Б.Пүрэвдорж: Найзтайгаа, даргатайгаа ялалтын төлөө зүтгэнэ

Хуучирсан мэдээ: 2024.02.29-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвдорж: Найзтайгаа, даргатайгаа ялалтын төлөө зүтгэнэ

Б.Пүрэвдорж: Найзтайгаа, даргатайгаа ялалтын төлөө зүтгэнэ

Сүүлийн өдрүүдэд “Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг огцруулж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг даргаар томилох нь” гэдэг бор шувууг эрх баригч хүчний зүгээс нисгэсэн ч бүтэлгүйтэв. Учир нь, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нүүр номоороо дамжуулан “Намайг найзыгаа намын даргаас буулгаж өөрөө болно гэж сошиалаар цуурчээ. Хар багаасаа хамтдаа явсан нөхдийг хагалж, хоёр найзыг холдуулах хорт санаа хажуу хавиргаас гарч эрх баригчид түгээж байна. Энэ нам бүтэн болж 2024 оны сонгуульдаа амжилттай бэлтгэж байгаа нь найзын маань гавьяа. Би намын сахилга баттай хүн, бас хүний араас хогийн юм хийж үзээгүй, нүүрэн дээр нь хэлдэг хүн. Найзтайгаа, даргатайгаа хамт ялалтын төлөө зүтгэнэ” гэж хариу барив.

Сүүлийн найман жил дараалан Засгийн эрх барьсан Ардын намынхны авлига хээл хахууль дийлдэхгүй болж, салбар бүрт үндэслэлгүй хөрөнгөжсөн албан тушаалтнуудын нэр тодорч, тэр хэрээр эрх баригч намынхны рейтинг навс унах болсон. Тиймээс буруугаа тэд найман жил гудамжинд яваа АН руу чихээд удаж байна.

“Шанага нүүрс ч аваагүй, намайг гүтгэж байна” гэж няцаалт хийж байсан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нар нүүрснээс олсон мөнгөөр хэрхэн гараа угааж, хөрөнгөжсөн нь шүүхээр батлагдаж, ял сонссон.

Жилийн гурван хувийн хүүтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг мөн л МАН-ын 30 гаруй УИХ-ын гишүүн хамаарал бүхий компанидаа авч, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан мөнгө угаасан асуудал боссон ч заримынх нь хэрэг бүр сураг алдарч, хуулийнхны цейфэнд ороод дарагдсан.

Гэхдээ ард түмэн энэ бүхнийг мартаагүй, хариуцлага нэхсээр буй.

Харин Ардын намынхны хувьд ирэх зургадугаар сарын 28-нд болох УИХ-ын сонгуулийн хамгийн том өрсөлдөгч нь Ардчилсан нам бөгөөд тус улс төрийн хүчин нь дотооддоо зодоонтой байх нь ашигтай тул олон нийтэд Ардчилсан намынхныг дотор нь задлахыг хүсч буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж