Амгалан дулааны станцад гарсан гэмтлийг засч байна

Амгалан дулааны станцад гарсан гэмтлийг засч байна

Амгалан дулааны станцад гарсан гэмтлийг засч байна

"Амгалан дулааны станц" ТӨХК-д өнөөдөр /2024.02.28/ гэмтэл гарч, зарим хэсэгт хэрэглээний халуун ус тасарсан байна. Энэ талаар тус станцын удирдлагаас тодруулахад "Дулааны станцад гарсан гэмтлийг засаад дуусч байна. Удахгүй хэвийн ажиллаж эхэлнэ. Гэмтлийн улмаас зарим хэсэгт хэрэглээний халуун усыг тасалсан. Харин айл өрхийн дулаан таслаагүй" гэв.

Амгалан дулааны станц нь хотын зүүн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүд буюу 50 мянган айлын орон сууцыг дулаанаар хангадаг. Тухайн бүсийн 13, 14, 15, 16 дугаар хорооллын халуун усыг түр хугацаагаар хаагаад байна.

Баянзүрх дүүрэгт орших “Амгалан” дулааны станцын хүчин чадлыг 116МВт-аар буюу нэг зуухаар өргөтгөж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард ашиглалтад орох юм. Станцын хүчин чадлыг өргөтгөснөөр цагт 116МВт дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг дулааны найдвартай эх үүсвэрээр хангана гэдгийг салбарынхан мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-28 103.212.118.226

Халаалт тасраад ирээгүй бна. БЗД 25 хороо, хамаг паар хөлдлөө… 2 хоног тасалсан, одоо 3 дахь өдрөө явж бна. Паарнууд хүйтэн. Арга хэмжээ аваарай…

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Басбиш 2024-02-28 103.212.117.27

Яагаад халаалт таслаагүй гээд худлаа яриад байна өглөөнөөс хойш байхгүй

Avatar

Д.Раднаабазар. 2024-02-28 103.57.93.68

Өдөржингөө л хүйтэн халаалт байхгүй байна шүү дээ…Яагаад худлаа яриад байгаа юм бол оо…Одоо 20.40 минут болж байна. Халаалт ч байхгүй, Халуун бүлээн ус ч байхгүй байна шүү дээ…

Avatar

nastan 2024-02-28 202.70.37.178

xydla uhsnichn dylaan tasragui gej paar tag hyiten xalyys ys bhgui bna hogshin hun holdloo myysain troluud arisaa xamgaalj bnuu songyliaar xaragdaach ta nar

Avatar

Нэргүй 2024-02-28 202.9.41.14

халаалт, халуун ус аль ч бхгүй бна

Avatar

Д.Ганхуяг 2024-02-28 139.5.219.57

ЯАХААРАА ИНГЭЖ СҮНСЭЭ ТҮЙМЭРДЭЖ / ХУДЛАА ХЭЛЭХ / БАЙДАГ ЮМ БЭ. ӨГЛӨӨНӨӨС ХОЙШ ХАЛААЛТ, ХАЛУУН УСГҮЙ Л БАЙНА ШҮҮ ДЭ

Avatar

Нэргүй 2024-02-28 103.212.117.170

худлаа

Avatar

зочин 2024-02-28 139.5.216.14

Дээрхи мэдээлэл буруу байна. Одоо манайх халаалт ч үгүй халуун ус ч үгүй байна.

Avatar

зочин 2024-02-28 202.126.90.108

ХУДЛАА ХУЦАХАА БОЛИОЧ ЧАДАХГҮЙ БОЛ ҮНЭНЭЭ ХҮЛЭЭ. ХУВИЙН ХЭВШИЛД НААД АЖЛАА ӨГ

Avatar

Энхээ 2024-02-28 103.212.117.227

ирэхгүй юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж