Навальная оршуулгын үеэр баривчлагдахаас айж байна

Навальная оршуулгын үеэр баривчлагдахаас айж байна

Навальная оршуулгын үеэр баривчлагдахаас айж байна

ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг маргааш /2024.03.01/ Москва хотод оршуулна. Түүний эхнэр Юлия Навальная Европын парламентад үг хэлэх үедээ оршуулгын үеэр баривчлагдахаас айж буйгаа илэрхийлжээ.

Навальныйн хуульч Василий Дубков гэх хүнийг нийтийн хэв журам зөрчсөн гэх шалтгаанаар Мягмар гаригт Москвад баривчилсан байна. Дубков нь Навальныйг нас барсны дараа Людмила Навальнаятай хамт Арктикийн шоронг зорьж байв.

Оршуулах ёслолыг зохион байгуулах газрыг хайж байгаагаа Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдэгдэж байсан. "Бид бараг ихэнх хувийн болон олон нийтийн оршуулгын танхимуудтай холбогдсон. Зарим газар нь сул цаг байхгүй гэнэ. Зарим нь Навальный гэж нэрийг дурсахаас татгалзсан. Бидэнтэй хамтарч ажиллахгүй гэж шууд татгалзсан газар ч байна" гэж Кира Ярмыш хэлсэн байна.

Навальныйг нас барсны дараа Оросын телевизээр түүний тухай ердөө 28 секунд дурдаад өнгөрсөн. Гагцхүү "Собеседник" сонин л Навальныйн инээмсэглэсэн зургийг тэргүүн нүүрэндээ гаргаж, эмгэнэл болон түүний тухай бусад мэдээллийг хоёр хуудас дүүрэн нийтэлжээ. Сонин Москва даяар сонины мухлагуудад тараагдсан боловч удалгүй эргээд хураагдсан аж.

"Собеседник" сонины ерөнхий редактор Олег Ролдугин энэ талаар мэдээлэхдээ "Нэр хүндтэй, хангалттай нөлөө бүхий хүн нас барсан. Тиймээс бид сэтгүүлч хүний хийх ёстой ажлыг л хийсэн. Түүний алдар нэрийг харгалзан үзээд сонины нүүр хуудаст гаргах нь зөв. Сонины бараг бүх хувийг хураан авсан нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Санхүүгийн хохирлын талаар ямар ч мэдээлэл өгөх боломжгүй байна. Гэхдээ сонин 154 мянга орчим хувь хэвлэгддэг" гэжээ.

1984 онд байгуулагдсан "Собеседник"-ийн цахим хуудас дайн эхлээд удалгүй хаагдсан ч хэвлэмэл сонингоо гаргасаар байна. "Бид Орост улс төр биш сэтгүүл зүйг хөндөж ажилладаг сүүлчийн хэвлэл хэвээр байгаа" гэж Ролдугин мэдэгджээ.

Сонинг хурааж авсан тухай мэдээ тус хэвлэлийн алдар нэрийг өмнөхөөс ч илүү өсгөсөн байна. Редакцийн утсанд нэмэлт хуулбар авахыг хүссэн олон ч дуудлага ирсэн гэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.180.241

нөхөрөө шоронд оронгуут өөр эрчүүлтэй ил цагаанаар завхайрч явснаар хадмууд нь энэ биеэ үнэлэгчийг үзэн яддаг гэсэн тэгээд л оршуулгад нь ирсэнгүй дээ

Avatar

Нэргүй 2024-02-29 202.126.90.90

БРАВО, СОБЕСЕДНИК! УДАЧИ!

Avatar

Нэргүй 2024-02-29 124.158.68.27

Orosod ardchilal yriad yadiin

Avatar

Нэргүй 2024-02-29 192.82.64.212

Хаант засаглал тогтоод удаж байгаа шдээ.

Avatar

Зочин 2024-02-29 103.212.162.58

энэ сайт төрлөх эх орон ээж ааваасаа урвагчидыг дэмжээд байгаа ч юм шиг

Avatar

Зочин 2024-02-29 202.9.46.31

хуцаач хар хятад сэг я*****с эрлийзvvдээ Монголоос зайлаач гамингийн шээснvvд

Avatar

Нэргүй 2024-02-29 202.179.21.212

П нээрээ оросуудыг зовоож байна. 1900 оны эхэн үе шиг.

Avatar

Нэргүй 2024-02-29 158.59.146.30

muusain pashist putinuud toniltugai

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

))))))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-29 109.252.131.242

эх ороноо монгоор худалд сан хулгайч ухээ биз . салж оор хунтэй суусан авгай салсан нохрийнхоо нэрийг барьж солиорох хэрэггуй
..европын индэрээс яаж баясан хуухдийг нь америк яашаад унэгуй сургаж юайгааагаа хэлээч .

Avatar

Нэргүй 2024-02-29 202.126.88.67

Эмээ уугаачээ,,,, сэтгэгцийн эмгэгтэй оркоо,,,

Avatar

Нэргүй 2024-02-29 202.126.92.98

бөөлжис хүрмээр, адгийн бүдүүлэг, сэжгийн гахай юм даа, чи.. ардчиллын буянаар эрх чөлөөтэй болчхоод…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж