөн бодит байдлын (XR) салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирсон байна. Сөүл дэх гурван өдрийн айлчлалын хүрээнд тэр "Samsung electronics"-ийн ТУЗ-ийн дарга Ли Жэ Ён, "LG Electronics"-ийн гүйцэтгэх захирал Чо Жу Ван болон бусад бизнес эрхлэгчтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцжээ.

Ерөнхийлөгч Юн Сук Ёл Өмнөд Солонгосын компаниуд хиймэл оюун ухааны системийн чухал хэсэг болох санах ойн чипийн үйлдвэрлэлээр дэлхийд нэг, хоёрдугаарт ордог гэдгийг онцлоод нягт хамтран ажиллахыг уриалсан байна.

Харин Мягмар гаригт Японы ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзаж, мөн л хиймэл оюун ухаан тойрсон өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэв. Японд айлчлахдаа тэр гэр бүлийнхэнтэйгээ цанаар гулгах, сэлмийн урлаг туршиж үзэх зэргээр цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж