50 жил эрэн сурвалжилсан хэрэгтэн өнгөрсөн сард нас баржээ

Хуучирсан мэдээ: 2024.02.28-нд нийтлэгдсэн

50 жил эрэн сурвалжилсан хэрэгтэн өнгөрсөн сард нас баржээ

50 жил эрэн сурвалжилсан хэрэгтэн өнгөрсөн сард нас баржээ

Японы засгийн газрын 50 жил орчим эрэн сурвалжилж буй гэмт хэрэгтэн өнгөрсөн сард нас барсныг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоожээ. Тодруулбал, 70 настай Сатоши Киришима өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр нас барсан байна. Тэрээр нас барахаасаа өмнө цагдаад мэдүүлэг өгч, "Жинхэнэ нэрээрээ үхэхийг хүсч байна" гэж хэлсэн аж.

Сатоши Киришима нь 1970-аад онд олон хүний аминд хүрсэн дэлбэрэлтийг үйлдсэн босогчдын бүлэглэлийн гишүүн байжээ.

Энэ нь Японы эсрэг Зүүн Азийн зэвсэгт фронт нэртэй бүлэглэл юм. Тухайн үед Мицубиши үйлдвэрийн барилгын дэлбэрэлтээр найман хүн нас барж, 160 гаруй хүн шархаджээ. Киришимаг бүлэглэлийн үйлдсэн өөр дөрвөн халдлагад оролцсон гэж таамаглаж байна.

Түүнийг Япон даяар эрэн сурвалжилж, зургийг нь сонингуудаар гаргаж байсан. Гэвч яаж ийм удаан хугацаанд эрх чөлөөтэй явсан нь тодорхойгүй. Бүлгийн өөр хоёр гишүүн баривчлагдаж, цаазын ял авсан боловч Киришима ганцаараа бууж өгөөгүй цорын ганц гишүүн нь байжээ. Хироши Учида нэрээр амьдарч байсан Киришима Токиогийн баруун захад орших Фүжисава хотод бараг 40 жил амьдарчээ. Тэрээр эцсийн шатандаа орсон хорт хавдраа эмчлүүлэхээр эмнэлэгт очихдоо жолооны үнэмлэхгүй, эрүүл мэндийн даатгал ч аваагүй байсан.

Энэ үедээ тэр өөрийгөө илчилж, ажилтнууд нь цагдаад мэдэгджээ.

Тэрээр цагдаад мэдүүлэг өгөхдөө, Японы эсрэг Зүүн Азийн зэвсэгт фронтын талаар дэлгэрэнгүй ярих боломжтой гэж байжээ. Мөн зарим мэдээллийг үгүйсгэсэн байна. ДНХ-ийн шинжилгээ хийж, түүнийг эрэн сурвалжилж байсан этгээд мөн болохыг нь баталгаажуулснаар хэргийн материалыг Токиогийн дүүргийн прокурорт илгээжээ. Мөн энэ хугацаанд Киришимаг нуугдаж амьдрахад хэн нэгэн тусалсан эсэхийг цагдаа нар үргэлжлүүлэн шалгах болно гэлээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж