"ATOX"-ийн Мэйжорт хүрэх аялал түр хойшиллоо

"ATOX"-ийн Мэйжорт хүрэх аялал түр хойшиллоо

"ATOX"-ийн Мэйжорт хүрэх аялал түр хойшиллоо

"CS2"-ийн анхны Мэйжор тэмцээний эрх олгох Ази, Номхон далайн бүс нутгийн сонгон шалгаруулалт Шанхай хотод үргэлжилж байна. Монгол Улсаас хоёр баг оролцож байгаа бөгөөд "The MongolZ" баг нэг ч ялагдалгүй эрхээ авсан бол "ATOX Esports" сүүлийн үлдсэн ганц эрхийн төлөөх дайралт хийлээ. Тэд доод хэсгийн хагас шигшээд Австралийн "Grayhound" багтай учраа таарч, 1-2 гэсэн харьцаатай хожигдсоноор Мэйжорт оролцох мөрөөдлөө биелүүлж чадсангүй. Эхний "Inferno" дээрх тоглолтод "Grayhound" баг илт илүүрхэж, 13-2 гэсэн харьцаатай хожсон бол дараагийн "Ancient" дээр монголчууд илүү гэдгээ харуулж, хоёр нэмэлт цаг сунгасны эцэст 19-17 гэсэн харьцаатай ялж, цувралыг тэнцүүлсэн. Ийнхүү шийдвэрлэх "Anubis" дээрх тоглолтод "ATOX Esports" сайн эхлэлийг тавьсан ч туршлага дутаж, жижиг алдаануудаас болж давуу байдлаа алдсан. Улмаар "Grayhound" баг илүү гарч, 13-5 гэсэн харьцаатай ялалт байгуулснаар доод хэсгийн финалд шалгарч байна.

Австралийн "Grayhound Gaming" багийн дасгалжуулагч нь Монголын анхны Мэйжорын стикертэй тамирчин "erkaSt" билээ.

Тэдний өрсөлдөгч Хятадын "Lynn Vision". Хоёр багийн аль хожсон нь ирэх Мэйжорт Ази, Номхон далайн бүсийг төлөөлөх хоёр дахь баг болно. Угтаа Монголын "CS" сонирхогчид "ATOX Esports"-ийг Мэйжорт шалгарч, "dobu" Б.Ган-Эрдэнийг стикерээ гаргаасай гэж хүсч байсан юм. Харамсалтай нь, түр хугацаанд хойшлохоор боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж