Ж.Ганбаатар: “Эрдэнэт” -ийн зэсийн баяжмалыг биржээр арилжаална

Ж.Ганбаатар: “Эрдэнэт” -ийн зэсийн баяжмалыг биржээр арилжаална

Ж.Ганбаатар: “Эрдэнэт” -ийн зэсийн баяжмалыг биржээр арилжаална

Засгийн газрын өнөөдрийн /2024.02.28/ ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.


Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.ГАНБААТАР:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Уул уурхайн биржээрээ “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг зарах шийдвэр гаргалаа.

Уул уурхайн биржийн тухай хууль 2023 оноос хэрэгжиж эхэлсэн.  Одоо бид нүүрс, төмрийн хүдрийг амжилттай биржээр арилжаалж байна. Өнгөрсөн онд биржээр 15 сая тонн нүүрс зарсан. Борлуулалтын орлого нь 2.2 тэрбум ам.доллар болсон.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд “төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой уул урхайн компанийн олборлож байгаа бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина” гэсэн заалт бий.

Засгийн газрын 50 дугаар тэмдэглэлд, зэсийн баяжмалыг үе шаттай арилжаалж эхлэхийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд даалгасан. Иймээс Засгийн газрын 223 дугаар тогтоолын дагуу зэс молибденыг биржээр худалдан борлуулахаар тогтоол баталлаа. АМНАТ- ийг тухайн биржийн үнээс тооцон авна.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалснаар худалдан авалт шударга, ил тод болж, уул уурхайн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нэмэгдэж байгаа.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-“Оюутолгой” компанийн зэсийг биржээр арилжаалах уу?

-Бид удахгүй хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт зэсийн үйлдвэртэй Вьетнам, Чех, Хятад, БНСУ зэрэг олон орны компанийн төлөөллийг уриад  зэсээ зарж эхлэх гэж байна. Эхлээд бид “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг биржээр зарна. “Оюутолгой” компанид хүсэлт тавин,  санаачлагаараа оролцохыг шахаж байна.

Ирэх сард Канад улсад уул уурхайн томоохон чуулга уулзалт болно.  “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулагч нартай тусгайлан энэ асуудлыг ярихаар төлөвлөж байна.

Хөрөнгийн биржээр зэсийг арилжаалах бүх бэлтгэлийг Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам хангасан.

“Оюутолгой”-н зэс, “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын нэр хүнд дэлхийд  маш өндөр. Худалдан авагч талдаа олддоггүй, дуусдаг. Гэрээлсэн компани нь аваад дуусдаг учраас эрэлт хэрэгцээ их байдаг.

“Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг биржээр арилжаална гэдэг нь их биш. Ложистикийн хувьд асуудал үүсэхгүй. Хамгийн гол нь үнийг зөв тогтоох, улсын төсөвт орж байгаа орлогыг бууруулахгүй байх.

2025 оноос зэсийн баяжмалын 30-40 хувийг биржээр арилжаалах зорилт тавьж байна.

Энэ жилийн тухайд компанид бүгд гэрээгээ хийчихсэн байгаа. Тэгэхээр шууд зэсийн баяжмалын 50 хувийг биржээр арилжаална гээд явах боломжгүй. Монгол Улс жилдээ 600 мянган тонн зэсийн баяжмал экспортолдог байсан бол 660 мянган тонн болно гэсэн үг. Нэмэгдэж байгаа 60 мянгыг биржээр зарна гэсэн үг.

-Биржээр зэсийн баяжмалыг зарж эхлэхэд хэр олон худалдан авагч оролцох бол. Нүүрсэн дээр бол төдийлөн их байдаггүй?

-Би энийг урьдчилж хэлэх боломжгүй.  20 компани оролцох юм уу, 200 компани оролцох юм уу, яаж үнийг дуудах вэ гэдгээс шалтгаална. Лондонгийн биржийн үнээр “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг зардаг. Тодорхой хэмжээний хасалтуудыг хийдэг. Олон улсын жишгийн дагуу.

Нүүрс яаж 70 сая тоннд хүрсэн бэ гэхээр биржээр арилжаалдаг болсноор худалдан авагч нарт Монголын нүүрсийг худалдан авах тоглоом ойлгомжтой болсон. Тийм  учраас жилд 30 гаруй сая тоннд хүрдэг байсан  нүүрсний экспорт 70 сая тоннд хүрч, нэмэгдсэн.

Монгол Улс зэсийн экспортын хувьд дэлхийд нэлээн томоохон тоглогчдоо тооцогддог. Дэлхийд Конг, ОХУ зэрэг хэдхэн улс зэс нийлүүлдэг. Манай үйлдвэрлэгч, дийлэнх худалдан авагч хаяанд байна. Лондонгийн үнийг дагаад байх шаардалга алга, үнийг өөрсдөө тогтооно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Зэсийн нөөцийг сонирхуулбал, ОХУ 62 сая тонн цэвэр зэстэй, Монгол Улс 56 мянган тонн зэсийн баяжмалтай бол Австрали 97 мянга, Чили улс 190 сая тонн зэсийн нөөцтэй. Энэхүү нөөцийг Америкийн геологийн албаны судалгаагаар гаргаж ирсэн. Монгол Улс зэсийн нөөцөөрөө эхний зургаад  орж байгаа.

Цагаан суварга, Хармагтайн ордууд зэсээ экспортлоход бэлэн байдалд орсон. Тийм учраас том зэсийн баяжмалын экспортлогч болох боломжтой.

Зэс нь бүх технологиудад ордог. Тийм ч учраас зэсийн үйлдвэрлэл хэрэглээгээ гүйцэхгүй байгаа. 2026-2027 оноос эрэлтээ гүйцэхгүй болохоор байгаа. Зэс хэрэглэх хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна, Индонези, Сингапур, Энэтхэг, БНСУ зэсийн баяжмал авах сонирхол өндөр байна. Нүүрсний дараа орох экспортын том бүтээгдэхүүн. Тийм учраас биржид анхаарал тавьж байна. Ингэснээр худалдан авагч талдаа бүх зүйл тодорхой болно.

-ОХУ нефтийн импортдоо хязгаар тогтоохоор болж, энэхүү хоригт нь зургаан улс багтлаа. Монгол Улсын хувьд хоригт ороогүй байх шиг байна. Гэсэн ч нөөц хэр байна вэ?

-ОХУ нефтийн импортоо хязгаарлах шийдвэр гаргасан. Түүнд нь Монгол Улс багтаагүй. Намрын түлшний үеэр авч байсан хоригоо дахин давтаж байна гэж ойлгож болно. Зуны түлшнээс өвлийн түлшинд шилжих үед эхлээд дотооддоо хэрэгцээгээ хангах зорилгоор хязгаарлалт тавьж байсан. Монгол Улсын Засгийн газар өмнөхөөсөө сэргийлээд нэлээн сайн ажилласан. Монгол Улсын  эхний хоригт хамруулахгүй гэсэн. Гэхдээ баталгаажсан мэдээлэл нь хараахан ирээгүй байна.

Монгол Улсын хувьд нефтийн бүтээгдэхүүнээр бүх сав дүүрсэн хангалттай нөөцтэй байна. Евро 92 бүх сав дүүрсэн. Бид сар бүр ОХУ -аас 140 мянган тонн ДТ импортлох, АИ-92  автобензин 60-70 мянган тонныг авах гэрээтэй. АИ-92 -ийн хувьд 5 жилийн гэрээтэй. Захиалгаа зургаа, зургаан сараар баталгаажуулдаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-02-28 71.114.25.185

Оюун-Эрдэнэ туршлага бага хэдий ч их зүтгэхээр залуу бололтой. Шартай ч болов уу, хоргүй л бол хэрэгтэй л зүйл. Ер нь л зөв ерөнхий сайд юм шив дээ. Урьд урьдынхнаас арай л илүү нь ажлын өгөөжөөс нь харагдаад байна. Хажуунаас нь хатгаж, эвдэж, мохоож, мансууруулах хүн олон л байгаа, тэдэнд л шартайгаа үзүүлж, шазуур зуугаад зүтгээрэй. Хичээгээрэй, залуу минь.

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.184.35

Орос энэ 3-р сарын нэгнээс бензин экспортлохоо болино гэж http://www.tass.ru гэдэг оросын мэдээллийн сайтан дээр гарсан. Оросын кабмин өнөө маргаашгүй шийдвэр гаргана гэж байна. Энэ хоригт Монгол багтаагүй боловч Хятад улс Оросоос бензин авахгүй юм.

Avatar

Зөв 2024-02-28 59.153.115.79

Зөв

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.160.78

төмрийн хүдэрээ биржээр зарах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-28 202.21.108.44

ОТ н алт, зэс нохойн замаар явсаар л. Зууны луйврыг эцэс болгох болоогүй юу. 2 хөрш нэг талдаа гарлаа шд. Орчин үе үр ашгын төлөө л бизнес явагддаг аас биш боолын нийгэм, колонийн нийгэм ард хоцроо биз дээ.

Avatar

Zochin 2024-02-28 66.181.182.78

новшоо ахиад түлш очерлож эхэллээ ажлаа хий эсвэл битонон ширэнгээ барь харин төрөөс зайл

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.179.199

ОТ-г зэсээ биржээр оруулж мөнгөө МБ-аар дамжуулахгүй хол ЗОГСОО…. Дунд нь хамаг алтыг ачаад дууслаа…. Яг Бороо голд шиг схемээр яваад байгаа Сайханбулайг АНУ-аас заавал авчирч нүглийг нь хулгайг нь яриулмаар бна.

Avatar

Нэргүй 2024-02-28 103.212.119.243

МОЛИБДЕНИЙГ НЬ БАС ЗАРААЧ. БӨӨН ТАНИЛ ТАЛ ЛУЙВРЫН БОРЛУУЛАЛТ ХИЙДЭГ Ш ДЭЭ. ОЛОН ЖИЛ БОЛСОН ДӨӨ.

Avatar

Нэргүй 2024-02-28 202.9.46.90

10% huviin zes zarah shiidver chin Nugliin nudiig gurilaar huurah shiidver bna shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж