Алтан цом: Булган мултарч, Увс, Архангай аймгийн бөхчүүд шалгарлаа

Алтан цом: Булган мултарч, Увс, Архангай аймгийн бөхчүүд шалгарлаа

Алтан цом: Булган мултарч, Увс, Архангай аймгийн бөхчүүд шалгарлаа
Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу гуравдугаар тойргийн барилдаанууд эхэллээ.

Эхний өдрийн эхний барилдаанд Орхон аймгийн баг Өмнөговь аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Өмнөговь аймгийн баг 19:6-аар илт давуу яллаа. Өмнөговь аймгийн багт улсын начин Ш.Дарханбат /4/, улсын начин Э.Нямаа /3/, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /3/, аймгийн заан Б.Баянсүх /4/, аймгийн заан С.Доржпалам /5/ нар нийт 19 даваа авсан бол Орхон аймгийн багт улсын начин Б.Ганхуяг /0/, аймгийн хурц арслан Ө.Сүхбат /1/, аймгийн арслан Д.Уртбаяр /2/, аймгийн арслан Б.Гантөмөр /0/, аймгийн арслан Ч.Мөнхбат /3/ нар нийт зургаан даваа авлаа. Хоёр баг хоёулаа сэлгээгүй барилдав.
Өмнөговь аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Одбаяр, Орхон аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Ж.Лхагвасүрэн нар ажиллалаа.
Хоёр дахь барилдаанд Увс аймгийн баг Завхан аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Увс аймгийн баг 17-8-аар илт давуу ээлжит ялалтаа авлаа. Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /3/, улсын аварга П.Бүрэнтөгс /3/, улсын начин Ж.Ням-Эрдэнэ /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Л.Энхсаруул /3/ улсын начин О.Түмэн /4/, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ /3/ нар нийт 17 даваа авсан бол Завхан аймгийн багт улсын начин Т.Дүгэрдорж /3/, аймгийн хурц арслан М.Амарсанаа /2/, аймгийн арслан А.Нармандах /1/, аймгийн арслан Д.Батбаатар /2/, аймгийн арслан Х.Болдбаатар /барилдаагүй/ нар нийт 8 даваа авлаа. Завхан аймгийн баг сэлгээгүй барилдав.
Увс аймгийн багийн дасгалжуулагчаар Д.Энхболд, Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Ш.Уламбаяр нар ажиллалаа.
Хоёр дахь өдрийн эхний барилдаанд Архангай аймгийн баг Сүхбаатар аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Архангай аймгийн баг 21:4-өөр илт давуу ялж, шигшээ наймд шалгарлаа. Архангай аймгийн багт улсын харцага Б.Зоригтбаатар /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /1/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /4/, улсын харцага С.Сүхбат /5/, аймгийн арслан Д.Ням-Очир /0/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/, цэргийн заан Ө.Батсуурь /5/ нар нийт 21 даваа авсан бол Сүхбаатар аймгийн багт улсын начин Бо.Батжаргал /0/, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /3/, аймгийн арслан Э.Буянтогтох /0/, аймгийн заан Б.Бадамдорж /0/, аймгийн заан С.Ган-Эрдэнэ /1/ нар нийт 4 даваа авлаа. Сүхбаатар аймгийн баг сэлгээгүй барилдав.
Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарьд Д.Рагчаа, Сүхбаатар аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн хурц арслан О.Баярхүү нар ажиллалаа.
Хоёр дахь өдрийн хоёр дахь барилдаанд Баян-Өлгий аймгийн баг Булган аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн баг 14-11-ээр ялж, шигшээ наймд шалгарлаа.
Баян-Өлгий аймгийн багт аймгийн хурц арслан У.Береке /3, аймгийн хурц арслан /М.Еркебулан /1/, аймгийн арслан Т.Эрболат /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын өсөх идэр начин Н.Мустафа /1/, аймгийн арслан Б.Төмөрбаатар /3/ аймгийн заан Е.Көптилек /4/ нийт 14 даваа авсан бол Булган аймгийн багт улсын начин Д.Амаржаргал /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Түвшинтөгс /2, /улсын начин Х.Цогтгэрэл /2/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /3/, улсын начин Э.Сумъяабат /2/, улсын начин Э.Энх-Амгалан /2/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Д.Амарсайхан /0/ / нар нийт 11 даваа авлаа.
Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Б.Серик, Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Д.Баасандорж нар ажиллалаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

АРХАНГАЙ ТҮРҮҮЛНЭ ДЭЭ 2024-02-28 103.212.118.22

БУЛГАН БУЛАЙГАА ДЭЛГЭЖЭЭ

Avatar

Зочин 2024-02-28 43.242.242.65

Бүгдийн анхдагч Булган хайчсан бэ эсвэл бас л хамгийн түрүүнд мултарчихав уу айн хахахаха

Avatar

Нэргүй 2024-02-28 103.57.94.46

Анхдагч МУЛТРАА !

Avatar

Нэргүй 2024-02-28 59.153.115.251

Хасгуудад нам хусуулсан анхны аймаг боловоо аргагүй анхдагч нар шүү

Avatar

Нэргүй 2024-02-28 146.70.106.125

Спортод ялах, ялагдах бол байдаг л зүйл. Хасаг энээ тэрээ гэж дэмий юм бичих хэрэггүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж