Францын Дотоодын тагнуулын алба Оросын манипуляцийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Парисын олимпоос өмнө мэдээлэхийг иргэдээсээ хүссэн байна. Дотоодын тагнуулын алба "DGSI"-ийн мэдэгдэлд, Оросын агентуудаас илэрсэн ийм дохиог үл тоомсорлолгүйгээр цагдаад мэдэгдэхийг уриалав. Учир нь Оросын "төлөөлөгчид" Францын нийгэмд сөргөлдөөн үүсгэхийн тулд ямар ч хамаагүй арга ашиглаж болзошгүй гэж үзжээ.
Үүнтэй адил уриалга Европын бусад оронд ч тархаж байна. "Франс Пресс" агентлагийн мэдээлснээр, Оросын тагнуулын алба хөндлөнгөөс оролцох зорилгоор бүлэг төлөөлөгчдийг илгээж, хуурамч мэдээлэл тараах аргаар маргаан үүсгэх зорилготой гэнэ.
Төлөөлөгчдийн ихэнх нь Зүүн Европын орос хэлээр ярьдаг нийгэмлэгүүдийн гишүүн бөгөөд зарим нь Францад богино хугацаагаар айлчилж, үлдсэн хэсэг нь хууль ёсоор эсвэл хууль бусаар удаан хугацаагаар оршин сууна гэж мэдэгджээ. "DGSI" одоогийн геополитикийн нөхцөл байдал, Франц улс Олимпийн наадмыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа энэ үед Оросын үйл ажиллагаатай холбоотой аливаа үйлдэлд сэрэмжтэй хандах ёстой гэж мэдэгдэв.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ