Улс төрийн намуудын сонгуулийн зардлын дээд хязгаарыг 6.4 тэрбумаар тогтоов

Улс төрийн намуудын сонгуулийн зардлын дээд хязгаарыг 6.4 тэрбумаар тогтоов

Улс төрийн намуудын сонгуулийн зардлын дээд хязгаарыг 6.4 тэрбумаар тогтоов

Үндэсний аудитын газраас УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвсэл, тойрогт нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дээд хязгаарыг тогтоосноо өнөөдөр /2024.02.29/ зарлалаа.

Тодруулбал, 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6 тэрбум 434.5 сая төгрөг, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 894.7 -1,526.1 сая төгрөгийн хооронд тогтоосон байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө энэ хуулийн 50.2-т заасан аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ” гэж заасан байдаг.

Үүний дагуу Үндэсний аудитын газар 2024 оны ээлжит сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг батлагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн хугацаанд тогтоожээ.

Зардлын дээд хэмжээ тогтоохдоо УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан

  • 2.1. Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
  • 2.2. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
  • 2.3. Хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;
  • 2.4. Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
  • 2.5. Ухуулах байр ажиллуулах;
  • 2.6. Радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
  • 2.7. Цахим орчин ашиглах зэрэг сонгуулийн сурталчилгааг явуулах арга хэлбэр, мөн хуулийн 13, 36, 37, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 49, 52-т заасныг тус тус харгалзан тооцоолол хийн, тогтоожээ.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37  улс төрийн нам руу 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08/232 дугаартай албан бичгээр зардлын дээд хэмжээний саналыг авахаар хүргүүлсэн байна. 2024 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нэр бүхий 13 нам саналаа ирүүлснийг сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтооход харгалзан үзжээ.

Ирэх зургадугаар сарын 28-нд болох УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдана. Нийт 126 гишүүн УИХ-д сонгогдох бөгөөд 48 нь намын нэрийн жагсаалтаар 78 нь тойргоос сонгогдох юм. Тойрог томссоноор 13 болсон.

Ингээд зардлын дээд хязгаарыг дараах хүснэгтээр тодруулан хүргэж байна.

                                                                                                                                          /Төгрөгөөр/

Тойргийн дугаар, аймгийн нэрМандатын тооНам, эвслийн нийт зардалНэр дэвшигчийн нийт зардал
11-р тойрог

Архангай, Баянхонгор, Өвөрхангай

9574,308,107.71,378,983,796.9
22-р тойрог

Говь-Алтай, Завхан, Увс, Ховд

10659,785,964.31,526,054,380.9
33-р тойрог

Баян-Өлгий

3261,992,747.71,058,746,682.1
44-р тойрог

Булган, Орхон, Хөвсгөл

8487,060,273.91,230,485,598.1
55-р тойрог

Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

10498,096,846.41,064,320,563.5
66-р тойрог

Дорнод, Сүхбаатар, Хэнтий

7474,369,193.91,164,854,766.7
77-р тойрог

Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь

7469,951,439.91,098,521,799.6
88-р тойрог

Баянзүрх

5640,984,301.51,164,541,061.2
99-р тойрог

Баянгол

3488,776,433.21,099,697,551.2
1010-р тойрог

Сүхбаатар, Чингэлтэй

6569,801,654.6894,773,229.1
1111-р тойрог

Сонгинохайрхан

5590,595,221.8968,576,569.5
1212-р тойрог

Хан-Уул

3435,352,153.71,121,664,599.4
1313-р тойрог

Багануур, Багахангай, Налайх

2283,456,891.3994,256,563.7
 НИЙТ 786,434,531,229.9

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2024-02-29 129.205.113.181

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-02-29 76.220.74.140

Эдийн засаг нь өндөр хөгжсөн орон бол яахав гэхсэн. Ийм их зардал гаргачхаад улс орон нь хөгжихгүй зээл тусламжаар амьдарч байгаа нь харамсалтай.

Avatar

OB;? 2024-02-29 132.194.33.143

trakni, idni? NZWM mallxyS net, xsgyi trakni emleg ctandart chanjing kakoi gr.

Avatar

nam ni interecs boryet, jtoc 2024-02-29 132.194.33.143

cpokybitk;?

Avatar

-OB; ? 2024-02-29 132.194.33.143

ni unterec njto drbaag, ninac.

Avatar

XT xsgyi OC, xyamdralaar xynsnui + Utassaar xolboj xyns uurtuu zopiylj xyamdralaar abchXTXU 2024-02-29 132.194.33.143

Unv || Cricket daraa ni bas dampyyrsan Starbuck zasaglalaar net, nyraaj pond ni6 banishing barij+

Avatar

aimshigtai, ylc, gyilagchlyylx + Ubchlyylex zopilgotoi 2024-02-29 132.194.33.143

-XT xoxipol-

Avatar

xylgailj, odoo xyrtel PASPORT , carni document, Ynet edlel, syngaagyi geed trashldg galzyyOC1 2024-02-29 132.194.33.143

Canguin border deer PM card wqrker xychilj xylgailsanU..1 ni Mexkrxy+ tsynx xoer zalyy segserch asgaad baisan,i garaad xarxad baixgyi bsn.
Syngaltaa tulsun -1d orson bsan , -Cricket ytasni+ kompanig y/a/d opoltsoj+ XOLBOLTOOR abt monthly tulbur dyysxad xaasan.1. kompanui Olon xyntei dampyyryylj+?< xybi xyn zailyylxaar ylc, ytasni kompanig, xapiltsagchaarn 1d -shiljsen bcan. ylc darangyilax zopilgotoi, baaxan xyn gargaj,+ opyylj xylgaichdaa tataj,, ind storajni nevtrex Foto uur bolgoj

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.184.35

Нэг намын сонгуулийн зардал нь нэг сургууль барих мөнгө байна.

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

Харуулах боломжгүй.

Avatar

сонгогч 2024-02-29 202.9.46.132

Улс төрийн мафуудын сонгуулийн зардлын дээд хязгаарыг 6.4 тэрбумаар тогтоов

Avatar

бө 2024-02-29 172.104.240.126

Хүн амын тал нь амьдардаг нийслэл нийт суудлын 28 хан хувийг сонгоно. Хөдөөнөөс олноор сонгогдсон гишүүд УБт ирж хууль тогтоохдоо нийслэлчүүдийн татварыг нэмж малчдад халамж тараана. Гарч болохгүй битүү тойрог…

Avatar

Нэргүй 2024-02-29 202.72.245.220

энэ бол МАН ы мэргэн бодлого болой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж