Майкл Жексоны намтар киноноос өмнө шүүх хурал хийхийг хүсчээ

Майкл Жексоны намтар киноноос өмнө шүүх хурал хийхийг хүсчээ

Майкл Жексоны намтар киноноос өмнө шүүх хурал хийхийг хүсчээ

Попын хаан Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн “Майкл” нэртэй намтар кино 2025 оны дөрөвдүгээр сарын 18-нд олны хүртээл болно. Тэгвэл Майкл Жексоныг хүүхдийн хүчирхийллийн хэрэгт буруутгаж байсан хүмүүс уг киноноос өмнө шүүх хурал хийхийг хүсч байна.

Хүүхэд насандаа хүчирхийлэлд өртсөн гэх Уэйд Робсон, Жеймс Сэйфчак нарын мэдүүлэг дээр үндэслэн бүтсэн "Leaving Neverland" нэртэй баримтат кино 2019 онд гарч байсан. Тэд Майкл Жексоны компаниудын эсрэг үүсгэсэн заргуудаа нэг хэрэг болгон нэгтгэх эрхийг авсан бөгөөд намтар киноноос өмнө шүүх хурал явуулахыг шаарджээ.

Бүжиг дэглээч, найруулагч Робсон, зохиолч, жүжигчин, найруулагч Сэйфчак нар 2013, 2014 онд тус тус тусдаа шүүхдэлцэж, "MJJ Productions" болон "MJJ Ventures" компанийг хайхрамжгүй хандсан, ажил үүргээ зөрчсөн, санаатайгаар сэтгэл санааны дарамтад оруулсан гэсэн үндэслэлээр шүүхэд өгч байжээ. Лхагва гаригт гарсан шийдвэрээр тэд заргуудаа нэгтгэх эрхтэй болсон байна. Хэргүүдийг нэгтгэхийг зөвшөөрсөн Лос Анжелес мужийн Дээд шүүхийн шүүгч дараагийн шүүх хурлыг зургадугаар сарын 5-нд товложээ.

Майкл Жексоны гэр бүлийн гишүүд 2019 онд Уэйд Робсон, Жеймс Сэйфчак нарын мэдүүлгийг санхүүгийн ашиг олох зорилготой хэмээгээд эрс эсэргүүцэж байжээ.

Эх сурвалж: ROLLING STONE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

)) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж