З.Энхболд өвчтэй улмаас шүүх хурал хойшлов

З.Энхболд өвчтэй улмаас шүүх хурал хойшлов

З.Энхболд өвчтэй улмаас шүүх хурал хойшлов

нэмэлт: 10.40 цаг

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.02.29/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч З.Энхболд өвчтэй учраас шүүх хуралдааныг гуравдугаар сарын 7-ны өдрийн 13.30 цагт товлов.


З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРЫГ ШҮҮНЭ

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.02.29/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан шинэ өмгөөлөгч авч, хэрэгтэйгээ танилцах болсонтой холбоотойгоор хоёрдугаар сарын 5-нд товлосон шүүх хурал өнөөдрийг хүртэл хойшилсон юм.

Цагдаагийн байгууллагаас өмнө нь гэрч Д.Доржхандыг шүүх хуралд албадан ирүүлэх ажиллагаа хийж, холбогдож чадаагүй гэж мэдээлж байв. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг.

Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-29 66.181.186.21

Шүүх хуралд очих тэнхэлгүй өьчтэй хүн Нямбаатартай толхилцоод байж байх уу?! Ичээсэй

Avatar

DR. ADITYA 2024-02-29 129.205.113.181

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-29 213.87.90.121

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.180.207

яачив даа хөөрхий ! ялаа ч авах тэнхэлгүй болчоо юу даа чааваас?!!!

Avatar

Зочин 2024-02-29 59.153.113.55

хулгайч нараа шүүж барахгүй байгаа бололтой араас ээлжээ хүлээсэн хулгайч нар чинь гадаад руу зугтахад бэлэн бна

Avatar

Нэргүй 2024-02-29 66.181.160.43

Тагжгар гөлөг

Avatar

Нэргүй 2024-02-29 202.55.191.194

ҮХЭЖ БАЙСАН ҮХЭР ОГДОЙ

Avatar

Нэргүй 2024-02-29 49.0.138.195

З.Энхболд мянганы зам яригдаж эхлэх үед мянгуужингийн зам гээд шоолоод инээж байсан нь одоо ч нүдэнд харагдаад байдаг юм!!

Avatar

Нэргүй 2024-02-29 103.57.94.46

Мянганы зам чинь одоогийн энэ аймгуудын төвийг УБ-тай холбосон зам гол магистрал бишшүү дээ ! Лүнгийн гүүрнээс байруун хойшоо Хангайн даваагаар даваад Дашинчилэн өнгөрсхийгээд л зогссон, одоо цаашаа метр ч ахиагүй хэвээрээ л бна. 2012 онд АН засагт гарангуутаа Монгол Улсын автозамын хөгжлийн страртегийг өөрчлөө д УБ-аас аймгуудын төврүү шууд зам тавьсан нь одоогийн та бидний яваад байгаа энэ зам шүү дээ ! Тэр үед нь МАН
зам зогслоо" гэж орилоод л байсан, харин одоо болохоор "энэ бол манай

Avatar

Нэргүй 2024-02-29 103.57.94.46

тавьсан мянганы зам" гээд хэнэг ч үгүй шааж байдаг ! МАН-ын төрөлх араншин нь яг энэ л дээ !!!

Avatar

Нэргүй 2024-02-29 59.153.112.59

avilgaliin mongooroo huuhen gusaj bhaad tembuu avtsan gej yriad baihiin

Avatar

Нэргүй 2024-02-29 103.212.116.160

МАН АН ын топ өлөн хулгайчид даам гарсаар байх уу.

Avatar

Нэргүй 2024-02-29 45.117.35.19

Таван Толгойгоос гадаадын хөрөнгө оруулагчийг хөөж явуулангуутаа өөрийн Хишиг Арвин компаниа оруулаад, хуга баяжсан Нүүрсчин хүн шүү дээ. Монголын нүүрсчидийн загалмайлсан эцэг, Зика вирус

Avatar

Нэргүй 2024-02-29 59.153.115.35

Ингээд байх юм бол шалтаг дуусахгүй шүү дээ!!!

Avatar

Нэргүй 2024-02-29 103.57.94.46

Зика вирус ч зэвүүн эрдээ ! УИХ-ын дарга гэж байхдаа Монголын ардчиллын ололт бүхнийг заналтаыгаар устгасан муу шаар даа. Нэг байран дээрээ хэд ч хувирч мэднэ, ТТ -г ард түмэндээ авч үлдлээ нтр гээд шаасан үнэндээ бол өөрийнхөө ХХК-г л тэнд оруулах гэж ГХО-чийг хөөсөн байгаа юм. Ийм бузруудыг л тонилгож байх хэрэгтэй юмшүү !

Avatar

Нэргүй 2024-02-29 211.72.174.203

Доржханд гэж балайр эрчүүдийн өвөр дамжсан хүүхэн олон жил авилга авсан шаар байгаа юм.

Avatar

Нэргүй 2024-02-29 124.158.120.50

2 атигарыг шоронд хий

Avatar

Зочин 2024-02-29 59.153.114.61

Мэдээж хойшлуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж