Нэмнээн нэхэл…

Нэмнээн нэхэл…

Цэцэрлэг, сургуулийн үдийн хоолонд зарцуулж буй мөнгө шаардлагатай шим тэжээл өгөхөд хүрэлцэхгүй нь хэнд ч ойлгомжтой бөгөөд эрхээ хасуулсан гэмт хэрэгтэнд өгч буй хоолны зардлаас ч хэд дахин бага байгаа талаар ердөө хоёрхон сарын өмнө шуугисан. Дарга нар төсвийн хүрэлцээ хүрэхгүйг дурдаад хөнжлийнхөө хэрээр хөлөө жийцгээ гэж аргадах, загнахын хооронд аашилж, бид ч уулга алдаад өнгөрдөг. Эдийн засаг хүндрэлтэй, инфляци, төгрөгийн уналт зэргийг буй амьдралаараа туулж яваа монголчууд хүүхдийн мөнгийг нэмэх саналд хүлээцтэй хандаж, цэцэрлэг, сургуулийн зардлыг дааж буй төрд дарамт учруулахыг хүсээгүйг батлах баримт нь доор үзүүлж буй энэхүү зураг. 2023 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр иргэн И.Санжаасүрэн хүүхдийн хоолны мөнгийг гурав дахин нэмэгдүүлсэн санал гаргасныг Нийтийн өргөдөл хүлээн авах цахим системд байршуулсан бөгөөд үр дүнг дараах зургаас харж болно.

"Бидний хойч үе болсон хүүхдүүдийн хоолны төсөв маш бага байгааг нэмэх шаардлагатай байна. Өдрийн төсөв 2475 байгааг гурав дахин нэмэж 7500 болгох шаардлагатай байна" гэх санал асуулгын үр дүн хэрхэн шийдэгдсэнийг гэрчлэх баримт энэ. Санал асуулга 2023.12.27-ны 09:59 минутад ийм дүнтэйгээр хаагджээ. 100 мянган иргэдийн дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх байсан асуудал ердөө нэг гаруйхан хувийн санал авсан учраас гишүүдийн магнай тэнийн оргилуун дарсаа буудуулсан биз. Үр хүүхдийнхээ өмнө хариуцлагаа үүрч, цэцэрлэгийн багачуудад чанартай хоол өгөхөд хэдэн төгрөг шаардлагатай талаар эцэг, эхчүүд асууж, төсвөөс илүү гарсан зөрүүг хувиасаа төлж байх санаачилга гаргадаг ч хууль эрх зүйн хүрээнд боломжгүй бөгөөд хандиваар өглөө гэхэд цэцэрлэг, сургуулийн багш, удирдлага авлига авсан хэрэгт унах учраас энэ ажил зогсдог. Сургууль, цэцэрлэгт ямар хоол өгч буйг хүүхэдтэй хэн бүхэн мэднэ. Цэцэрлэгийн хоолны мөнгөнд зарцуулж буй төсөв хаанаа ч хүрдэггүй бөгөөд ирээгүй хүүхдийн хоолны зардлыг ирсэн хүүхдийн хоолонд оруулах байдлаар аргалдаг нь нууц биш. Сурагчдын амралтаар ах, эгч нар нь амардаг болохоор цэцэрлэгт явах хүүхдийн тоо эрс цөөрөх үед илүү гаргасан зардлаа нөхөх боломж олддогоо цэцэрлэгийнхэн учирладаг. Ингэж урд хормойгоо хойд хормойгоороо нөхдөг. Сурагчдын хувьд эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй ирсэн хоолыг нь хүртээх нь чухал болохоос шим тэжээлгүй болохыг нь цүнхэндээ хадгалсан үлдэгдлээс нь мэдэж болно. Ийм л байдлаар ирээдүй болсон багачуудад нэг санаа тавьсан болж нөгөө нь санаа амарч нүглийн нүдийг гурилаар хуурдаг.

Гэтэл нэмнээ гэж юу болохыг мэдэх нь байтугай мал, малчныг ч мэдэхгүй хотын хүүхдүүдээс хандив авах аянг дүүрэг дүүргийн боловсролын салбарынхан эхлүүлжээ. Хүүхдүүд хөөрч байна. Хөдөө байдаг найздаа тусламж явуулна гэж шулганаж байна. Бусад хүүхдийн өмнө хүүхдээ эвгүй байдалд оруулахгүй гэсэн эцэг эхчүүд хүсэвч, эс хүсэвч тусламжийн зүйлс хандивлаж эхэлжээ.

"Монгол орны нутгийн ихэнх хэсэгт өвөлжилт хүрдрэн байгаль, цаг уурын онцгой цаг үед хөдөө орон нутгийн малчдын сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн Боловсролын салбарын хэмжээнд санаачлан эхлүүллээ"

Ийм тайлбар бүхий зарлал цэцэрлэг, сургуулийн зарлалын самбарт залраастай. Эцэг, эхээсээ шууд хамааралтай хүүхдүүд хандив болгон дулаан хувцас, гутал, ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, гар чийдэн, лаа шүдэнз, амин дэм, эм хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн, хичээлийн хэрэгсэл, ном, тоглоомоо найз нөхдөдөө илгээх захидал зураг илгээх аж. Өөрсдөө амин дэмийн дутагдалтай хоол хүнс хэрэглэж буй төлбөрийн чадваргүй хүүхдүүд шүү дээ. Хөдөөгийн найздаа туслах нь юуны буруу байх вэ гэж эцэг, эхчүүд бишгүй олон. Гэхдээ таны сайхан сэтгэл дээр дөрөөлсөн төр нүсэр бүтцээрээ ийм ажил хийгээд байгаа нь зөв үү? Өөрийн чинь төлсөн татвараас хүүхдэд чинь өгөх хоолонд гар татдаг атлаа малчны хувьдаа авсаг зээлийн хүүний 75 хувийг төлөхөд зарцуулж, хүүхдүүдээс цуглуулж буй нэрийдлээр таны халаасыг тэмтэрч хүүхдүүдэд илгээхдээ өөрсдийнхөө нэр хүндийг өсгөх өөдгүй санаа агуулж байгаа нь харагдахгүй байна гэж үү?

Гэтэл хөдөөгийн сурагчдын нөхцөл байдалд анхаарах ёстой төр Засаг дарга нарт жийп авч өгөхөөр тендер зарлаж байна.Монголд жирийн иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө чухал юм уу дарга нарын тав тух чухал хэрэг үү?

Ангийн ялгаа гарган нэг хэсгийг татвараар дарамталж, нөгөөг нь тэтгэх энэ бодлого боолчлолоос юугаараа ялгаатай бол. Бидний цуглуулсан татварын өм цөм хулгайлсан хэр нь хэн ч хариуцлага хүлээдэггүй, тэр нь байх ёстой зүйл мэтээр хэр хол явах бол. Хүүхдээр нь дамжуулан хүслээ гүйцэлдүүлэх гэсэн ийм адгийн бодлогыг хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдэд тусламж болно гэж бодоод өнгөрвөл бид төртэй байгаад түүнд татвар төлөх хэрэг байна уу? Эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагыг бидний сайн сайхны тулд ажлуулахын тулд бид зардалд нь зарцуул гэж татвар төлдөг. Гэтэл энэ салбарууд бүгд элгээрээ хэвтжээ. Түүнийг босгохын тулд иргэдээс байнга хандив цуглуулдаг болоод удав. Төрийн алба өнөөдөр 220 мянган албан хаагчтай болсон бөгөөд төрийн өмчит компаниудад 90 мянган хүн ажиллаж байна. Монгол Улсын ажиллах хүчний 1/4 нь төрийн албанд байгаа бол төдий хэмжээнд дүйхүйц малчин гээд тооцвол бид зах зээл бус төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтаа аажмаар шилжиж буй шуудхан харж болно.

Коммунизмын он жилүүдэд Павел Трофимович Морозов гэгч багачуудын үлгэр дуурайлал болсон хүүхдийг бидэнд сурталчилдаг байлаа. Түүхийг нь хуурамчаар зохиосон түүний бодит түүхтэй танилцах боломж 1990 оноос л хойш монголчуудад бий болсон бөгөөд биширч явсан баатар хүүгийн гэнэн байдлыг коммунистууд яаж ашигласныг ярихад ч бэрх. Хүүхдүүдээ өлсгөж үхүүлэхгүй гэхдээ хамтралын агуулахаас будаа хумсалсан эцгээ санамсаргүйгээр хүү илчилж ярихдаа аавынхаа аминд хүрэх матаас хэлж байгаагаа бодоогүй нь лавтай. Харамсалтай нь эцгийнхээ эсрэг тийн мэдүүлсэн хүү баатар болж, хүүхдэдээ өлсгөж үхүүлэхгүй гэсэн эцэгт үхлийн ял оноожээ. Хүүгийн амьдрал ч харамсалтайгаар төгссөн билээ. Өнөөдөр ийм эмгэнэл рүү аажмаар биднийг хөтөлж байна. Эцэг, эх нь үгэнд орохгүй бол хүүхдээр нь хүслээ гүйцэлдүүлдэг болжээ. Хэрэвзээ аав, ээж нь тусламж өгөхөөс татгалзаж болох ч хүүхдийг нь нүд үзүүрлэхгүй гэсэн баталгаа алга. Ялгаварлан гадуурхалтад өортөх вий гэсэн айдастаа хөтлөгдсөн аав, ээжүүд аргагүйн эрхэнд дуртай, дургүй тусламж өгөх болжээ. Сайн дурын нэртэй тусламж ийнхүү сайтар боловсруулсан албадлага болон хувирав.

Унасан газар, угаасан усаа хүртэл Орост найр тавьсан буурал даргыг бахархалтайгаар магтан яваа сөрөг хүчний даргын бичлэг цацагдаж буй цаг дор бидэнд өөрсдөдөө найдахаас өөр гарц үлдээгүй бололтой. Зүүний завхарсан халамжийн бодлогоор улсаа хорлож буй зүүнтнүүдийг зүүн талаар нь гүйцэж төрүүлэх гэсэн УИХ дахь АН-ын гишүүд малчдын зээлийг тэглэх санал гаргасан зэргийг бодоход тэд биднийг хаашаа хөтлөөд буй нь улам тод харагдах шиг. Нэмнээний нэхлийн цаана нийтээр нь хуучин руу хөтлөх аян хэрэгжиж байна. Нийгмийн гэх төрийн өмчөөс өөр өмчийг хориглосон нэгдэлжих хөдөлгөөний үеэс ер ялгаагүй бодлого бидний нөмөрлөө. Нэг л өглөө сэрэхэд зах зээлийн эдийн засаг маань төлөвлөсөн төлөвлөгөөт  болон хувирсан байх вий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-29 142.114.6.54

Xаа xаламж байна,тэнд үxэл мөxөл тарчилж xөлдсөн мал жилээс жилд нэмэгдэнэ, малчид нь таргална

Avatar

Нэргүй 2024-02-29 202.9.40.36

Улс орныхоо төлөө бүх амьралаа Ю.Цэдэнбал зориулчихаад адаг сүүлд нь Ардчиллын он жилүүдэд эх орондоо байж чадахгүй хүний нутагт ясаа тавьсан. Төрийн тэргүүнээр 40 жил ажиллачихаад хувьдаа нэг ч машин байхгүй, нэг ч лиценз байхгүй, дансандаа лав л 1 сая төгрөг байхгүй байсан нь ойлгомжтой. Тэр үеийн коммунистууд тийм л ёс суртахуун, хүмүүжилтэй байсан. Гэтэл хэдхэн жил Ерөнхийлөгч байсан Элбэгдорж хувьдаа хэдэн машин, лиценз, үл хөдлөх хөрөнгө, дансандаа хэдэн арван сая доллартай болоо.

Avatar

Зочин 2024-02-29 66.181.188.143

Хүний хог минь гутаагаад, дромжлоод эхлэв үү. Хушуу нэмэхээр хуруу нэм гэдиймдаа. Энэ байтугай нэмнээг мэдэхгүй нөхөр байх цэвэр монгол биш гэхийм билээ.

Avatar

Зочин 2024-02-29 59.153.113.55

нэмнээ элгэвч ямар хэмжээтэйг эхлээд тайлбарлах хэрэгтэй бна

Avatar

Нэргүй 2024-02-29 45.117.35.19

Японы ХААН банкны алдагдлыг татвар төлөгчдөөр төлүүлэх лобби явж байна гэж харав. Улс төрчдөөс хэн авилгал авав? Яагаад гадаадын банкны 220 тэрбум төгрөгийн алдагдлыг Монголын нийт татвар төлөгчдөөр төлүүлэхээр улайрав? Хэн эх орноо худалдав?

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.187.12

BZDiin tsetserleguud malchdad tuslah bagts gj gargaad terniihee ali 1iig songuulaad zaaval huraaj avch bgaa shuu, Ternii une 20-30 tug yu ch bish shuu, Za ene ch yahav ugsun zuil ene ezdedee buren ochih boltugai

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.187.12

BZD-iin tsetserleguud huuhed bolgonoos malchdad tuslamj ug gd uur turliin bagts gj jagsaalt gargaad terniihee 1-iig songood yaraltai ug gd zaaval huraaj avch bgaa shuu, Za ene ch duurch ugsun zuil maani ezeddee buten buren ochih boltugai l gj bodoj suuhaas daa

Avatar

Зочин 2024-02-29 139.5.219.168

Хэ хэ Нэмнээ өгөхгүй бол мөнгө өг гэж байгаа сургууль цэцэрлэг ч байгаа биз аягүй бол 10 20каас дээш гэх вий дээ тэгээд тэр хандив тусламж нь очих ёстой эзэндээ очдог ч юм уу даа

Avatar

Зочин 2024-02-29 66.181.179.42

Юун Морозов бэ Тэрийг орчин уеийн зумуус мэдэхгуй ээ Хандивыг сайнидураарааа огое АН ыханы хуухдууд болиг ябусад нь хусвэл огог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж