Ньюс хөтөч: “Боловсрол – Их Өгөгдөл” сэдэвт цахим системийн нээлт болно

Ньюс хөтөч: “Боловсрол – Их Өгөгдөл” сэдэвт цахим системийн нээлт болно

Ньюс хөтөч: “Боловсрол – Их Өгөгдөл” сэдэвт цахим системийн нээлт болно

Боловсрол шинжлэх ухааны яамнаас “Боловсрол – Их Өгөгдөл (Big Data) – AI (Artifical Intelligence)” сэдэвт Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2024.02.29/ 11:00 цагаас Новотел зочид буудлын “Ball” танхимд зохион байгуулна.

БШУЯ-наас Боловсролын салбарын дижитал шилжилтийн санаачилгыг өргөн хүрээнд хэрэгжүүлж буй бөгөөд тус нээлтийн үеэр салбарын стратегийн болон өдөр тутмын шийдвэр гаргах үйл явцад өгөгдөл-мэдээллийн шинжилгээ буюу дата аналитикийг ашиглах түүнчлэн өгөгдөл мэдээлэл, нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх зорилго бүхий цахим систем хөгжүүлснийг олон нийтэд танилцуулах аж.

Энэ нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан төрийн их өгөгдөл санаачилгыг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг юм.

Боловсролын салбар сүүлийн жилүүдэд удирдлага, мэдээллийн систем, боловсролын үнэлгээ, цахим үйлчилгээгээр дамжуулан их өгөгдлийг бий болгож чадсан.

11:00 цагаас УОК өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

>>>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж