"Nissan” 2027 онд өөрөө жолоодогч машин нэвтрүүлэхээр төлөвлөж байна

"Nissan” 2027 онд өөрөө жолоодогч машин нэвтрүүлэхээр төлөвлөж байна

"Nissan” 2027 онд өөрөө жолоодогч машин нэвтрүүлэхээр төлөвлөж байна

"Nissan Motors” компани 2027 онд бие даасан, өөрөө удирдагч автомашины такси үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, автомашин үйлдвэрлэгч тус компани өөрсдийн бүтээсэн машинаа ашиглаж, Японы хэд хэдэн мужид үйлчилгээ явуулахыг зорьж байгаа аж. Өөрөө удирдагч таксигаар үйлчлүүлэхийн тулд тусгай аппликейшн ашиглах бөгөөд төлбөр тооцоо, авах очих хаягаа гар утаснаасаа хялбар шийдэх гэнэ.

Одоогоор "Nissan Motors” компани өөрөө удирдагч машины жолоодлогын түвшинг тогтоогоогүй тодорхой нөхцөлд бие даасан байх болно гэжээ. Туршилтыг Токиогийн ойролцоо Йокохама хотод  энэ онд эхлүүлэх юм байна. “Nissan" компанийн дэд ерөнхийлөгч Дой Казухиро "Жолоочийн хомсдолоос болж нийтийн тээврийг арчлахад хүндрэлтэй байгаа газруудын асуудлыг шийдэхийг зорьж байна" гэжээ. "Honda" компани "General Motors" -той  хамтран жолоочгүй такси үйлчилгээ эхлүүлэх төлөвлөгөөгөө хэдийнэ танилцуулсан. Уг хөтөлбөрийг 2026 онд Токио хотын зарим дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

Эх сурвалж: NHK Japan

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж