Жаир Болсонаро төрийн эргэлт хийсэн гэх мэдээллийг үгүйсгэв

Жаир Болсонаро төрийн эргэлт хийсэн гэх мэдээллийг үгүйсгэв

Жаир Болсонаро төрийн эргэлт хийсэн гэх мэдээллийг үгүйсгэв

Бразилийн ерөнхийлөгч асан Жаир Болсонаро жил гаруйн өмнө албан тушаалаа өгснөөс хойш улс төрийн хавчлагад өртсөн гэж мэдэгджээ. Тэрбээр өөрийг нь улс төрийн эргэлт хийсэн гэх гүтгэлэгт бухимдаж буйгаа Сан-Паулу дахь дэмжигчдэдээ ярьсан байна. Болсонаро 2022 онд суудлаа тавьж өгсний дараа олон зуун иргэн бослого гаргаж, барилга байгууламжийг сүйтгэснээс болж Ерөнхийлөгч асанг буруутай гэж үзэн, цагдаа нар мөрдөн байцааж эхэлжээ.

Жаир Болсонарог дэмжигчид 2022 оны сонгуулийг санаатайгаар будилаантуулсан гэж үздэг.

Шинэ засаг захиргааг эсэргүүцэгчид Болсонарог 2026 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг уриалж буй. Болсонаро өөрийн дэмжигчдэдээ хандан "Бразил эрх чөлөөтэй байх ёстой. Хүний эрхийг хааж болохгүй" гэжээ. Түүний дагагчид мөн " Засгийн газар биднээс эмээж байна. Тэд бидний эрх чөлөөг хязгаарлаж чадахгүй" гэж "BBC" агентлагт мэдүүлжээ.

Жаир Болсонаро хууль хүчний байгууллагын анхааралд байгаа ба түүнийг хоёрдугаар сарын эхэн үед оргон зугтаж магадгүй гэх үндэслэлээр гадаад паспортыг нь хураасан байна. Түүний гурван ойрын хамсаатан болон намын дарга нь цагдаагийн байгууллагын хяналтад байгаа аж.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-28 59.153.115.251

Их далжганаж байсан үүрд ерөнхийлөгч хийх аятай манай МАНгасуудын цаг нь ирэхээр олноороо уйлалдана даа

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.176.142

Энэ хүн Амазоны ойг сүйтгэгч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж