"Тэнүүн-Огоо"-гийн А.Ганхуяг хөрөнгийн маргаан үүсгэжээ

"Тэнүүн-Огоо"-гийн А.Ганхуяг хөрөнгийн маргаан үүсгэжээ

"Тэнүүн-Огоо"-гийн А.Ганхуяг хөрөнгийн маргаан үүсгэжээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар өчигдөр Улаанбаатар хотын 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр цавчаа ногооныг нийлүүлсэн “Тэнүүн огоо” компаниас хохирлоо барагдуулж авах талд ямар ахиц гарч байгаа вэ гэдэг асуудлыг төлөөлөгч тодруулсан юм.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Авлигатай тэмцэх газрын удирдлага, Мөрдөн шалгах хэлтсийн даргатай  өчигдөр/уржигдар/  уулзсан.  Тус компанийн нийт хөрөнгийг 56.4 тэрбум төгрөгөөр үнэлсэн үнэлгээ бий. Хэрэгт холбогдсон хүний зүгээс үнэлгээн дээр маргасан. Миний үл хөдлөх хөрөнгийг бүтэн үнэлсэнгүй гэсэн асуудал тавьсан Автобус баазын хашаанд байгаа цахилгаан станц болон бусад дэд бүтцийг бүхэлд нь үнэлсэнгүй гэсэн байна лээ.  Бидний зүгээс автобус бааз гэдэг агуулгаараа нэг иж бүрдэл байх ёстой гэж үзэн, манай талаас үнэлгээний компани оруулсан. Мөрдөх алба, манай газраас оруулсан үнэлгээний компани хооронд зарчмын зөрүү байхгүй.

Өнөөдөр /өчигдөр/ үдээс хойш прокурорын байгууллагынхантай уулзая, энийг хурдан эцэслээд шүүхэд шилжихээс өмнө хэрэгт холбогдсон хүмүүс хохирлоо төлсөн гэдэг байдал нь эрх зүйн байдлыг нь дээрдүүлэхийг үгүйсгэх аргагүй. Бид  нар цаг хугацаагаа хожоод хохирлоо хурдан барагдуулж дуусгая гэдэг байр суурьтайгаар асуудалд хандаж байгаа. Ирэх долоо хоногт эцэслэчих болов уу. Хэрвээ хоёр талаасаа ойлголцвол өмчлөлийг нийслэлд шилжүүлэн авна" гэлээ.

Нийслэлээс өнгөрсөн онд нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхээр болж, худалдан авалтын гэрээг нууцад оруулан, "Тэнүүн огоо" компанид энэхүү эрхийг олгосон ч Вьетнам улсад угсарсан 100 автобус оруулж ирсэн нь асуудал дагуулж, хуулийн байгууллага шалгаж эхэлснээр тус компанийн захирал А.Ганхуяг тэргүүтэй хэд, хэдэн хүн саатуулагдан, шалгуулах болсон юм.

"Тэнүүн огоо" компанийн нийслэлд "шахсан" 100 автобуснаас 130 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж тооцсон. Хэрвээ тус компанийн нийт хөрөнгийг 56.4 тэрбум төгрөгөөр үнэлэн, нийслэл өөртөө шилжүүлэн авбал цаана нь 80 гаруй тэрбум төгрөгийн "цоорхой" үүсч буй юм. Иймээс тус компанийн захирал А.Ганхуяг хөрөнгөө аль болох өндөр үнээр үнэлүүлэн, өр багатай үлдэх, нөгөө талдаа хохирлоо төлж байгаа нэрийн дор ял бага авах зэрэг тактик ашиглаж мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dr. Adity 2024-02-29 129.205.113.185

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Зочин 2024-02-29 202.21.108.9

Луйварчингийн хөрөнгийг нь хурааж, ялыг нь эдлүүлэх хэрэгтэй.

Avatar

Хохиронч 2024-02-29 202.55.188.91

Ганхуягийн хөрөнгө гээд байгаа зүйл бас л тийм ч цэвэр биш байх шүү.Угаасаа зальтай луйварчин байсан юм билээ.54,5 тэрбумын хөрөнгийг нь хураах хэрэгтэй.Угаасаа хувьцаа дансанд нь өчнөөн хөрөнгө байгаа хүн алзахгүй.Харин ч шарандаа бусдыгаа илчилж өгч магадгүй.Тахилтын оршин суугч болоод эдний автобусаар үйлчлүүлж 2007-2024 он хүртэл 17-н жил цаг өдөр тутмын алтан хугацаагаараа хохирч байгаа хүний хувьд хэлье

Avatar

DR. ADITY 2024-02-29 129.205.113.181

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянг

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

бусад нь яахын бэээ 2024-02-29 202.179.25.132

Ганхуягаас бусад нь яахын бэээ? яагаад цэвэр үлдэнэ гэж тэд нар үлдсэн мөнгөө төлдөггүймууу

Avatar

Нэргүй 2024-02-29 59.153.112.59

suhbaatar sumya 2r yaah ve

Avatar

Зочин 2024-02-29 66.181.160.5

тэтгэврийнхэн автобусанд суухдаа өөрсдөө мөнгөө төлөх хэрэгтэй гэж сүржигнээд сонинд ярилцлага өгөөд байсан махан толгой чинь энэ биз дээ.Өөрөө өтлөхгүй залуугаараа үхэх юм байна гээд хөгшчүүл нилээд хараасан даа.Дуйварчингаар хохирлоо бүрэн төлүүлэх хэрэгтэй Нямбаатараа

Avatar

Нэргүй 2024-02-29 59.153.112.141

ганц ганхуяг ногоон автобусны мөнгийг ганцаараа идээгүй нь ойлгомжтой ш дээ.бусад хүмүүсийг нь яагаад ярихгүй бгаан.тэгээд ч тэр ганхуяг буруутай боловч хүний хөрөнгийг бүрэн үнэлэх ёстой биз дээ.тэр шинжээч гэсэн нэртэй юмнуудад яаж итгэх үү.манайхан л болсон хойно дутуу л үнэлсэн бгаа

Avatar

Нэргүй 2024-02-29 180.1.31.179

Ард түмэн тэмцвэл бохир улстөрчид, төрөөс шимэгчилдэг бизнесмэн, авилгын сүлжээ хаданд шахагддагийг харуулсан жишээ,

Avatar

мгл 2024-02-29 104.28.71.89

энэ луйварчин дээрэмчнээс татвар тологчидиин 60 тэрбумыг заавал гаргуул,хаана нууснаа хэлэхгуй гэж эрхэлдэг юм гэсэн!
тэрнии хуучин автобусны паркаар яадагын!

Avatar

Нэргүй 2024-02-29 139.5.218.233

Avilagchdiin buh horongiin huraaj olon jil in yl ogdog bolchihvol avilaga alga bolondoo hudlaa tolgoigiin ileed baival yagaadch zogsooj chadhgui

Avatar

Монгол хүү 2024-02-29 64.119.29.63

ИЙМ ЭХ ОРНОО ШУЛАН МӨЛЖСӨН ХУЛГАЙЧУУДЫГ ШУУД ЦААЗЛАХ НЬ УУЛ НЬ ШУДАРГА ЁСОНД НИЙЦЭНЭ! ГЭВЧ ЭНЭ ХУЛГАЙ НЬ МАНАЙ УЛСЫН ХАМААТАН САДАНГУУДЫН БҮЛЭГЛЭЛ НЬ ХУЛГАЙЧУУДАД ЭЭЛТЭЙ ХУУЛИЙН ЦООРХОЙГООР МОНГОЛ УЛСЫН АРД ИРГЭДИЙГ ДОРОМЖЛОН ДЭЭРЭМДСЭН ХУЛГАЙЧУУДЫН ТОЛГОЙГ ИЛСЭН АСУУДАЛ БОЛЖ ЗӨӨЛЛӨСӨН ХЭЛБЭРЭЭР ХОХИРОЛ БАРАГДУУЛСАН ТОХИОЛДОЛД ӨРШӨӨХ ШАХУУ ЮМ БОЛЖ ТААРЧ БАЙХ ШИГ БАЙНА. ТЭР ХУЛГАЙЧ НЬ ХҮРТЭЛ ӨӨРТӨӨ БАЙГАА ХУУЧИН МУУСАЙН ХӨРӨНГӨӨ ӨНДРӨӨР ҮНЭЛЭЭД БАРАГ ТЭРНЭЭС НЬ АШИГ ОЛОХ ГЭЭД БАЙГАА МЭТ …..

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.191.169

боломжоор нь үнэлэх хэрэгтэй дээ харин ч нийслэлд ашигтай бол хүний х а рөнгиыг хамаагүы хандаж өолохгүй дээ

Avatar

Зочин 2024-02-29 66.181.182.229

buh horongiig ni huraa

Avatar

Нэргүй 2024-02-29 122.201.23.83

Шоронд хийж байгаад хөрөнгийг нь хураадаг комунист арга.

Avatar

Нэргүй 2024-02-29 45.117.35.19

Чиний мөнгөөр чамд автобус авна гээд 300 тэрбумыг хульхидсан ш дээ, хө. А.Ганхуяг шиг этгээдүүд байх ёстой шорондоо л байх ёстой. Гараад ирвэл Монголыг сүйд хийнэ.

Avatar

Оюунэрдэне 2024-02-29 202.179.27.61

Сайн бнаа. Ингэж тэмцдэг бол нуурсний хулгайч болон бусад том хулгайчаас хохирлоо нямбаатараас жишээ болгон оюунэрдэнэ ажилласай.

Avatar

Нэргүй 2024-02-29 59.153.112.141

ганхуяг ганцаараа идсиймуу

Avatar

Нэргүй 2024-02-29 59.153.87.27

тэгсиймааа

Avatar

Зочин 2024-02-29 103.57.92.233

чи. нэг хамсаатан нь бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж