Байр захиалж, хохирсон 70 мянга гаруй иргэний эрх ашгийг төр хамгаалах ёстой гэв

Байр захиалж, хохирсон 70 мянга гаруй иргэний эрх ашгийг төр хамгаалах ёстой гэв

Байр захиалж, хохирсон 70 мянга гаруй иргэний эрх ашгийг төр хамгаалах ёстой гэв

Байр захиалаад хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалахаар холбоо байгуулагдсан байна. Тус холбооноос өнөөдөр /2024.02.29/ “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Байр захиалаад хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах холбооны гишүүн н.МӨНХ-ЭРДЭНЭ:

Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ирээдүйн Билэг" орон сууцны барилгын ажил дуусаж Улсын комисст хүлээлгэж өгсөн боловч тухайн барилгад байр захиалсан маш олон иргэн хохироод байна. Нэг тоот дээр маш олон иргэний захиалга авч, төлбөр авсан. Ийм тохиолдлоор байр ч үгүй, мөнгө ч үгүй болж хохирсон маш олон иргэн байна. Энэ үйлдлийг бид залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж байгаа.

"Ирээдүйн Билэг" компанийн удирдлагуудтай бид энэ асуудлаар уулзаж, хохирлыг барагдуулах шаардлага тавьсан боловч төөрөгдүүлэх, хүлээлгэх зэргээр цаг алдаж ирлээ.

Хуулийн байгууллагад хандахаад тухайн барилгын компанийн эрх бүхий хүмүүс нь олддоггүй.

Энэнээс болж байрны захиалга өгсөн иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч байна. Залуу гэр бүлүүд салах, архинд орох зэрэг сөрөг үр дагавар ч их гарах болсон.

Албан бус судалгаагаар нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй иргэд байр захиалахдаа тодорхой хэмжээгээр төлбөр төлсөн боловч өдийг хүртэл байр орон сууцанд орж чадаагүй байгаа. Зарим иргэн  10 гаруй жил байрандаа  орж чадаагүй байна. Энэ асуудалд холбогдох төрийн байгууллага болон иргэдийг залилан мэхэлж хохироосон “Ирээдүйн Билэг” ХХК, МЦХ ХХК, туслан гүйцэтгэсэн ММ конштершн зэрэг компани яаралтай хариу тайлбар хийх ёстой гэлээ.

М.ЦЭРЭННЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-29 66.181.176.182

төр давхар хяналт тавих нь зөв. Төрийн хяналт сул байгааг далимдуулж луйварчид даварч чадаж байгаа юм.

Avatar

Нэргүй 2024-02-29 103.212.119.111

ene olon bairnas enig songoj zahial gj h**** tulgagui l bh shu, heni umnus amidrad bgan

Avatar

Нэргүй 2024-02-29 202.9.46.128

юуны тулд барилга хот байгуулалтын яам бгаа блээ. энэ төриин бодлого гажуудсанаас энэ салбарт хулгай.залилан хавтгайрч бна. хохирогччид төрд итгээд л байр захиалсан. төр туслахгүй бл бид амьдралаараа ингээд хохироод бхуу..бослого гаргана шү..

Avatar

DR. ADITY 2024-02-29 129.205.113.181

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-29 202.179.21.212

Энэ асуудлыг энэ олон гомдлыг судалж байгаад сайхан хуульчилж ингэх боломжгүй болгох хэрэгтэй байна. Ямар ч нам энэ талаар дуугардаггүй санаачилдаггүй, зохицуулахыг оролддоггүй. хүмүүс хохироод дуусч байна. компаний захирал гэж монголоор алдаатай бичсэн гэрээ өгөөд үнэн худал нь мэдэгдэхгүй алга болно.

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

Харуулах боломжгүй.

Avatar

Ард 2024-02-29 202.9.46.137

70 мянгангаас ч их айл өрх хохирсонч энэ барилгын луйварчид хууль шүүүх өмгөөлөгч хиисэн иргэдииг залилж хиисэнлуйврын гэрээгээрэээ нэртэй цаасааараа өөрсдииин бүх боломжииг авч үлдэж хагартлааа баяжаал үлдсээр бүх хохирогчид нэгдэхл хэрэгтэй энэ төр засгаас нэхэх хэрэгтэй малчин хэдэн малааа зуданд алдхад хохирлгүй болж банк хүртэл хүү авахгүйч гэх заалт оруулжиииин хохирогчдооо

Avatar

Нэргүй 2024-02-29 139.5.217.41

Орон сууцны захиалга хийж гэрээ байгуулахдаа орон сууц барьж байгаа, бариулж байгаа хуулийн этгээд хувь хүнээ сайн судлах шаардлагатай байсан байна. Төр хохирлыг барагдуулах ямарч үндэслэлгүй. Харин гэмт хэргийн шинжтэй эсхийг хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй.

Avatar

зочин 2024-02-29 202.21.108.68

захиалахдаа хэний үг сонсохгүй захиалчихаад хохирохоороо төр хариуцлагга хүлээ гэхээ больцгоо. одоо ч хууль бус газар дээр босож байгаа барилгыг бусад иргэд зогсоочихоод заргалаж байхад би хохирогч гэж дунд нь дарвалзаад байгаа нөхдүүд хохь чинь шүү мөнгөөр бөөлждөг хүмүүс л энд тэндгүй байр захиалдаг биз

Avatar

Ард 2024-02-29 202.9.46.137

Төриин нэр зүүсэн өлөн авилгачидл зөвшөөхл өгч авилгалаар олон боломжииг барилгын луйварчингуудтай хамтарч заллин луйвар хиидэгшдэээ

Avatar

Нэргүй 2024-02-29 202.9.40.36

Наймаа бизнесийн асуудалд төр оролцох ёсгүй. Тийм л юм бол байрны гэрээ хийхдээ төрөө оролцуулахгүй яасан юм бэ. Капиталист нийгэмд иргэд хоорондын асуудалд төр оролцдоггүй юм.Тэнэг царайлаад мөнгөө алдчихаад төрийг буруутгаж суудаг зангаа хэзэ татав вэ монголчууд ааэнэ бол бас л тэнэг үйлдлүүдий чинь нэг юм

Avatar

Нэргүй 2024-02-29 202.179.21.212

тэгээд нэг тоотыг олон хүнд зарах зөв үү

Avatar

Иргэн 2024-02-29 202.126.91.70

Төр хариуцах ёстой . Төр хяналттай байж баригдаж байгаа байшингууд нь тодорхой байх ёстой, алийг ньхудалдан авах ёстой г ч төр зөвлөдөг байх ёстой .

Avatar

ЭНЭ БҮР ХЭТЭРНЭЭ 2024-02-29 103.111.68.3

ОДООТӨРӨӨС 0 ЦААС НЭХЭЭЧ АЛДАХААРАА ТӨРТЭЙГЭЭ САНАДАГ ӨӨРӨӨ ХИЙЖ БАЙХАД ТӨР ХАМААГҮЙ ВМ ШИГ ААШИЛДАГАА ОДОО ЗОГСОО

Avatar

Нэргүй 2024-02-29 202.131.225.242

Маш зөв асуудал шүү. Байр орон сууц захиалаад ашиглалтанд ороогүй улсын комисс хүлээж аваагүй байхад нь авлигач түшэмдүүд өөрөөр хэлвэл төрийн эрх бүхийн албан тушаалтнууд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгдөг. Нөгөө барилгын компани иргэдэд зарсан байрны гэрчилгээг банкны барьцаанд тавьдаг луйварын шинжтэй зүйлс хавтгайрсан байна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-29 45.117.35.19

Малчдын зээлийн араас одоо олон олон поп асуудлууд Төрөөс нэхэгдэж эхэлнэ дээ. Үндсэн хуулинд хэнийг ялгаварлан гадуурхахгүй, тэгш эрхтэй гэж зааж өгсөн мөртлөө цахилгааны хязгаарлалт хийж буй хотын иргэддээ анхаарахгүй, хүнээсээ илүү малд анхаардаг хачин Төр үүсчээ. Малд хайртай бол тэрнийгээ дагаад л явцгаа, бид сонгуулиа хийж Хүнд анхаардаг Төртэй байхыг хүснэ.

Avatar

Нэргүй 2024-02-29 80.83.235.67

Байр захиалаад хохирсон бол төр хариуцлага хүлээх ёстой. Төр муу ажилсан учраас тэд ард олныг хулхидаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж