Засгийн газрын өнөөдрийн /2024.02.28/ ээлжит хуралдаанаас шүүхийн шийдвэрийг үндэслэн УИХ-ын гишүүн асан Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ.
МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсны дараа тэрбээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны нэгдүгээр сард чөлөөлөгдсөн юм. Тэрбээр эмч мэргэжилтэй, 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байв.
Өмнө нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэг ажиллаж байсан юм.