Саффрон цэцгээс зөвхөн дохиурыг нь ашигладаг тул одоог хүртэл дохиурыг нь гэмтээхгүйн тулд гараар түүдэг байна. Нэг цэцэг нь ердөө 2-3 хан ширхэг дохиуртай бөгөөд 160-180 мянган цэцгээс нэг килограмм саффроныг гарган авдаг. Тийм ч учраас энэ цэцэг нь дэлхий дахинаа үнэтэй түүхий эдийн нэгд яах аргагүй тооцогддог байна.
Саффрон цэцгийг дэлхий даяар хоол хүнс, уух зүйлс, гоо сайхны бүтээгдэхүүндээ орц найрлага, амтлагч болгон ашиглахаас гадна эрүүл мэндийн чиглэлээр ч ашигладаг байна. Энэхүү цэцэг нь хүчтэй антиоксиданд үйлчилгээтэй бөгөөд хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь цусны эргэлтийг сайжруулж, биеийг хоргүйжүүлэн бодисын солилцоог эрчимжүүлэх үйлчилгээтэй.
Биеийн эрүүл мэндийг дэмжихээс гадна сэтгэл санааны тогтвортой байдлыг хадгалах, тайвшруулах, нойрны чанарыг дээшлүүлдэг нь судалгаагаар нотлогдсон байдаг.
Ийм ховор нандин, тансаг орцыг монгол үнээний сүүгээр баяжуулан эрч хүч, эрүүл мэндийг сэргээх “Healthy Milk” сүүг Апу Дэйри – Монгол сүүний үйлдвэр үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэж, сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлд цоо шинэ амт чанарыг нэвтрүүлжээ.
Дэлгэрэнгүйг: FB: https://www.facebook.com/Proplus.Mongolia
Hanson 2024-02-28 202.9.46.150
Би энд нэг юмыг анхааруулъя. Энэ улсын хүнс болон бусад ямар ч бүтээгдэхүүний орц найрлага, үйлдвэрлсэн он сард итгэх боломжгүй!
Нэргүй 2024-02-28 213.87.144.112
Харуулах боломжгүй.
Солиорол 2024-02-28 124.110.28.167
Солиорол гэж үүнийг л хэлэх байх даа, уулын бугыг хараад унасан бухаа орхижээ. Монголд яргуй, харгана, бүйлс, гүйлс гээд
мал дурлаж иддэг цэцэг зөндөө шүү дээ
Нэргүй 2024-02-28 202.131.225.53
яргуй шиг л юм харагдана
Нэргүй 2024-02-28 202.9.46.72
Авч дийлэхгүй үнэтэй юм үйлдвэрлээд яахав дээ!