НИТХ-аар нийслэлийн төсвийг хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа

НИТХ-аар нийслэлийн төсвийг хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа

НИТХ-аар нийслэлийн төсвийг хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар өнөөдөр /2024.02.28/ нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. 

Тодруулбал, өнөөдрийн ээлжит бус 17 дугаар хуралдаанаар зөвшөөрөл олгох тухай болон хэлэлцсэн асуудлуудтай холбоотой төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу Хотын дарга Х.Нямбаатарт дараах зүйлсийг даалгажээ.

Нэгдүгээрт, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Хөгжлийн банкны 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 200 гаруй оролцогч оролцох шүүх хуралдааныг нийслэлийн иргэний танхимд явуулах бэлтгэл ажлыг хангах, холбогдох зардлыг тооцоолох ажлыг даалгав.

Мөн хэлэлцсэн бусад асуудал буюу төрийн шагналд тодорхойлж, уламжлах тухай тогтоол гарна. Тогтоолын төсөлд,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлд 47.1 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журмыг үндэслэж НИТХ-аас тогтоох нь:

  1. Боловсрол, эрүүл мэнд, хууль зүй, соёл урлаг, шинжлэх ухаан, аж үйлдвэр, барилга, зам тээвэр, худалдаа үйлдвэр үйлчилгээний салбарт олон жил санал санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа нийслэлийн иргэдийг төрийн цол хүртээх, одон медаль хүртээж шагнуулахаар тодорхойлж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсугай.

Тус тогтоолын төслөөр санал асуулга явуулахад нийт төлөөлөгчдийн 65,7 хувь нь дэмжиж, баталлаа.

Нийслэлийн Засаг даргы орлогч Д.ИХБАЯР:

-НИТХ энэ сарын 23, 28-нд үргэлжлэн хуралдаж хэлэлцэх асуудлаа амжилттай хэлэлцэж шийдвэрлэлээ. Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хоёр үе шаттайгаар хэлэлцүүлж, амжилттай хэлэлцэж тогтоолын төслийг дэмжиж баталлаа. Энэ хуралдаанаар агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн танилцуулга мэдээлэл, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн танилцуулга мэдээллийг тус тус сонсч холбогдох чиглэлээр Нийслэлийн Засаг Даргад тэмдэглэлээр үүрэг өглөө.

Мөн машин цагийн зардал шинэчлэн батлах тухай хуулийг, асуудлыг хэлэлцэж нийтийн тээврийн үйлчилгээний машин, цагийн зардлын тарифыг 26 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, шинэчлэн баталлаа.

Орон нутгийн өмчит тооцоот аж ахуй нэгжүүдийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцэн зорчигч тээвэр 1, зорчигч тээвэр 2, зорчигч тээвэр 3, 4, 5, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг тус тус байгуулж, зорчигч тээврийн нэгтгэл, зорчигч тээвэр 3, орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийг татан буулгаж, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт шилжүүллээ. Мөн нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэх асуудлыг хэлэлцэж, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороонд 2023 онд ашиглалтад орсон, нийт 15.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий хоёр блок, 126 айлын орон сууцны барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-28 122.201.23.83

Оорсдийгөө шагналд тодорхойлсон авто машиний зардалаа нэмсэн хурал болжээ.

Avatar

Нэргүй 2024-02-28 203.98.76.4

ЮУ ХИЙСЭЭ бус ХЭН БАЙХААСАА ХАМААРДАГ ОРЧЛОН гэж Будда айлджэээ…..Монголчууд одоо Хаанаасаа авахуулаад Хаалгач хүртлээ бүгдээрээ НҮҮДЭЛЧИН сэтгэхүйгээ өөрчлөхгүй бол Коммунизм, Ардчилал, Хот суурин, Барилга байшин….гээд Алийг нь ч Байгуулж чадахгүй ЮУГ Ч ЮУ Ч БИШ БОЛГОЖ Хаяад байнааа… ТҮГЖРЭЛГҮЙ, УТААГҮЙ, АЮУЛГҮЙ ЦЭВЭРХЭН САЙХАН Хот Сууринд Аж төрөх нь Хүн бүхэн Өөрөөс нь л Шалтгаалах болоод байна….Юун түрүүнд ТӨР ЗАСАГ нь Буруу Шийдвэр Бүү гаргаасай үүнд: ГАЗАР ОЛГОЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж