Дотоодын цэрэг, цагдаагийн ахлагчийн албыг хөгжүүлнэ

Дотоодын цэрэг, цагдаагийн ахлагчийн албыг хөгжүүлнэ

Дотоодын цэрэг, цагдаагийн ахлагчийн албыг хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”-ыг угтан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2024.02.29/ зохион байгуулж байна. Энэ зөвлөгөөнд 68 анги, байгууллагын 380 алба хаагч танхимаар, 4700 алба хаагч цахимаар хамрагдаж байгаа бөгөөд хоёр өдрийн турш үргэлжлэх гэнэ.

Зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир үг хэллээ. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Төрийн нарийн бичгийн албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл нар хүрэлцэн ирсэн юм.

Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, гэгээн дурсгалд зориулсан видео бичлэгийн үзэж сонирхлоо. “Ахлагчийн алба-Мэргэшсэн алба” уриатай уг зөвлөгөөнөөр “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хөгжил, алба хаагчийн оролцоо”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо”, “Бэрхшээл ба боломж”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд тулгарч буй асуудал-Шийдэл” сэдвүүдийн хүрээнд алба хаагчид туршлага, тулгамдаж буй асуудал, шийдлээ хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр ахлагч нарын төлөөллөөс тулгамдаж буй асуудал, ахиц дэвшлийг нь тодрууллаа.

"ДОТООДЫН ЦЭРЭГ, ЦАГДААГИЙН АХЛАГЧИЙН АЛБЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ"

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн сургагч ахлагч Г.Ганбаяр:

-Монголын Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор 2024 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагчийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Энэ чуулганаар ахлагч бүрэлдэхүүнд тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга замын чиглэлээр хэлэлцэнэ. Зэвсэгт хүчнээс ахлагчийн албыг хэрэгжүүлээд 18 жил болж байна. Дотоодын цэрэг, цагдаад ахлагчийн албыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг 2023 оноос судалж, энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөгжлийн хөтөлбөр батлагдсанаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, алба хаагчдын сэтгэл зүй, бие бялдар, нийгмийн хамгааллыг дэмжих юм.

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын цалин урамшуулал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Ингэснээр нийгмийн баталгаа нь сайжирч, ажил мэргэжлээрээ тогтвортой ажиллах боломжтой болсон.

"ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД 1340 ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ"

ТЦА-ны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Алтанзул:

-Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад 1340 эмэгтэй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Би энэ албандаа зургаан жил ажиллаж байна. Энэ хугацаандаа бичиг хэргээс авхуулаад төв замуудад ажиллах гээд олон төрлийн үүрэг гүйцэтгэсэн. Цагдаагийн албаны ихэнх хувийг эрэгтэй алба хаагч эзэлдэг. Тэр утгаараа эмэгтэй алба хаагчдад амаргүй.

Өмнө нь холбогдох хууль, журамд эмэгтэй алба хаагчдыг найман хувь байна гэж тогтоодог байсан бол үүнийг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Энэ бол жендерийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс том түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр эмэгтэйчүүдэд ээлтэй ажлыг байрыг бүрдүүлж байгаа юм.

"АЛБАНЫ ХУВЦАС, ХЭРЭГСЭЛ ГУДАМЖ ТАЛБАЙД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХЭД СААДГҮЙ, ХӨНГӨН БАЙХ ЁСТОЙ"

ТЦА-ны Хан-Уул дахь замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлагч П.Батмөнх:

-Цагдаагийн албанд ахлагч бүрэлдэхүүний оролцоо маш их байдаг. Бид хамгийн түрүүнд иргэдтэй нүүр тулж, харьдаг. Жилээс жилд ахлагчийн албаны зөвлөгөөнийг өргөжүүлж, амжилттай зохион байгуулж байна. Бид энэ зөвлөгөөнөөрөө алба хаагчдад тулгамдаж буй асуудал, нийгмийн асуудал болон харилцаагаа сайжруулах тал дээр төвлөрч ярилцаж байгаа. Энэ удаагийн зөвлөгөөний эхэнд алба үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан алба хаагчдадаа хүндэтгэл үзүүллээ. Бид тэднийгээ үргэлж санан дурсах болно.

Тодруулбал, алба хаагчид иргэдтэй хэрхэн боловсон, зөв харьцах вэ, иргэд албаны нэр хүндийг унагаах сэдлээр эсрэг дүр зурагтай асуудлыг олон нийтийн сүлжээнд нийтэлж байна. Мөн хувцас, хэрэгсэл гудамж талбайд үүрэг гүйцэтгэхэд саадгүй, хөнгөн байх ёстой. Жишээлбэл, гэмт хэрэгтний араас гүйхэд хувцсандаа түүртэх гэх мэт асуудал гардаг. Энэ бүхнийг хөндөж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх гэж байгаад баяртай байна.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.186.201

Цагдаа болон хууль хүчний их дээд сургуулийн босго оноог өндөр тавьж байж уг шалгуур хангагдана. Аливаа зүйлийн эхлэл ашдын үйлийг тодорхойлно гэдэг.

Avatar

Нэргүй 2024-02-29 103.57.94.46

Ардын Армид бол 40-өөд жилийн өмнөөс буюу ь1980-аад оны дунд үеэс хийгдэж эхэлсэн ажилдаа, Цагдаа, Дотоод Яаманд одоо л ярьж эхэлж байгаам бнаа !
Нарийн ярьвал яг нөгөө нугалдаг хугалдаг, хэлмэгдүүлдэг ноходууд ш дээ !

Avatar

Нэргүй 2024-02-29 59.153.113.94

Цэрэг дэглэдэг гарууд биз дээ. тогтолцоог нь өөрчлөхгүй бол болохгүй.

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-29 202.21.108.75

shalguuraa saijiruulahgui bol hugjihgui garuud ih orj bgaa daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж