"Улаанбаатар 100 жил оршин тогтноё гэвэл метро байгуулах шаардлагатай"

"Улаанбаатар 100 жил оршин тогтноё гэвэл метро байгуулах шаардлагатай"

"Улаанбаатар 100 жил оршин тогтноё гэвэл метро байгуулах шаардлагатай"

НИТХ-ын хуралдаанаар хотын төсвийг тодотгон баталж, метроны төсвийг шийдсэн бөгөөд өнөөдөр /2024.02.29/олон улсын нээлттэй тендер зарлах юм. Үүнтэй холбоотойгоор ЖАЙКА-ийн төслийн багийн ахлагч, доктор профессор Нагаяма Кацүхидэ “Чухал зуун сэдэв” нэтрүүлэгт оролцон, метроны төслийн талаар өөрийн үзэл бодлоо хуваалцаж байсныг эргэн сануулж байна.

 Тэрбээр нэвтрүүлгийн үеэр “Түгжрэлийн асуудлаас болоод иргэд эдийн засгийн алдагдал ихтэй байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд дэд бүтцийн системийг сайжруулах хэрэгтэй. Их багтаамжтай нийтийн тээвэр гэдэг нь Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд маш үр нөлөөтэй” гэдгийг онцолж байв.


“ЖАЙКА-ийн төслийн багийнхан тухайн үед тээврийн хэрэгслийн янз бүрийн таамаглалуудыг ашиглаж, 2030 онд яг энэ байдлаараа юу ч хийхгүй байх юм бол авто замын түгжрэл хоёр дахин ихсэж, ямар ч хөдлөх боломжгүй болтлоо ачааллаа дийлэхгүй болох юм байна гэсэн таамаглал гаргасан. Тэр таамаглалынхаа дагуу хүмүүсийн зорчилт, хөдөлгөөнийг ая тухтай байлгах үүднээс төв тэнхлэг зам дээрээ их багтаамжтай нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр түгжрэлийн асуудлыг шийдэх боломжтой юм байна гэж харсан.

Миний бие Жайкагийн төслийн хүрээнд 2007-2008 онд Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, 2030 он хүртэлх Улаанбаатар хотын хөгжлийн зураглалыг боловсруулах судалгаан дээр ажилласан. Тэр үед Улаанбаатар хотын хүмүүсийн эрч хүч, оюуны чадамжийг хараад маш их сэтгэгдэл төрж, Улаанбаатар хотыг олон улсын түвшний метрополитан хот болгох боломжтой гэж харсан.

Тэр утгаараа санхүү, эдийн засгийн эргэлтийн төв болсон энэ хотын дэд бүтцийг сайтар хөгжүүлэх шаардлагатай юм байна гэж төлөвлөлтдөө оруулж байсан. Дараа нь энэ метро байгуулах төслийг бид анх санаачилж, ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Таны зүгээс яг одоо метро хэрэгтэй юу, үгүй юу гэж асуусан. Тэгэхээр бидний нөгөө төлөвлөгөө боловсруулж байх 2007 оноос л “Улаанбаатар хотод метро барих арай эрт байна, хэрэггүй ээ, тийм өндөр зардалтай төсөл хэрэггүй” гэж ярьж байсан. Тийм хүмүүс одоо ч гэсэн байгаа байх. Гэхдээ Улаанбаатар хотын хүмүүсийн амьдралыг эдийн засгийнх нь үйл ажиллагаанаас харахад л түгжрэлийн асуудлаас болоод эдийн засгийн алдагдал ихтэй байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд дэд бүтцийн системийг сайжруулах хэрэгтэй байгаа.

Их багтаамжтай нийтийн тээвэр гэдэг нь Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд маш үр нөлөөтэй гэж миний зүгээс харж байна.

Метроны төсөл нь өртөг өндөртэй, маш том хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан. Эдийн засгийн үр өгөөж өгч байж метро цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Метроны буудлын ойр орчимд тээвэрт суурилсан хөгжил гэдэг утгаараа маш том хөрөнгө оруулалтын боломж байгаа. Метроны буудлаа дагасан газрын үнэ нэмэгдэнэ. Мөн тэндээс орж ирэх татварын хэмжээ ч нэмэгдэнэ.

Тэр утгаараа 10 тэрбум долларыг зөвхөн метроны буудлын хөрөнгө оруулалтаас олох боломжтой гэж тооцсон. Түүнээс гадна газар дор 6.6 км байхаар төлөвлөсөн. Тэгэхээр газар доорх метрогоо дагаад газар доорх хот байгуулалт болон хөгжинө гэсэн үг.

Газар дор олон үйлдвэр, үйлчилгээний байгууламжууд орсноор газрын үнэ өсөх боломжтой гэсэн үг. Тухайн цаг үед Улаанбаатар хотын эдийн засаг нийгмийн үйл ажиллагааг нь харахад зүүнээс баруун буюу Энхтайваны өргөн чөлөө дагуу бүх эдийн засгийн үйл ажиллагаа явж байгаа нь харагдсан.  Яваандаа босоо тэнхлэг болох Яармагийн зүгт хотын хөгжил тэлэх таамаг байсан. Тэгэхээр бидний хувьд юун түрүүнд зүүнээс баруун тийш чиглэсэн хэвтээ тэнхлэгийг гол тулгуур тэнхлэг гэж үзээд үүндээ их багтаамжтай нийтийн тээврийг оруулъя. Түүний дараа туслах огтлолцолд бусад тээврийн хэрэгслийн сүлжээг боловсруулаад, төлөвлөх шаардлагатай байна гэж үзсэн.

Бидний 10 жилийн өмнө хийсэн судалгаан дээр тулгуурлавал энэ төслийн өртөг 1.5 тэрбум доллар болж байсан. Энэ төсөл эдийн засгийн үр ашигтай ажиллах уу, үгүй юу гэдэг тооцоог хийхэд 25 хувь гэж гарч байсан. Дэд бүтцийн төслүүдийг 12 хувиас дээш ашигтай байвал үр ашигтай ажиллах юм байна гэдэг тооцоо байдаг.

Үүнээс гадна тухайн үед бид иргэдээс санал аваад тасалбарын үнийг хэдэн төгрөг байхаар судалсан. Тухайн үед 600-1000 төгрөг байхад иргэд метронд суух боломжтой гэж хариулж байсан. Тасалбарын дундаж үнийг 600 төгрөгөөр тооцоод үзэхэд нэлээн үр ашигтай ажиллах тооцоо гарсан юм. Гэхдээ энэ бол 10 жилийн өмнөх тооцоо Өнөөдөр иргэд 1000 төгрөгөөр зорчвол үр ашигтай ажиллахаар харагдаж байна.

Бидний зүгээс зөвлөгөө өгөх боломжтой. Цаашид хамтран ажиллаж ч болно. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Лондон хотын метро 150 жилийн өмнө байгуулагдсан. Токиогийн метро 100 жилийн өмнө байгуулагдсан. Тэгэхээр Улаанбаатар хот 100 жил оршин тогтноё гэвэл яах аргагүй метро байгуулах шаардлагатай” гэдгийг онцлов.

2013 онд JICA-н дэмжлэгтэй хийгдсэн Улаанбаатар хотын метроны зураг төсөлтэй ЭНД дарж үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-29 118.221.242.42

tog tasraad gazar door butej uhne shdee ta nar teneg yumuu stantsgui baijiij yun metro teneg huur ve

Avatar

Нэргүй 2024-02-29 118.221.242.42

ene hujaad mongol yu hiih n padgui hytad ruugaa z**l

Avatar

Зочин 2024-02-29 59.153.112.147

Метрон дахь дэлбэрэлт нь Улаанбаатар хотод ямар нөлөө үзүүлэх вэ

Avatar

Нэргүй 2024-02-29 172.59.191.73

Mertogoo ch medehgui baij .neeh h*****d

Avatar

DR. ADITYA 2024-02-29 129.205.113.181

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-29 108.45.157.239

Манайхаан. Одоо болох, бүтээх гэж байгаагаа дэмжье. Хар бараан юм ханатлаа уншлаа.

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.180.207

ТУРШЛАГАТАЙ ОРОНУУДТАЙ ХАМТРААД АТОМЫН ЦС БАРИАЧ ЭЭ !!! Хямд найдвартай эх үүсвэр шүү дээ !!! Бас барьж байгуулахад ч хурдан хялбар гэж эрдэмтэнгүүд зөвлөөд байна японууд дор нь бариад өгнө шүү дээ

Avatar

Тэг зогсолт болохоорр хүссэн хүсээгүй метрогоор явнаш,агаараар явдаг метро дээр байх шүү 2024-02-29 66.181.182.165

Тэг зогсолт болохоор хүссэн хүсээгүй метронд суунаш,агаараар явдаг метро дээр байх шүү

Avatar

Юу Хийхдээ бус ӨӨРӨӨ ХЭН БАЙХДААА Л 2024-02-29 203.98.76.4

Монголд 4 сая Япон хүн авч ирээд сууршуулбал Монгол даруй Япон улс болж Түгжрэл, Утаа, Авилгал бүх Асуудал нь Шийдэгдэх байх шүү бараг… Оронд нь 3,5 сая Монголчуудыг Япон суурьшуулбал Япон тэр чигтээ Авилгал, Утаа, Түгжрэл….түм буман Асуудал болж Тамын тогоо болнодоо хөөрхий….Юу Хийхээсээ бус ӨӨРӨӨ ХЭН БАЙХААС ХАМААРДАГ ОРЧЛОН гэж Мэргэн хүн айлдсандаа

Avatar

зочин 2024-02-29 202.131.226.197

Цахилгаан станц барьж байка битгий санаа зов

Avatar

ЗОЧИН 2024-02-29 202.131.226.197

За ашгүй дээ болж байна ш дээ

Avatar

Зочин 2024-02-29 59.153.113.55

метро хэрэгтэй нь хэрэгтэй цахилгаан станц эхлээд хэрэгтэй бгаашдээ метро гэж цахилгаангүй харанхуй хонгил биш шүүдээ

Avatar

зочин 2024-02-29 202.131.226.197

МОНГОЛ УЛСАД ЦАХИЛГААН ӨВЛИЙН ЦАГААР ДУТАГДАЖ ОХУ ААСГ .240 МВТ ЦАХИЛГААН АВЧ БАЙГАА
САЙХАН МЭДЭЭ НЬ БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦТС 300 МВТ ЗУНААС АШИГЛАЛТАНД ОРНО ДАРАА ЖИЛ ДАХИАД 300 МВТ НЭМЭГДЭНЭ ТЭГЭХЭЭР 10000 МЕТРО БАРЬСАН Ч ХҮРЭХ ЦАХИЛГААН БАЙНА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО
ЮМ ХИЙХЭЭР ТАРХИ УГААЖ ЭСЭРГҮҮЦДЭГ ТРОЛЛУУДЫГ МОНГОЛЧУУД МЭДДЭГ БОЛСОН .НААД АРГА ЧИНЬ ЯВАХГҮЙ

Avatar

Нэргүй 2024-02-29 103.140.10.219

Явах хүнээр ачаа бүү татуул гэж нэг үнэн үг байдаг. Ялагдах намаар ажил бүү хийлгэ гэж үг бас б.а. Монгол Улсад албан тушаалтны хулгай нүүрлэсэн.Наадуул чинь хулгай хийнэ. Өөр юу ч чадахгүй УИХ ы сонгуулиар бензиний үйлдвэр барина эх орондоо бензин үйлдвэрлэнэ гэсэн одоо сураг ч байхгүй. Дарханы зам яасан юу болов? Хулхидах гээд л байх шиг.

Avatar

Уншигч 2024-02-29 69.50.95.70

энд сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс боловсролтой, боловсрол гүйцэж хэлэхэд хэцүү гарууд бна.дэлхийд Монгол шиг хөгжөөгүй орон алга.Африк Вeтьнам ,Узбek, Kazak-гээд хөгжөөгүй яахааалдсан орнуудыг та нар хар даа ,ямар мундаг хөгжиж ,ард түмэн одоо сайхан амьдарцгааж бна.тэгэхэд улс орноо хар авилга, хулгайч худалчаардүүрсэн соёл гэж нэг ч алга. олон юм ярилгүй хийж бүтээ. дэмжиж байна. мeтро манайд хэрэгтэй.

Avatar

Батаа 2024-02-29 66.181.180.108

Метро чинь цахилгаанаар ажиллах уу Дизель түлшээр ажиллах уу Нүүрсээр ажиллах уу тайлбар өгнө үү
Хэрвээ цахилгаан гэвэл 5-р станц чинь баригдаж байж Метро чинь явахаар юм байна шүү!!! Тэрнээс нааш ямар ч боломж алга! Ядаж Google-с ороод хотуудын Метроны цахилгаан зарцуулалтыг харчих хэл устай мэрэгжилтэн байдаг л байлгүй дээ

Avatar

Болд 2024-02-29 66.181.180.108

Цахилгааны эх үүсвэрээ яаж тооцоолсон юм бэ, Монгол улсын цахилгаан эрчим хүч ирэх өвлийг давах боломжгүй гээд сайд нь өчигдөр ТВ-р мэдэгдэж байна, хэр хэмжээний цахилгаан шаарддаг вэ тооцоо судалгаа ард түмэндээ гаргаж тавих юм байна уу, хий дэмий л Метро барина гээд 333 тэрбумыг төсөвлөчихсөн байх юмаа сонгуулийн өмнө, 8 жилд энэ ажлаа эхлүүлж болоогүй юмуу. Шуудхан хэлхэд сонгуулийн мөнгөө босгочихож байгаа юмуу. Google-с Сөүлийн метроны 1 өдрийн цахилгаан зарцуулалтыг ороод хараарай

Avatar

zochun 2024-02-29 66.181.190.217

Ажил нь авцалдахгүй байна. төвлөрөл бууруулан, бүсчилсэн хөгжил, орон нутагт ажлын байр бий болгон, нүүлгэн шилжүүлж түгжрэл буурна гэсэн тэгээд одоо метро барьж түгжрэл бууруулахаар болсон уу.

Avatar

ИРГЭН 2024-02-29 103.9.89.103

Энд тэнд цахилгаан тасалж байж арай хийж өвлийг давчихаад ямар цахилгаан эрчим хүчээрээ Метрогоо ажиллуулах улс вэ???? саваа бэлдээгүй байж саалиа яриад хөөрөөд байх юм… цахилгаан дулааны нөөцгүй болчихсоноо мартаа юу малнууд аа…….

Avatar

Зочин 2024-02-29 103.212.118.208

Ирээдүйд Улаанбаатар хот улам бүр өргөжих төлөвлтэй тул метро маш чухал

Avatar

Нэргүй 2024-02-29 86.111.138.173

би дэмжиж байна.Энэ их зуд турхан байгалын хүндрэлээр амьжиргаагаа алдсан малчин айл өрхүүд Б,Дархан,Эрдэнэт рүү нүүж ирэх нь их болох бхдаа яанадаа.Гэхдээ Залуусаа сургаж чадвал инженэр техникийн залуус олон болох бхаа.энэ дүү алуусаа сургаж аваад автобусны жолооч олон болгож шилж авах юмсан.Оюу толгой бусад том том уул уурхайнууд УБХотын Метро хөгжүүлэхэд туслаасай даа гуйж бна тэгэхүү

Avatar

Нэргүй 2024-02-29 142.114.6.54

Дуугүй л эxэл МЕТРО – гоо энэ завшаанаар манай бүx бүтээн байгуулалтыг Оросууд 30 жил ил далд аргаар зогсоосоор өнөөдрөө xар !!!
Луйварчдын гараар үрэгдсэнээс xавьгүй дээр !!!

Avatar

Нэргүй 2024-02-29 103.212.117.211

Метро яг тулсан асуудал биш дээ. Хорт утаанаас салах нь нэн тэргүүний ажил болоод байна.

Avatar

irgen 2024-02-29 59.153.112.220

Malchdiin zeel teglene gej soliorch suuhaar iim tom gol hugjil avchrah uls toriin zorimog shiidver gargamaar bn. Chaddagiig n odoo l songohgui bol ene uls halamjaar ugjuulj irged n yaduuraad uls turchid n nturiin mungu hulgailj bayajaad sunuh n baina.

Avatar

Нэргүй 2024-02-29 59.153.115.56

УРАГШААААА АМЖИЛТ ….ОДОО ЭХЛЭХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ

Avatar

Зочин 2024-02-29 192.82.92.42

Шинэ нисэх шиг юм хийчихэв!!! Салхитын хендийд буудал бариад л!

Avatar

Нэргүй 2024-02-29 103.212.118.226

Цахилгаан яахав?????

Avatar

zochin 2024-02-29 202.21.96.212

metro 5 jilin dara duusn gj uzwl ter hugacaand 5 stants barih bolomjtoushde
s**. shuud margash metro yawaad ehleh yumsh shg ork shaahiin s** chn. ugasa hotiin halaalt hetsuu bgaa. dulaani stants barih n tsag hugacaanii asuudal shude l***r min

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж