Европын холбоо дүрвэгсдийн хямрал /2015-2016/-аас хойш хамгийн олон орогнол хүссэн өргөдөл 2023 онд хүлээн авчээ. Европын холбооны Оргонол олгох агентлаг /EUAA/ 2023 оны жилийн эцэст нийт 1,14 сая оргонол хүссэн өргөдөл авсан ба түрэмгийллээс зугатсан хүмүүс ихсэх тусам эх үндсэрхэг үзэлтэй улс төрийн заналхийлэл ихэсхээс эмээж байна.
Тайланд дурдсанаар 2023 оны үзүүлэлт өмнөх оныхоос 18 хувиар өссөн бол 2015 онд 1,3 сая, 2016 онд 1,19 сая хүн оргонол хүсэж байжээ.
Өнгөрсөн оны статиск тоо долоон жилийн дунджаас хамаагүй өндөр байгаа нь геополитикийн байдал хэр хүндэрснийг харууллаа. Сири болон Афканчууд орогнол хүсэгчдийн дийлэнхи хувийг эзэлдэг бөгөөд Герман улс тэдний хувьд аюулгүй амьдралын баталгаа юм.
Цагаачдын тоо нэмэгдэх тусам саар зүйлс гарах болжээ. Хэдийгээр 2023 оны оргонол хүссэн өргөдөлийн тоо 2015 болон 2016 оныхоос бага байгаа ч жил ирэх тусам гэмт хэргийн тоо нэмэгдсэн. Европын холбоо геополитикийн хурцадмал байдалд анхаарахын зэрэгцээ дотооддоо болж буй асуудалд санаа тавих ёстой болов. Тиймээс үндсэрхэг үзэлтнүүд маргаан дэгдээхээс эмээж байна.
Европын холбооноос Украины нөхцөл байдлыг харгалзан үзэж 4,4 сая Украинчуудад шаардлага тавилгүйгээр орогнол олгохоор болсон. Уг шийдвэрийн дараахан 1,1 сая өргөдөл ирсэн нь Афкан, Сиричүүд Украинчуудын адил аюулгүй амьдрах гэсэн хүсэл болов уу.
Европын холбооны Оргонол олгох агентлагийн тайланд дурдсанаар 2023 оны аравдугаар сард Хамас Израиль руу дайрч, 1000 гаруй хүний амийг хороон, 240 орчим хүн олзлогдсоны дараа Палестинчүүдийн оргонол хүсэх өргөдөл ихэссэн гэж тэмдэглэжээ. Хамасын халдлагаас үүдэн Израиль Газын зурваст 29 мянга гаруй хүний аминд хүрсэн ба бүс нутаг даяар хүчирхийллийг бий болгосон юм.
Сиричууд 2023 онд өмнөх онтой харьцуулахад 38 хувиар илүү өргөдөл гаргасан. Энэ тоо нь 2015 онд Сирид иргэний дайн гарахад ирүүлсэн өргөдлийн бараг тал хувийг эзэлж байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн сард Европын холбооны хил хамгаалах агентлаг “Фронтекс” мэдээлснээр өнгөрсөн онд хилийн зөрчил 2016 оныхоос хавь илүү бүртгэгджээ.
Оргонол хүсэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь үндсэрхэг нам, хэт барууны үзэл сурталтай засгийн газруудын дургүйцлийг хүргэдэг ба олон нийтийг цагаачлалын хуулийг эсэргүүцэх үймээн самуунд уриалдаг аж. Хурцадмал байдлыг намжаахын тулд Европын холбоо өнгөрсөн арванхоёрдугаар сард цагаачдыг хүлээн авах зардал, ажлыг илүү жигд хуваарилах, орж ирэх хүмүүсийн тоог хязгаарлах шинэ дүрмийн тухай чухал хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр оролдож эхэлсэн. Гэсэн хэдий ч үндсэрхэг үзэлтнүүд цагаачдын хууль үр өгөөжөө өгөхгүй байгаад бухимдсаар байна.
Эх сурвалж: Aljazeera and News Agencies
Нэргүй 2024-02-29 172.59.190.131
usa 8 say Ukraine absan oros 10say Ukraine durbegch absan 22say hun Ukraine iig orhij hun amiinhaa 50%gazar nutagaa 22%aldaad bid yalj ba gej har tamhichin alialagch
Нэргүй 2024-02-29 213.87.90.121
Харуулах боломжгүй.
иргэн 2024-02-29 103.57.94.92
Европчууд нээх мундаг Ардчилагчид Хүнмй эрхийг дээдэлдэг Улс орнууд болох гэж баахан Дайнаас дүрвэсэн Исламын цагаачидыг оруулснаас болж удахгүй Европ даяар нилээн том хямрал нүүрлэж Иргэний дайн гарна шүү, одоо Европын иргэд ЭЗ-ын хямралаасаа болж энд тэндгүй Жагсаал цуглаан болж Цагаачидыг ч мөн Эсэргүүцэж байна
OS 2024-02-29 50.169.173.10
### ?
-xashaa xashaandaa tenegf dyyriaj; 2024-02-29 50.169.173.10
gadni
Нэргүй 2024-02-29 193.189.100.201
мансуурал Зеляг магтах юм олдохгүй, Оросыг муулах юм олдохгүй энэ хэд аргаа барж байнаа