Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн их эмч Д. Энхзул "APAO-2024" буюу Ази Номхон далайн нүдний эмч нарын академийн нэр хүндтэй шагналыг хүртсэн байна. Д.Энхзул эмч нь эрүүл мэндийн салбарт 25 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2003 оноос өдийг хүртэл ажиллаж байна.
Тэрбээр нүд судлалын салбарт нэр хүндтэй нүдний мэс заслын эмч юм.
Тэрбээр өнгөрсөн 2022 онд гэхэд 2600 гаруй нүдний үзлэг, 420 мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэж орон нутгийн нүдний эмч нарт жижиг зүслэгт болрын мэс заслыг зааж сургах, нутагшуулах зэрэг олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа шилдэг мэс засалч эмч.
Зочин 2024-02-29 139.5.217.117
Баяр хүргэе.,Хамгийн гол нь бие ээ тоож болохгүй шүү . Манайхан ч бас буруу сэхээ..Хүн ялгаварлаж болохгүй шүү
Нэргүй 2024-02-29 213.87.90.121
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-29 66.181.169.108
Мэргэжилдээ эзэн болсон мундаг эмч шүү, аавын маань нүдийг эмчилж өгсөн.
зочин 2024-02-29 124.158.119.35
Мэргэжлийн ур чадвар, мэдлэг, харилцаа төгс, мундаг эмчдээ баяр хүргэе. Олон мянган хүнд хараа бэлэглэсэн ачтан.