Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Том хүн болох муухай

        Ажлынхаа цонхоор эргэн тойрноо харлаа хаа сайгүй л ажил амьдралдаа яарцгаасан хүмүүс. Өнгө төрөл маркаараа ялгаатай машинууд зөрөлдөөд л ……….ажлынхан бүгдээрээ гараад явцгаачихсан нам гүм байдал ноёрхсон тасалгаанд байгаагаа анзаарлаа.Кофе уунгаа босож зогсоод ахиад л цонхон дээр очлоо 10, 11 тэй л боловуу гэмээр хэдэн хүүхдүүд жаргалтай инээмсэглэн ямар нэг чухал зүйлийн талаар инээлдэн ярилцаж байгаа харагдав. Толгойд минь ТОМ ХҮН БОЛОХ МУУХАЙ гэсэн үг ороод ирлээ.Гэнэтхэн би эд нарын насан дээр ямар хүүхэд байснаа гэнэт төсөөллөө…….. 18 жилийн өмнө……… цэрэг хүрэн цүнх хөндлөн мөрөвчилж Bulls гэсэн бичигтэй ногоон саравчтай малгай өмссөн өөрөөсөө хэтэрсэн пээдгэр санаатай хүүхэд байсан минь санаанд орлоо.Хичнээн сайхан үе билээ дээ.Санаа зовох зүйлгүй ямар ч хариуцлага үүрдэггүй тоглоом, амттанд дурласан муу муухай бүхнийг ойлгож таниагүй хүүхдээрээ л байж дээ..Яагаад ч юм би багадаа том хүн болохдоо их яардаг байж билээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж