Тахилт, Нарангийн гол, Морингийн даваанд автобус бааз байгуулна

Тахилт, Нарангийн гол, Морингийн даваанд автобус бааз байгуулна

Тахилт, Нарангийн гол, Морингийн даваанд автобус бааз байгуулна

Автобус баазуудын байршлаас шалтгаалж өглөө бүр зарим чиглэлд автобус маш удаж очдог бөгөөд энэ жил тус асуудлыг анхаарч зохицуулалт хийх талаар нийслэлээс мэдэгдлээ.

-Хотын дарга Х.НЯМБААТАР:

-Өглөө бүр Тахилтад байрлах автобус баазаас Ургах наран чиглэлийн автобус үйлчилгээнд гарч байна. Ойролцоогоор 30 гаруй км зам туулж байж эхний автобус эхний шугамдаа гарч байгаа. Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд илүү шуурхай үйлчлэх үүднээс Тахилт, Нарангийн гол, Морингийн даваа орчимд автобус бааз байгуулна.

2023-2024 онд улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хот их багтаамжтай, дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, бага оврын 50 автобусыг худалдан авах ажлыг эхлүүлсэн.

Шинээр худалдан авч буй их багтаамжтай дизель 600 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон хувийн хэвшлийн байгууллагуудад төлбөртэйгээр ашиглуулна.

АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛ БҮХИЙ ХОЁР ЦОГЦОЛБОР V САРД АШИГЛАЛТАД ОРНО

Мөн өчигдрийн НИТХ-ын хуралдаанаар улсын төсвийн хөрөнгөөр Морингийн даваа, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Тахилтад автобусны дулаан зогсоол, хөдөлгөөний удирдлагын төв, засвар үйлчилгээний төв, шатахуун түгээх станц, шалган нэвтрүүлэх байр бүхий хоёр цогцолбор төвийг тавдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор хүний нөөц, автобааз, барилга байгууламж, техникийн хүчин чадлыг оновчтой хуваарилан зохион байгуулах шаардлага үүсээд байгаа аж. Тиймээс Зорчигч тээврийн нэгтгэл, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-уудыг өөрчлөн зохион байгуулж, гурван ОНӨААТҮГ болгохоор НИТХ-аас шийдвэрлэжээ. Ингэхдээ:

-Автобус нэг ОНӨААТҮГ-т Зорчигч тээврийн нэгтгэлийн нэгдүгээр бааз, “Тэнүүн огоо” ХХК-ийн нэгдүгээр баазуудыг нэгтгэх,

-Автобус хоёр ОНӨААТҮГ-т Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг ашиглах,

-Автобус гурав ОНӨААТҮГ-т “Тэнүүн огоо” ХХК-ийн дөрөвдүгээр бааз, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ийн шинээр баригдаж буй баазуудыг нэгтгэх,

-Автобус дөрөв ОНӨААТҮГ-т “Тэнүүн огоо” ХХК-ийн хоёр, гуравдугаар баазыг нэгтгэх

-Автобус тав ОНӨААТҮГ-т Морингийн даваанд баригдаж буй шинэ баазыг нэгтгэхээр хэлэлцэн баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

>>>>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-29 202.179.24.193

уг нь хойд зүүн талд бааз байгуулах ёстой бус уу

Avatar

зочин 2024-02-29 66.181.189.21

Автобуссны үйлчилгээг иргэддээ ойртуулах санаа зөв бол аяндаа нутагшина

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж