Playtime наадамд 21 улс орны 50 гаруй гадаад хамтлаг, уран бүтээлч оролцоно

Playtime наадамд 21 улс орны 50 гаруй гадаад хамтлаг, уран бүтээлч оролцоно

Playtime наадамд 21 улс орны 50 гаруй гадаад хамтлаг, уран бүтээлч оролцоно

          Playtime Festival 2024 онд Налайх дүүрэгт шинэ талбайд 7 дугаар сарын 4, 5, 6,7-ны өдрүүдэд нийт дөрвөн өдрийн турш зохион байгуулагдах наадмын  Line-up албан ёсоор зарлагдлаа.  

 Playtime 2024  наадамд  21 улс орны 50 гаруй гадаад хамтлаг, уран бүтээлчдээс бүрдсэн 170 хүнтэй бие бүрэлдэхүүн наадамд оролцож байгаа нь  өмнөх оноос хоёр дахин их болов. Playtime 2024 оны headliners буюу голлох уран бүтээлчид  post-metal урсгалаар тоглодог Америкийн алдарт Deafheaven, домогт Нирвана хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлаг болох alternative rock  урсгалаар тоглодог Teenage Fanclub, Өмнөд Солонгосын Idiotape, Японы алдарт TOE, Шведийн домогт метал хамтлаг Vomitory, орчин цагийн дэлхийн хөгжмийн ертөнцийн анхаарлыг татаж буй залуу хамтлагдуул болох Өвөрмонголын Narabara, Тайваны Elephant Gym зэрэг хамтлаг. Орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй нөлөө бүхий уран бүтээлч Ben Klock тэргүүнтэй Lindstrom, Dasha Rush, Livwutang, Fafi Abdel Nour, Onra, Lipelis, Alex Kassian, Aisha Devi зэрэг уран бүтээлчид ирэх  ба ингэснээр  Playtime 2024 оны электроник хөгжмийн хөтөлбөр хамгийн хүчтэй түүхээ бүтээж буй юм. Төв тайз буюу “Playtime” тайзнаа 45 жилийн ойтойгоо золгож буй  Инээмсэглэл хамтлаг, дуучин Э.Минжинсор анх удаа тайзнаа амьд хөгжмийн хамтлагтай тоглож,  17 жилийн дараа Шөнийн галт тэрэг хамтлаг эргэн тоглох юм.  

Playtime 2024 оны эхний  Line-up  зарлагдахын зэрэгцээ Late Bird хямдралтай тасалбар 2-р сарын 29-ны 12:00 цагаас  эхлэн 3-р сарын 11-ны 18:00 цаг хүртэл наадмын албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр борлуулагдаж эхэллээ. Playtime 2023 оны үзэгчид Late Bird-ийн  үеэр тасалбар авбал үндсэн тасалбарын үнээс 65% хөнгөлөлтэй тасалбар авах боломжтой. 2023 оны энгийн болон VIP тасалбар авсан бүх үзэгчид Late bird тасалбар борлуулалтын үеэр энэхүү эрхээ эдлэх боломжтой аж.  

2027 он гэхэд Азийн тэргүүлэх топ 5 хөгжмийн фестивалийн нэг болох зорилготой Playtime Festival энэ жил 40,000 үзэгч хүлээн авч,  4000 гаруй түр  ажлын байрыг бий болгож, 200 гаруй аж ахуй нэгжүүд хамтран ажиллана.                    

    

 

  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж