Хөгжлийн банкны өмнөх удирдлагуудын хурал болж байна

Хөгжлийн банкны өмнөх удирдлагуудын хурал болж байна

Хөгжлийн банкны өмнөх удирдлагуудын хурал болж байна

Хөгжлийн банкны өмнөх удирдлагуудтай холбоотой шүүх хурал өнөөдөр /2024.02.29/ нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болж байна. Тодруулбал, Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарт 2023 оны арваннэгдүгээр сард 7-нд шүүхээс ял оноосон байдаг. Тэдний зүгээс давж заалдах шатны шүүхэд хандаж, өнөөдөр хэлэлцэж байна.

Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатад дөрөв, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр асан Ч.Отгочулуу, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар нарт тус бүр хоёр жилийн хорих ялыг оноосон.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Н.Мөнхбат нар нь Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27,5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгаас ердөө хоёр давхрыг нь худалдан авсан асуудлыг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэлэлцэж, өнөөдөр дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн шүүгдэгч нараас Н.Мөнхбат нь "Мон Лаа" ХХК-д 2014 онд гурван сая ам.долларын зээл олгосон нь албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг мөн гэж үзсэн байдаг.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарт холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болсон. Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36 гомдол, прокурорын нэг эсэргүүцлийг 2024 оны нэгдүгээр сарын 9-нд хүлээн авсан байдаг. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгаа юм.

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-02-29 73.243.251.5

Шударга шүүх ажиллаж шударгаар шүүдэг болоосой. өр төлбөрийг бүгдийг төлүүлж олигтойхон ажилладаг болоосой.

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

!!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.177.150

эхнэр хүүхдүүдэд нь гадаадад мөнгөө үрж ядаж бна лээ дээ

Avatar

777 2024-02-29 66.181.191.134

ял нь даанч бага байна. зүй нь 5 аас дээш жилээр ялалаад хөрөнгийг нь хураах ёстой байёан юм

Avatar

Нэргүй 2024-02-29 45.117.35.19

Хөгжлийн Банкыг дампууруулсан этгээдүүдэд иймхэн ял оноох гэж үү?

Avatar

Нэргүй 2024-02-29 139.5.216.115

БҮХ ХӨРӨНГИГ ХУРАЖ ХОРИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж