Байр суурь: Малчдын зээлийн хүүг төр төлж болохгүй

Байр суурь: Малчдын зээлийн хүүг төр төлж болохгүй

Байр суурь: Малчдын зээлийн хүүг төр төлж болохгүй

Засгийн газрын өчигдрийн /2024.02.28/ хуралдаанаар малчдын зээлийн эргэн төлөлтийн хугацааг болон хүүгийн төлөлтийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Зээлийн хүүгийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулахаар хүүгийн хуримтлал үүсч байгаа бөгөөд малчны зээлийн хүү 20.5 хувь байна. Үүний 6 хувийг малчид өөрсдөө төлөх бол үлдсэн 14.5 хувийг Засгийн газраас даах шийдвэр гаргасан юм. Улсын хэмжээнд 1.3 их наяд төгрөгийн малчны зээл байна. Хүүгийн хуримтлал нь 280 орчим тэрбум төгрөг бөгөөд 220 тэрбум төгрөгийг Засгийн газраас төлөхөөр болсон. Тэгвэл уг шийдвэртэй холбогдуулан эдийн засагчдын байр суурийг тодруулан хүргэж байна.


"МАЛЧДЫГ АРАЙ ДЭНДҮҮ ЭРХЛҮҮЛЖ, БУРУУ ЖИШИГ ТОГТООЖ БАЙНА"

ЭДИЙН ЗАСАГЧ Б.ЛАКШМИ: 

-Цаг үе хүнд цас зудны эрсдэл тохиолдсон энэ үед малчдын зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах нь Засгийн газраас авч хэрэгжүүлж болох алхам. Гэсэн хэдий ч зээлийн хүүгийн 75 хувийг төрөөс даах шийдвэр гаргаж байгаа нь олон талын доголдол бий болгож байна.

Малчид болоод бусад иргэд  ямар нэгэн байдлаар эрсдэлд ороход төрөөс түүнийг нь даадаг энэ мэт буруу жишиг тогтоосноор хувь хүмүүсийн хариуцлагагүй байдал даамжирч, өөрсдөөс шалтгаалах эрсдэлийг хүлээх чадамжгүй болж байна.

Малчдад малаа тэжээх өвс, тэжээлийг нь хүртэл төрөөс бэлдэж өгч байна. Мал бол малчдын хувийн өмч. Хувийн өмчөө учирч болох аливаа эрсдэлээс хамгаалах нь малчдын үүрэг. Гэтэл төрөөс бий болгож байгаа энэ буруу жишгээс улбаалж, малчид өөрийнхөө малд өөрийнхөө мөнгөөр өвс тэжээлээ ч бэлдэхээ больж байна. “Тэртэй тэргүй улстөрчид бидний өвс, тэжээлийг бэлдээд улсын нөөцөөс гаргачих юм чинь түүнд мөнгө зарж яадаг юм” гэсэн бодол, хандлагатай болсон гэдгийг малын өвс, тэжээл худалдаалдаг бизнес эрхлэгчид хэлж байсан. Малдаа өвс, тэжээлийг нь бэлдэхгүй байж сумынхаа дэлгүүрээс 100 гаруй мянгаар архи согтууруулах ундаа аваад уучихдаг бодиттой кейс байна. Малчдыг арай дэндүү эрхлүүлж, буруу жишиг тогтоож байна.

"ТОДОРХОЙ ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙН АЧААЛЛЫГ ТӨР ҮҮРНЭ ГЭДЭГ САНХҮҮГИЙН ХУВЬД БАЙЖ БОЛОХГҮЙ АЛХАМ"

ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

-Засгийн газраас гаргасан шийдвэр тийм ч сайн шийдэл байсангүй. Байгалийн онц ноцтой үзэгдэл, давагдашгүй хүчин зүйл тохиож байгаатай холбоотойгоор иргэд сайн дураараа, Засгийн газар боломж бололцоогоороо нөөц хөрөнгөөсөө зарцуулж хүн малынхаа төлөө онцгой нөхцөл байдалд ажиллаж хандив, мөнгө зарцуулж байна. Гэхдээ энэ онцгой байдлыг бүх зүйлтэй хутгаж, малчин хүний өөрийн хувь хүний хариуцлага үүрч арилжааны банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан нь зөв зүйтэй алхам биш.

Энэ бол бидний сонгосон нийгэм, зах зээлийн эдийн засгийн бодлоготой огт нийцэхгүй шийдвэр. Өнөөдөр та ч, би ч зээлтэй. Хувь хүмүүсийн авсан зээлийн хариуцлагыг хувь хүн өөрөө л хариуцах ёстой.

Хувь хүний санхүүгийн хариуцлагатай холбоотой асуудлыг төр өмнөөс нь хариуцаж, нийт татвар төлөгчдийн мөнгөнөөс тодорхой иргэдийн зээлийн ачааллыг үүрнэ гэдэг бол санхүүгийн хувьд байж болохгүй алхам. Тийм учраас төрөөс ийм шийдвэр гаргаж байгаад маш их харамсч байна. Нэгэнт төр засгаас зээлийн хүүгийн 75 хувийг даах шийдвэр гаргасан бол эх үүсвэрийн хувьд энэ жилийн төсөвт тодотгол хийх юм уу, дараа жилийн төсөвт суулгах байдлаар шийдэх байх. Эх үүсвэрийг шийдэх асуудал дээр одоогийн засгийн газар шийдвэр гаргасан учраас дараагийн засгийн газар шийдэх, шийдэхгүйн тухай асуудал ерөөсөө яригдахгүй. Энэ бол Монгол төрийн шийдвэр учраас монгол төрийн залгамжтай холбоотой асуудал. Төрийн шийдвэрийн хэрэгжилттэй холбоотой хариуцлагын тухай асуудал. Шийдвэр нь хэдий буруу боловч Монголын төр шийдвэр гаргасан бол хариуцлагатайгаар хэрэгжүүлдэг байх учиртай. Энэ нь сонгууль болох, засаг солигдох, УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэхтэй огтхон ч холбоогүй асуудал.

"УЛСТӨРЧИД ЗУДЫГ  СОНГУУЛИЙН PR-ИЙН ХЭРЭГСЭЛ БОЛГОН АШИГЛАЖ БАЙНА"

ЭДИЙН ЗАСАГЧ Г.БАТЗОРИГ:

-Байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед Засгийн газраас янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Тухайлбал, "covid-19"-ийн үед ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг тодорхой хугацаанд хойшлуулах шийдвэр гаргаж байсан. Яг үүнтэй ижил малчдын зээлийн эргэн төлөх хугацааг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасныг дэмжиж байна. Гэтэл тухайн зээлийн хүүгийн 75 хувийг төрөөс төлнө гэдэг шийдвэр асар их сөрөг нөлөөтэй. Тэтгэврийн зээл тэглэх, зээлийн хүүгийн төлбөрийг төрөөс даах гэх мэт шийдвэрүүдийн цаана иргэдэд маш буруу ойлголт, хандлага төлөвшүүлж байна. Иргэдэд “ Зээл тултал нь авъя. Зээл авсан ч төрөөс төлчихдөг, хөнгөлчихдөг” гэсэн мессеж өгч байна. Энэ нь эргээд санхүүгийн системээ хорлож байгаа үйлдэл. Хоёрдугаарт, иргэд бэлэнчлэх сэтгэлгээнд дадаж, хувь хүний хариуцлагаа ухамсарлахгүй байх дадал суулгаж байна. Ийм хор хөнөөлтэй, буруу дадал хэвшил, хандлагаар далимдуулж сонгуулийн үеэр малчдын саналыг авах улс төрийн ашиг сонирхол цаана нь байгааг үгүйсгэхгүй. Тэгвэл амьдрахын тулд зээл аваад санхүүгийн зах зээлийн тоглоомын дүрмээр ажиллаж, амьдарч байгаа бусад иргэд яах вэ. Энэ бол тогтсон тоглоомын дүрмийг бүдүүлгээр зөрчиж байгаа явдал. Зарим иргэн авсан зээлийнхээ төлөлтийг хувь хүний хариуцлагаа хүлээгээд төлөөд явдаг зарим нь төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр зээлийнхээ хүүг төлүүлээд явах нь шударга бус тогтолцоо.

Энэ бол эргээд төр итгэх итгэл, төрийг хүндлэх хүндлэл, адил тэгш эрхтэй байх, шударга ёсны тогтолцоог шалан дээр унагаж байна. Малчдын зээлийн хүүд зориулан гаргах 220 тэрбум төгрөг татвар төлөгчдийн мөнгө гэдгийг төр засаг удирдаж байгаа удирдлагууд ойлгомоор байна. Тэд өөрсдийнхөө халааснаас гаргаад энэ зээлийг төлөөгүй.

Өглөөнөөс орой хүртэл ажиллаад цалин, орлогоосоо татвар төлж байгаа иргэдийн татварын мөнгөнөөс төлж байгаа гэдгээ ухамсарламаар байна. Нэг гараараа ажил эрхлэгч, ажил олгогч, бизнес эрхлэгчдийн хосыг нь шувтартал өндөр татвар авчихаад нөгөө гараараа зарим нэг нийгмийн бүлэгт ялгамжтай хандаж халамжийг хавтгайруулж болохгүй. Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид ховорхон байна. Нэг талдаа ийм зэрлэг татварын механизмаар мөнгө татсанаа нөгөө талдаа бэлэн мөнгө, хандив, тусламжийн хэлбэрээр төсвийн, татвар төлөгчдийн мөнгийг тараагаад байх нь төрийн бодлого яаж гажуудсаны тод илрэл. Төрөөс зээлийн хүүг даачихаар санхүүгийн системийн хувьд арилжааны банкууд эрсдэл хүлээхгүй, малчид чанаргүй зээлийн ангилалд хамаарахгүй байх. Малчид тогтсон орлогогүй учраас томоохон хэмжээний дэмжлэг ч болох байх. Зудыг улстөрчид сонгуулийн PR-ийнхаа хэрэгсэл болгон ашиглаж зудаар далимдуулж зураг хөргөө авахуулаад явж байна. Өнөөдөр эрүүл сэтгэхүйгээр хандвал УИХ-ын танхимд Монгол Улсын даатгалын систем муу байгаа учраас түүнийг яаралтай шинэчлэх хуулийн төсөл өргөн барьж байх ёстой. Газар хөдлөлтийн эрсдэл ихтэй Японд, хар салхины эрсдэл өндөртэй АНУ-д даатгалын системээ ашиглаж эрсдэлд өртсөн иргэдийнхээ нөхөн төлбөрийн асуудлыг шийддэг. Энэ мэтээр бодлогын тогтолцооны өөрчлөлтийн ажлаа хийх ёстой төр нь өөр зүйлд анхаарал хандуулж байгаад эгдүүцэл төрж байна. Малын индексжүүлсэн даатгалын тогтолцоо ажиллахгүй байгаа нь хэн ч үүнд анхаарал хандуулж, өөрчлөлт шинэчлэл хийж, хуульд өөрчлөлт оруулаагүйтэй холбоотой.

"ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ГАРЫН САЛААГААРАА УРСГАЖ БАЙГАА НЬ МАШ ТОМ ГАЖУУДАЛ"

 ЭДИЙН ЗАСАГЧ Б.ЛХАГВАЖАВ:

-Угтаа энэ асуудал зах зээлийн системээрээ явах ёстой. Зах зээлийн ситемийн гол хамгаалагч нь даатгал. Өнөөдөр даатгалын системийг амьдруулж чадаагүй байгаа учраас татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг тогтолцоо бий болж байна. Хоёрдугаарт, малчид зээл авахдаа зээлийн гэрээ хийдэг. Тийм тохиолдолд зээлдүүлэгчээ банк дандаа даатгуулдаг. Өөрөөр хэлбэл, малчныг малтай нь даатгуулчихсан байгаа. Байгалийн гамшиг, зуд тохиолдсон ийм үед даатгалын систем нь ажиллах ёстой. Банкны систем биш банк даатгуулсан даатгалын систем нь ажиллаад даатгалын компаниас төрөөс даах гээд байгаа 220 тэрбум төгрөг нь гарах ёстой. Энэ бол зах зээлийн ситем зөв ажиллаж байгаагийн сонгодог хэлбэр.

Арилжааны банкны салбарт 18 мянган хүн ажиллаж, хэн нэгний хадгалуулсан мөнгийг өөр хэн нэгэнд зээлүүлж байгаа процессоос ашиг олдог. Энэ процессын дундуур төр засаг голоор нь орж, татвар төлөгчдийн мөнгийг сайхан сэтгэл гаргаж малчдад өгөх эрх байхгүй. Энэ бол татвар төлөгчдийг хохироож байгаа асуудал.

Энэ тохиолдолд даатгалын системийг ажиллуул. Даатгалын системд жилд 4-5 их наяд төгрөгийг улсын нэгдсэн системээс өгдөг. Даатгалын системийг зөвөөр ажиллуулж чадахгүй татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байгаа нь популизм. Зуд болж малчид хүнд байгааг бүгд ойлгож байна. Даатгалын систем шинэчлэгдээгүй социализм дээрээ байгаа нь ковидын үед ч илэрч байсан. Ковидын үед улсаараа шахуу ажилгүйдэлд өртөж ажилгүйдлийн даатгалаас нэг ч төгрөг аваагүй. Малчид даатгалтай бол зээлийг даатгалаасаа төлөх ёстой. Сонгуулийн ойртсон энэ үед нэг удаа аргацааж татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаараа урсгаж байгаа нь маш том гажуудал. Хамгийн гол Засгийн газраас гаргаж байгаа энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа Монголбанкны удирдлагуудыг гайхаж байна. Малчдын зээлтэй холбоотой асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч нь арилжааны банкны удирдлагуудын өмнө “Бид энэ зээлийн хүүг хариуцаж чадна” гэж амлаад сууж байгаа нь хамгийн гутамшигтай үйлдэл. Энэ бол Монголбанкны ерөнхийлөгчийн хариуцах ёстой ажил биш. Харин эсрэгээрээ даатгалын газрын даргаас энэ эрсдлийн мөнгийг гаргуулах ажлыг шийдвэрлүүлж чадвал сая зөв алхам болно. Арилжааны банкны өмнөөс Монголбанкны ерөнхийлөгч ямар ч гэрээнд оролцох эрх байхгүй. Хэрэв гэрээний эрх зүйд төр засаг голоор нь орж үймүүлээд байвал мөдхөн арилжааны банкуудаа дампууруулна. Энэ асуудал цаашид даамжирвал санхүүгийн зах зээл ямар ч учир утгагүй зүйл болж байна. Мөнгөний систем, нийтийн санхүүг барьж байх учиртай Монголбанкны ерөнхийлөгч нь толгой дохиод эрх баригч нарт дулдуйдаад зогсож байгаа нь үгээр хэлэхийн аргагүй том гутамшиг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

66 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-29 122.201.25.60

малчид даварч бна. хүүг төлж болохгүй

Avatar

зочин 2024-02-29 202.21.101.186

үнэхээр дургүй хүрч байна …….хайран мөнгө н**ш юмаа

Avatar

Нэргүй 2024-02-29 103.57.95.142

Өр төлж болохгүй

Avatar

DR. ADITYA 2024-02-29 129.205.113.181

Харуулах боломжгүй.

Avatar

rgeddee tegsh handaach 2024-02-29 158.59.146.30

shudarga bish baina, malchid zeeliin huugee tuluulne, turiin alban haagchid turiin alban haagch nereer dandaa hungulult edelne, ted tetgevert garahdaa asar ih mungu avna, getel bid turiin alban haagch bish, malchin bish hedger dander gaduurhagdana, ene nasandaa turiin zeel, hunguluklt, tuslamj, halamj geech yumiig avch uzsengui, getel tarvar bolohoor avna, uguhgui bol torgono, Torino, yallana gej daramtalna, undur huutei bairnii zeeliig nasaaraa tulj bna, irgeddee tegsh handaach

Avatar

[zochin 2024-02-29 59.153.86.103

Энэ ман гэгчид үнэхээр зэвүү хүрч байна!

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-02-29 122.201.31.80

Татвар төлдөгүй малчид , наймаачид яаж халамж авч тэтгэвэр тогтоолгодог вэ? Авилгаар ажилдаг сүлжээ байна уу?

Avatar

Иргэн 2024-02-29 43.242.243.60

малчдын зээл бусад иргэдтэй адил хүүхдийн сургалт ахуйн хэрэглээнд зарцуулагдсан байж таарах төрөөс даах нь утгагүй татвар төлөгчдийн мөнгө шүү малчид татвар төлдөггүй гэтэл тэтгэвэр авдаг төр хэтэрхий эрхлүүлж байна

Avatar

Нэргүй 2024-02-29 43.242.243.60

маш зөв малчид хувийн өмчөө өөрсдөө хариуцаж эрсдлээ үүрэх ёстой бусад хувийн аж ахуйтнууд төрөөс татаас авдаггүй эрсдлээ өөрсдөө даагаад явж зарим нь татвараас болж дампуурч байна

Avatar

Иргэн 2024-02-29 202.126.90.114

зунжингаа намаржингаа морь уяж.найр наадам хэсэж,өвөл болно гэдгийг мартаж давхисан малчид их олон бдаг даа. тэдний зээлийг төлөхнээ. хэт хавтгайруулаад бна даа. сонгуулийн жил биш бсан бол яаж шийдэх бсан бол…

Avatar

Иргэн 2024-02-29 66.181.178.144

Сонгуульгүй байсан бол ингэхгүй л дээ Сайхан сурталчилгаа улсын мөнгөөр хийж байгааг хүмүүс тэнэг биш мэдэж байгаа!!!!!

Avatar

Шилээ 2024-02-29 66.181.160.2

Хэн нэг мөнгө шаардаж, түүнийг нь төрөөс өгдөг жишгийг энэ төр тогтоож байна. Улсын эдийн засгийг удирдаж чадахгүй нь ойлгомжтой боллоо.

Avatar

Нэргүй 2024-02-29 139.5.217.41

Малчдын зээл чухам юунд зориулагдсныг хянаж үзээд мал маллах, тэжээл бэлтгэх зэрэг мал ахуйдаа зарцуулсныг бол ярилцаж байж чөлөөлөх эсэхийг шийдэх. Малчид зээл авч хотод орон сууц ихээр худалдаж авч байгаа шүү.

Avatar

Нэргүй 2024-02-29 103.212.116.160

МАН ын өлөнгүүд сонгуулийн шоу хийж өөрсдөөсөө гаргаж байгаа аятай жүжиг тавиад

Avatar

Иргэг 2024-02-29 122.201.31.144

ядаж 50/50 хувь Банк нягтралаас нөгөө талаас төр ,,,Бүүр боломж нь 30/30/30г4эд малчид бас 30 хувийг Үлдсэн 10 хувийг даатгалын компанууд хариуцаж ,ирээдүйд бий болох даатгалын сууриа тавих ёстой

Avatar

УБХ-ын гишүүн асан 2024-02-29 59.153.115.35

Цэвэр эдийн засгийн үр ашиг (прагматик) талаас нь үзвэл энэ бол утгагүй ажиллагаа шүү дээ!!! Ер нь цаашид малчдын хувийн өмч (мал)-ийг хамгаалахын тулд бусад иргэдээс хурааж авсан татварын мөнгийг зарцуулдагаа болих хэрэгтэй!!! 1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэх явцад депутатуудын олонх болсон нэгдэл, САА-н дарга нар мал төрийн хамгаалалтанд бах ёстой гэсэн заалт шахсаар байгаад оруулсан, гэхдээ энэ нь төрөөс малчдын зардлыг даах ёстой, малыг өвс тэжээлээр хангах үүрэгтэй гэсэн үг огт биш шүү!!!

Avatar

Иргэн 2024-02-29 66.181.179.185

Хөдөөнийхөн ямарч зүйлд санаа зовох юмгүй .хүүхдийн мөнгө, түүхий эхийнхээ мөнгөөр байнга эр, эмгүй архи пиво авч уудаг. Одоо хот орон газар амьдрал байгаа. Амьдрах гэсэн хүмүүс архи уухгүй бна. Харин хөдөөнийхөн хавтгайгаараа архи ууж бна. Ийм архичдаас хүүхдүүдээ зугтаалгаж хот суурин цаашилбал гадаад руу гаргаж бна.Зээлийг төлбөл дахиад л зээл авна.Нийгмийн даатгалыг бас төр төлдөг .Тэгэхээр хөдөөнийхөн юундаа санаа зовох билээ.Архидаж л байхаас

Avatar

зочин 2024-02-29 103.215.14.2

залхуу малчдын өр ширийг татвар төлөгчид төлж чадахгүй зудын эрсдлээ тооцоолж өвөлдөө сайн бэлтгэж сур

Avatar

Нэргүй 2024-02-29 142.114.6.54

Дэлxийн ямарч оронд тосгон мужийн ой бэлэг, одон медал гэж ийм цагийн сүйтгэл байдаггүй энэ бол эцсийн эцэст Нам төрийн бодлогын ГАЙ !!!

Avatar

Нэргүй 2024-02-29 142.114.6.54

Зүгээр л аймаг сумын 80,90,100 жил тэмдэглэxийг xорьчиx, xойтон xүн малаа аварья гэвэл.
Аль эсвэл зүгээр л орxичих xэрээ мэдээд малаа цөөлнө !!!
Татварийн мөнгөнд гар дүрвэл ГЭМТ XЭРЭГ !!!

Avatar

Нэргүй 2024-02-29 142.114.6.54

Татварийн мөнгөнөөс төлөx нь шууд ДЭЭРЭМ !!!

Avatar

Нэргүй 2024-02-29 142.114.6.54

Бэлтгэлээ xангаагүй зунжин найрласан малчдад амьтан тамлаж алсанд нь шийтгэл онооx xэрэгтэй, тэгэxгүй бол даxиад л шуналаасаа болж xойтон бааxныг а**а !!!

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.190.90

төр төлөөд байвал малчид зуд болоосой л гэж бодно ш д

Avatar

иргэн 2024-02-29 59.153.84.210

даатгалын систем малчдад сайн хүрэхгүй байна, малаа даатгуулаагүй бол Банкууд малчдад зээл олгохгүй байх хэрэгтэй , малын индексжүүлсэн даатгалыг албан журмын болгох хэрэгтэй , яг малдаа зориулагдсан зээл нь хэдэн хувь байдаг юм болдоо, дандаа л хэрэглээ оюутны сургалтын төлбөр төлөх гэж л банкинд малаа барьцаалж зээл олгож байгаа байх

Avatar

зочин 2024-02-29 66.181.160.79

Яг цаад утга нь малчидад зээл өгсөн банкууд малчидаас мөнгөө авч чадахгүй эрсдэлд орсон учраас МАНгарууд малчидийн нэрийг барьж банкуудыг дэмсэн шийдвэр гаргажээ … Яг бодит мөнгийг нь жирийн татвар төлөгчид л төлж байгаа шүү Тэрнээс МАНгаруудын мөнгө гэж огт байхгүй!!!..
Ингэхэд малын татвар авдаг Аймаг Сумдууд нь юу хийж байнаа ?

Avatar

иргэн 2024-02-29 59.153.84.210

банкуудад л ашигтай эрсдэлгүй байна, хэдэн том банкны эзэд бүгд улс төрд нөлөө бүхий холбогдсон нь нууц биш,

Avatar

E 2024-02-29 59.153.114.68

тэнэг мангар гэхэд дэндүү тэнэг шийд гаргажээ засаг барьж байгаа хүмүүс бүгд эрүүл ухаантай биш тэнэг хүмүүс юм бна ямарч тэнэг хүн ийм шийд гаргахгүй

Avatar

Нэргүй 2024-02-29 202.179.25.43

Татвар төлөгчдийн мөнгөөр хотынхны хувьчлаад авчихсан байшин савыг дулаалаад, дээврийг янзлаад байгаагаас ялгаа юу байгаа юм болоо

Avatar

зочин 2024-02-29 66.181.160.79

Хотынхон хамгын их татвар төлдөг юмаа
Малчид юу төлдөг билээ

Avatar

Иргэн 2024-02-29 103.140.10.210

Юу ч төлөхгүй малаа маш үнэтэй зарна

Avatar

E 2024-02-29 59.153.114.68

оюунэрдэнэ гэж нөхөр мэддэг юмуу ийм тэнэг шийдвэрээ нэн даруй цуцлахгүй бод ард түмэн чиньтэнэг биш шзү

Avatar

Нэргүй 2024-02-29 202.55.188.43

нэг малчин үхэхэд улс орон эдийн засагт 500000000 төгрөгийн хэмнэлт үүсдэг тэгэхээр малчид эдийн засагт хэдэн авилгалчидтай өрсөлдөхүй гай болдог нь харагдана

Avatar

Zochin 2024-02-29 103.212.119.109

Малчдын зээл төлөх хугацааг тухайн банк, малчин 2 харилцан тохиролцож байж хойшлуулах эсэхээ шийдвэрлэх нь хууль зүйд нийцнэ. Зуд боллоо гээд төрөөс зээлийг хүүгийн хувийг төлнө гэдэг буруу. Татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулж байна гэсэн үг. Хэрвээ банкнаас зээл авахад төр оролцсон бол асуудал арай өөр байх.

Avatar

Irgen 2024-02-29 70.187.210.175

Ard tymniig yalgaj nolohgyiee turiin nertei byh tatvsr tulugchdiin mungu songuuli ygtaad ingej shou hiivel huuli bdag bol butuutah l bolno odoo rne met ard tymnii hurungiig yren taran hiideg ysvdliig zogsooh cag boljee taraasan hymyyst hariuclag toocoh hetegtei

Avatar

Даваа 2024-02-29 66.181.188.60

хөнгөлөлөө гээд сайхан сонсогдож байгаа ч үүний цаана хувь хүний хариуцлагыг байхгүй болгож, бэлэнчлэх халамжийн сэтгэхүйг өөгшүүлж байгаа шүү, малчдын нийгмийн даатгалыг 50 хувийг нь төр даана гэдэг хууль ч ялгаагүй, Үндсэн хуулийн цэцэд өгвөл унана даа

Avatar

Зээлийг нь төлж малчдыг дэмжье! 2024-02-29 202.9.47.0

Малчдыг дэмжээд байгаа юи уу, банкны эздэд төрийн мөнгийг өгөөд байгаа юм уу!
Үнэхээр малчдыг дэмжих гээд байгаа бол зээлийг хүүг нь биш зээлийг нь төлмөөр юм.

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.191.57

төрийн мөнгө гэж юу байхавдээ татвар төлөгч бидний мөнгийг энэ эрх баригч новшнууд арай дэндүү дураараа аашлах юмаа өөрсдийнхөө хулгайлж опшорт нуусан мөнгөө энэ чдарсан малчидад өгсөн бол яахав сонгууль дөхөхөөр попорч өгөх юмаа

Avatar

зочин 2024-02-29 59.153.113.214

Тэнэг тэнэг гэхэд арай л байна. Малчид залхуурсаар, халамжаа хүлээсээр бүр залхуу болж байна. Ирэх жил дахиад зуд болбол яахуу тэнэг ЗГ-аа.

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.160.61

Ирэх жил зуд болвол 3.5 сая бүгдээрээ хоолгүй л болно.

Avatar

Зочин 2024-02-29 202.21.108.51

Үнэндээ малчид бас залхуу л бна даа!! Хашаа өвөлжөө нь гэж …………

Avatar

Нэргүй 2024-02-29 103.57.94.198

Данх хулгайч ард түмнийг басамжилсаар байна. Сонгуульд ялахын тулд энэ улс орныг сүйрүүлж байнаа.Энэ ЗАСГИЙН ГАЗАР яаралтай огцрох ёстой.

Avatar

Нэргүй 2024-02-29 180.1.31.179

МАН оноо авах гэж хичээх тусам улам алдаад байх юм. Ард иргэд илүү гярхай, мэдрэмжтэй болсон гэдгийг ойлгоогүй л бна даа. Зээлийн хүүгээс нь төллөө гээд малчид санал өгнө гэж тооцсон уу Амарбаясгалан даргаа? Эсрэгээрээ тэгш бус, хууль бус шийдвэрийг чинь улс даяараа жигших боллоо

Avatar

Зочин 2024-02-29 59.153.113.55

мал бол хувийн хөрөнгө эзэн нь өөрөө л эрсдэлээ үүрэх ёстой эдийн засагчид бүгд нийлээд хүчтэй дуугарах ёстой ийм байхад мөнгөний бодлого яриад яахавдээ МАНын хулгайч нар малчдын зудын нэрийг барьж хулгайлж бна

Avatar

Зочин 2024-02-29 66.181.183.183

ЕС Оюунэрдэнийн хийсэн хамгийнтом ноцтой алдаа бол малчдын зээлийн хөнгөлөлт юм. Энэ алдаа бол монгол хүний ухамсарыг ялзруулсан удаан хугацааны хортой юм.

Avatar

иргэд 2024-02-29 192.82.64.21

естой болохгүй юу ярьж байгаа сонгууль л байхгүй юу малчид ман д өгөхгүй ээ

Avatar

зочин 2024-02-29 66.181.189.21

Мал хувийн өмч боловч монголын ганц урдаа барих үндэсний үйлдвэр үндсэн хуульд мал төрийн мэдэлд гэж хуульчилсан засаг эерэг арга хэмжээ авах зөв бол уу

Avatar

Нэргүй 2024-02-29 103.26.95.170

ХОХЬ ЧИНЬ, ЯАХ ГЭЖ МАН СОНГОСОН ЮМ. ОДОО ҮХСЭНЭЭ ГОНШИГНООД БАЙГАА ЮМ. МАН УГААСАА Л ИЙМ НАМ

Avatar

Нэргүй 2024-02-29 103.26.95.170

П И З Д А Н У У Д А А ТЭГЭЭД НААД МАН ГЭСЭН НАМАА ЗАЙЛУУЛААЧЭЭ ТӨРӨӨС!!!!!!! СОНГОЧИХООД АРААС НЬ УЙЛАН ДУГАРААД ГОНШИГНООД БАЙХ ЮМ? МАН ГЭДЭГ ЧИНЬ ИЙМ Л НАМ ШҮҮ ДЭЭ.

Avatar

зочид 2024-02-29 139.5.219.27

СОНГУУЛИЙН САНАЛ ХАХУУЛЬДАЖ АВАХ МАН-ЫН ЯЛТ ҮЙЛДЭЛ АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА. НГДШ-ИЙН 50 ХУВИЙГ ТАТАР ТӨЛӨГЧИД ҮҮРЭХ, ЗЭЭЛИЙН ХҮҮ, ҮЛДЭГЛИЙГ НЬ БАС ТАТВАР ТӨЛӨГЧИД ҮҮРЭХ, ӨВС ТЭЖЭЭЛ, ХООЛ УНДЫГ НЬ ХҮРТЭЛ ГЭРТ НЬ ҮНЭГҮЙ ХҮРГЭЖ ЯГ ХОТОН ДАХЬ МАЛ ШИГЭЭ ТЭЖЭЭВЭР БОЛСОН МАЛЧИД ГЭГДЭХ БАЛИАР ЮМНУУДЫН САНАЛААР МАН ТӨРИЙН ЭРХИЙГ ХАХУУЛИАР ХУУЛЬ БУСААР АВАХ ЭНЭ ҮЙЛДЛИЙН ЭСРЭГ АРД ТҮМЭН ШУДАРГА ТЭМЦЭЛ ЯВУУЛАХ ЁСТОЙ ШҮҮ. ТӨР УЛСЫГ ИНГЭЖ САМАРЧ НҮДНИЙ БУЛАЙ БОЛГОЖ БУЙ МАН ТАТАН БУУДАХ ЁСТОЙ.

Avatar

ажиглагч 2024-02-29 139.5.219.27

АЛБАН ТУШААЛ ЗАРЖ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВДАГ, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ХАХУУЛЬДАЖ САНАЛ АВДАГ ИЙМ БУЗАР ТОГТОЛЦОО БАЙЖ ҮЛ БОЛНО. ТЭВЧИХ АРГА АЛГА ДАА.

Avatar

Нэргүй 2024-02-29 45.117.35.19

Улаанбаатар цахилгааны хязгаарлалт хийж, тоггүй болж байхад Цахилгаан станц барьчих хэмжээний 220 тэрбум төгрөгөөр Банкуудын алдагдлыг төлөх нь маш буруу. Банкууд улс төрчдийг худалдан авч, малчдын нэрээр алдагдлаа төлүүлж байна гэж харлаа. Японы ХААН банк, Люксимбургийн Худалдаа Хөгжлийн Банк, Европын ХАС банк болиоч дээ…

Avatar

Нэргүй 2024-02-29 45.117.35.19

Гадаадын банкны алдагдлыг төлүүлэхийн тулд МАН-ын Улс төрчид эх орноо худалдаж, Монголын бүх ард түмнээр нь данжаадын өрийг төлүүлж байна.

Avatar

Зочин 2024-02-29 202.21.109.17

Байгалийн гамшиг давагдашгүй хүчин зүйл үүссэн бол банк олгосон зээлийн эрсдэлээ өөрөө хариуцах ёстой. Яагаад банкны мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх гээд байгаа юм бэ, энэ бол банкнуудын цэвэр лобби л харагдаж байна

Avatar

Нэргүй 2024-02-29 45.117.35.19

Улс төрчид авилгал авч, Японы ХААН банкны алдагдлыг Монголын нийт татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлж байна. Авилгалчид шалгуулах ёстой. Бас аль нэг компанийн алдагдлыг татвар төлөгчид үүрэх ёсгүй.

Avatar

Нэргүй 2024-02-29 68.206.8.181

Malchdiin mahiig hyamd avch tsaash zarj ashig oldog businessiinhen, noos nooluuriig ni avch businessdee heregledeg nuhud uvs tejeel ..geh meted tusalj bmaar. Ter businessinhnii maliig usguj bgaa humuus ni ingeed erhleed, tuslamj heregtei nuhtsul bdal ni hetsuu malchiddaa ene tus ni hurch bgaa ch yum uu hen medlee dee. Manaid yer ni hetsuuhen yumdaa, songuuli duhuud …

Avatar

иргэд 2024-02-29 192.82.64.21

татвар төлөгчдийн мөнгийг тэгж цацаж болохгүй малчдийн зээлийн хүүг төлж болохгүй бусад салбарийнхан тэмцье

Avatar

иргэн 2024-02-29 202.126.92.98

нөгөө олон тэмцэгч, шудрага ёсны төлөөллүүд одоо энэ дээр юу ч дуугарахгүй. Ийм л жагсагчидтай ард түмэн дээ бид. Хаа байсан Украйны дайныг эсэргүүцэгч нар ч таг шүү хахаха

Avatar

зочин 2024-02-29 203.98.76.100

Татвар төлөхгүй мөртлөө татвар төлөгчдийн мөнгөөр жаална гэж юу байх вэ? Эд нар чинь жинхэнэ шимэгчид байна.Зуд болдоггүй өвөл монголд хаана байсан юм байгаль эх жаахан хатуурхангуут сөхөрдөг малчид ардчилалаас өмнө байсан юм уу Тэр үед манай чадал чансаа ямар байлаа бид даваад л ирсэн. Одоо бүх юм бэлэн болсон арай даварч байна.Миний ажиллаж олоод улсад төлсөн татварын мөнгийг нэг малчны хүүхдийн сургууль эсвэл тэдний байр орон сууцны түрээс үэрэгт өгөх үү!!!!!!!!!!!!!!

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-02-29 202.9.46.242

Энэ жил сонгуулийн жил учраас МАН-ын нэр хүнд *Ул*-наас доор унасан учраас Малчдад хайр зарлаж, тэдний саналыг авах арга!!!

Avatar

Зочин 2024-02-29 66.181.179.42

Зах зээлийн эдийн засагтай улс орнуудад форс мажор буюу байгалийн гамшгийн давагдашгуй хучин зуйл гэж ойлголт байдаг юм даа эдийн засагчид минь Эрсдлийг малчин ябанкууд хувааж уурэх естой юм

Avatar

зочин 2024-02-29 203.98.76.100

энэ шийдэл маш буруу зээл авсан малчид хувийн хэгэцээнд зээл авсан байлтай.малын үйлдвэр угсаа сайжруулах гадны өөр үйлдвэр угсаа оруулах зрэг улс орон зах зээлд хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулалт хийх зээл аваагүй. Бүх вакцин тэжээл өвс гээд мал малчидад зориулсан хангамж тэтгэлэг хандивыг өгч бна. малынхаа үс ноосоо ч авч чадахгүй болтлоо ажилгүй амаа ангааж суугаа хүмүүс. сайн хүмүүс байгааг үгүйсгэхгүй гэхдээ нийтээрээ ийм бна. татвар төлөгчид шулуулж амьдарч бна. одоо энэ бодлогын эсрэг тэмцэ

Avatar

зочин 2024-02-29 64.119.30.210

МАНгаруудын сэтгэлгээний чадвар боловсролын байгаа царай нь л энэ дээ. Татвар төлөгчидийн мөнгийг гарын салаагаараа дураараа урсгана, хээл хахууль цэцэглүүлнэ, төрийн албыг үнэлж зарна, ард түмнийг яаж хуурч хулхидах вэ гэж л ажилладаг шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-29 202.70.43.50

АН ынЖ.Батсуурь МАН сонгууль угтсан татвар төлөгч ард түмний мөнгөөр тоглож байна

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.188.111

Муу новшийн халамжийн хээл хахууль авилгалын аргаар улсыг хөгжүүлэх юм гэнэээ.Төлж чадахгүй юм бол үхсэнээ хийж зээл авсийн Хүрэлсүх Мах гурил 2 байхад Монгол хүн үхэх тёором байхгүй гээ биздээ…татвараа нэмээд шулсан мөнгөөрөө суудалаа бэхэлж Малчидаа хахуульдаж сонгууль луйвардаад нүдэнд хүйтэн пиийска юмаа энэ дурак.

Avatar

ЗАЙЛ 2024-02-29 202.9.47.31

арай дэндүү юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж