Алтан цом: Ховд, Төв аймгийн багууд илт давуу яллаа

Алтан цом: Ховд, Төв аймгийн багууд илт давуу яллаа

Алтан цом: Ховд, Төв аймгийн багууд илт давуу яллаа
Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу гуравдугаар тойргийн барилдаанууд өчигдөр/2024.02.28/ үргэлжиллээ.


Гуравдугаар тойргийн гурав дахь өдрийн эхний барилдаанд Төв аймгийн баг Дорноговь аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Төв аймгийн баг 19:6-аар яллаа. Төв аймгийн багт улсын начин Г.Ганжад /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан П.Эрхэмжаргал /1/, улсын начин Д.Хүдэрбулга /4/, аймгийн арслан Л.Даваажамц /5/, аймгийн арслан Н.Дашдаваа /4/, аймгийн арслан Л.Энхтүвшин /4/ нийт 19 даваа авсан бол Дорноговь аймгийн багт улсын начин Х.Оргилболд /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Түвшинтулга /0/, аймгийн арслан М.Бямбадорж /2/, аймгийн арслан Б.Бадрал /1/, аймгийн арслан Б.Батсайхан /1/, аймгийн арслан Х.Очирхуяг /2/, нийт 6 даваа авав.
Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Л.Бадарч, Ө.Даваабаатар, чөлөөт бөхийн ОУХМ Л.Энхбаяр, Дорноговь аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал нар ажиллалаа.
Гуравдугаар тойргийн гурав дахь оройн барилдаанд Ховд аймгийн баг Баянхонгор аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Ховд аймгийн баг 21-4 -өөр илт давуу ялж шигшээ наймд шалгарлаа. Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /5/ улсын заан Б.Пүрэвсайхан /4/, улсын заан Б.Бат-Өлзий /3/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /5/, аймгийн арслан М.Баяржавхлан /4/ нийт 21 даваа авсан бол Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /2/, улсын начин Э.Батмагнай /0/, цэргийн арслан Г.Жамбалдорж /0/, аймгийн арслан Б.Бат-Орших эхний хоёр тойрогт гарч барилдаагүй тул гуравдугаар тойргоос түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Дүүрэнсаран /1/, аймгийн арслан Т.Баттогтох /1/ нийт 4 даваа авав. Ховд аймгийн баг сэлгээ авалгүй барилдсан бол Баянхонгор аймгийн баг эхний хоёр тойрогт нэг хүн дутуу барилдсан юм.
Ховд аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Г.Алтангэрэл, Баянхонгор аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ж.Чулуунбат нар ажиллалаа.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөгөө гардахын сацуу бөхчүүд давааны мөнгөө авцгаасан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

>>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж