Хүний улстөрчид улсаа хөгжүүлдэг бол манайхан улсаа тонодог!

Хүний улстөрчид улсаа хөгжүүлдэг бол манайхан улсаа тонодог!

Хүний улстөрчид улсаа хөгжүүлдэг бол манайхан улсаа тонодог!

Мега төсөл бол шил. Хагарахад амархан, хэн нэгэн сүрхий эр чулуу шидэх төдийд бутрах эрсдэлтэйг М.Энхсайхан нэгэнтээ сануулж байсан юм. Тэгэхэд М.Энхсайхан Монгол Улсын сайд, Тавантолгойн төслийн гол хариуцагч, Тавантолгой төсөл улс төрийн гол сэдэв байлаа. Түүний хэлснээр Тавантолгой төсөл яг шил шиг бутарч даахгүй унасан. Тэр үеэс Монголын улс төр нь, улстөрчид нь огтоос өөрчлөгдөөгүй, мега төслийн сураг сонсогдох бүрт хол, ойрын дайснуудын хорт явуулгад тархиа угаалгадаг нь бахь байдгаараа. Түүх давтагддаг гэдэг, үнэн биз.

Зохион байгуулалт, зорилго нь ч, үүрэг, чиглэл нь ч адилхан үйл явдал Монголд ид өрнөж байна. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл улс төрөө даахгүй унасан шиг ураны төсөл ч мөн адил улс төрөөс болж хойшлохоор болсон гэх муу мэдээ гадаадын хэвлэлээр гарах болсон нь хов, цуурхал биш нь мэдээж.  Монгол-Францын Засгийн газар хооронд байгуулахаар болсон 1.6 тэрбум ам.долларын гэрээ зургадугаар сард болох УИХ-ын сонгуультай холбоотойгоор хойшлож болзошгүйг "Bloomberg" нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс эш татсан байна.

1.

Гучин жилийн дараах улс орны хөгжил, эдийн засгийн үзүүлэлтээ харвал нэгэн зэрэг гараанаас хөдөлсөн Казакстан Монголыг хэдийнэ холоо хаяжээ. Монгол-Казакстан нь хоёул далайд гарцгүй. Социализмаас капитализм руу шилжиж, эдийн засгийн хувьд ижил нөхцөлөөс хөдөлсөн хоёр улс өнөөдөр нэг нь хөрөнгө оруулагчдад нээлттэй байж чадсанаараа хөгжлийнхөө төвшингөөр Төв Азидаа тэргүүлэх болсон. Атал нь Монгол хөрөнгө оруулагчдаа хөөж тууснаараа хөгжих нь бүү хэл ардчиллын индексээр арагшаа улам ухрах болсон.

2009 онд Оюутолгойн гэрээг УИХ-аар баталсны дараах он жилүүдэд Монголын эдийн засаг 17 хувийн өсөлт үзүүлж, дэлхийн анхаарлын төвд шинээр орж ирж байсантай харьцуулах юм бол өнөөдөр “Рио Тинто”-гоос өөр гуравдагч орны том хөрөнгө оруулагчид орж ирээгүй байна. Тиймээс өнгөрсөн оноос эхлэн дэлхийн анхаарлыг татаж, хоёр улсын Төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын хүрээнд  яригдсан, тодорхой нөхцөлүүдээ тохирч, протокол дээр гарын үсэг зурсан гол сэдэв нь “Зөөвч-Овоо” ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай.  93 мянган тонн нөөцтэй, “Зөөвч-Овоо” төслийг амжилттай хөдөлгөж чадвал  зөвхөн татварын орлого нь жилдээ 95.5 сая, нийтдээ 3.2 тэрбум ам.доллар болох юм.

Байгалийн баялаг, хөдөө аж ахуй дээрээ түшиглэн хөгжсөн Казакстаны нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 1993 онд дөнгөн, данган 1400 орчим ам.доллар байсан бол 2023 оны байдлаар 10 мянган ам.доллар давсан агаад Евразийн хамгийн том дэвшилтэт дижитал төв болох зорилт дэвшүүлснээ жилийн өмнө зарласан.  Тэгвэл Монгол Улсын нэг хүнд оногдох ДНБ өнгөрсөн онд анх удаа 5.220 ам долларт хүрлээ. Энэ нь Казакстанаас хоёр дахин бага гэсэн үг.  Казакстаны ийнхүү эдийн засгийн хөгжлөөрөө Монголыг хол орхиход хүрсэн хөшүүрэг нь ураны олборлолт, экспорт. Тэд өнөөдөр дэлхийн ураны нөөцийн 15 хувийг бүрдүүлдэг, үйлдвэрлэлээрээ нэгд бичигдэж байна.

Атал монголчууд “Монгол Улс гадныханд нээлттэй байж болохгүй” гэж Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Х.Баттулга нараас эхлээд жадлан эсэргүүцээд сууж байна. Гадаадын хөрөнгө оруулалт ярих бүрт хятадуудаар айлгадаг арга, технологи нь яасан ч амь бөхтэй юм. Иргэд нь энэ мэт пропагандад яасан ч итгэж дуусдаггүй юм.

Гадаадынханд зуун жилээр газар эзэмшүүлэх нь гэсэн гадна, дотнын явуулга үндсэндээ Тавантолгойг хятадуудад өгөх нь гэж төслийг нь нураагаад төмөр замыг нь вагонтай нь, вагоныг нь нүүрстэй нь хулгайлчихсан өмнөх хэрэгтээ яг адилхан юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудал хөндөгдөх бүрт дотоодын дайснуудын үг-үйлдэл энэ мэт идэвхждэг, эрс эсэргүүцдэг.

2.

Нэг ёсондоо, гуравдагч хөршийн оролцоотой хөрөнгө оруулалтын төслүүдийг татах нь Монголын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулах гэсэн арга тактик. Мэдээж, гуравдагч орны хөрөнгө оруулалт Монголд орж ирэх нь эдийн засаг, экспорт, импортын хувьд мөнхийн хараат байлгах гэсэн мөнхийн хөршүүдэд таатай санагдахгүй нь лав. Тэр тусмаа оросууд Монголыг ураны салбар дахь ашиг со­нирх­­­лоо хангах түшиц газар гэж хардаг, тэр үүднээс манай ураны салбарт хэрэгжихээр төлөвлөсөн, тохирсон төслүүдийг монголчуудаар нь нураалгаж ирсэн бодит сургамж бий. Оросуудын шахаа, шантаажаас болж Дорнодын ураны орд газарт үйл ажиллагаа явуулж байсан Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн лицензийг цуцлан Монгол Улсыг 100 сая ам.долларын өрөнд оруулсан нь арваад жилийн өмнөх явдал. Атал 10 жилийн хойно ч монголчууд хоёр толгойтой мал, хордсон газар нутгийн тухай “үлгэр, домогт” итгэсэн хэвээр. Монголчуудын тархийг угаахад хоёр толгойтой тугалын зураг, хоёр хужаагийн тухай хов байхад л хангалттай.

Атал нь яагаад оросууд Дорнодын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас эсэргүүцээд байдаг вэ гэвэл тус орд нь Оросын Байгалийн чинад дахь Приаргунскийн уулын баяжуулах үйлдвэрээс ердөө 400 км зайтай бөгөөд төмөр замаар холбогдсон нь Кремдийн сонирхолд бүрэн нийцдэг гэсэн үг.

Хэрэвзээ монголчууд Францын төрийн өмчид “Орано”-тай ураны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулчихвал оросуудад ашиггүй. Тиймээс Монголын эрх ашгаас илүү Оросын эрх ашгийг нэгд тавьдаг “монгол ялна”-чууд Төрийн ордны дотор ч байна, гадна ч байна. Баяннуурын хятад ченжүүдтэй хамтарч, Монголын нүүрс тээврийн салбарыг “атгачихсан” А.Адъяасүрэн хүртэл хятадуудаар биднийг айлгаад сууж байгаа нь  эх орон газар шорооныхоо төлөө лав биш. Үнэхээр эх орон газар шороогоо гэдэг  байсан бол А.Адъяасүрэн гишүүн Өмнөговийн газар нутгийг “үзэн, ядаад” байгаа хятадууддаа аваад өгөх байсан уу?,гээд бод, бод.

Газрыг зуун жилээр гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшүүлэх заалт өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд бий. Үүнийг улстөржүүлж буйн цаад башир арга нь ураны төслийг унагаах зорилготой байж мэднэ. Хүний улстөрчид хөрөнгө оруулалт татан улсаа хөгжүүлдэг байхад манай улстөрчид хөрөнгө оруулагчдаа хөөж улсаа тонож л суудаг…!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-28 203.98.76.4

Хүн ЮУ ХИЙХЭЭСЭЭ Бус ХЭН БАЙХААСАА ХАМААРДАГ ОРЧЛОН гэж Будда айлджээ …

Avatar

Нэргүй 2024-02-28 59.153.115.162

газраа өгч байснаас үхсэн нь дээр ацны мега

Avatar

Зочин 2024-02-28 76.220.74.140

Eрөнхийлөгчийн засаглалтай болохоос айж болгоомжлоод байдаг гол шалтгаан нь олон хүмүүс эрх мэдэлгүй хоцрох. Олон толгой улс орныг яаж дампууруулж байгааг бид хангалттай харлаа. Өнөөдөр улс оронд хийсэн дорвитой бүтээн байгуулалт алга байна. Бүгд урсгалаараа явж ирлээ.

Avatar

Зочин 2024-02-28 76.220.74.140

Ганцхан зүйл л тодорхой байгаа юм. Энэ нь Монголд улс төр эдийн засгийн нэгдсэн бодлого байхгүй хэн дуртай нь улс төрийн тоглолт хийж ирсэний харгай. Гарц гаргалгааг олж зөв бодлогоор улсаа хөгжүүлж чадахгүй бол энэ олон хоолны саваар яах юм бэ.

Avatar

Иргэн 2024-02-28 103.57.92.20

энд Баттулга гэх урвагч байна Хамгийн хортой хамгийн увайгүй

Avatar

Нэргүй 2024-02-28 188.162.254.108

Казахстан засаглал нь нэг удирдлагатай!!!!! Монгол 76 удирдлагатай !!!!! дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.160.3

МАНАН – гийн энэ ЭМЭЭ үе үе мулт мулт ОГИХ юм ааа….

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-28 196.244.72.90

Нөгөө муу хэдэн улстөрчидөө, жинхэнэ хулгайчид нь жадласан шигээ хэвлэлээр нэг сэвж байх шив дээ. ЯАНА ДАА, ЗАХААС НЬ ЦААЗЛАХЫГ НЬ ЦААЗЛААД, АЛАХЫГ НЬ АЛААД, ХОРЛОХЫГ ХОРЛООД, АЛГА БОЛГОХЫГ НЬ АЛГА БОЛГООД ЯВАХГҮЙ БОЛ НЭГ МЭДЭХЭД БИДНИЙ ХЭН НЬ Ч ХААШАА АЛГА БОЛООД БАЙГАА НЬ БҮҮ МЭД, ЯМАР ХЭРЭГ ТАРИАД ШОКДООД БАЙГАА НЬ БҮҮ МЭД, ГИШГЭХ ГАЗАР Ч ҮГҮЙ, ЧАА ГЭХ МАЛЧГҮЙ, ӨӨХ ҮМХЭХ БОЛ БҮҮР ЦААШАА БОЛОХ ЮМ БАЙНА.

Avatar

Нэргүй 2024-02-28 202.9.40.36

АН-ын гишүүдийг яагаад тавьсангүй вэ. Манай намынхан улсаа тонодоггүй гэж байгаа бол түүн шиг худлаа зүйл байхгүй. Нямсүрэн чи бас тэдний гар хөл болж битгий худлаа юм бичиж эзнийхээ таашаалд нийцэх гэж арчаагүй царайл. та нар ярихаас өөр зүйл хийж чадахгүй

Avatar

ХУУЛЬЧ 2024-02-28 202.9.46.147

АН–даа биш ,,,,,СОНГОЖ хэвлэлд ЗУРАГТАЙ НЬ НИЙТЭЛСЭН ХҮМҮҮСИЙН ТУХАЙ САНАЛ БОДЛОО БИЧСЭН ТӨДИЙ.,,,,,,,,ХАМГИЙН ГОЛ НЬ АЛДСАН БОЛОМЖОО ДАХИЖ АЛДАЖ ДАВТАХГҮЙ ,,,, ИРГЭДЭЭ ЦЭВЭР ЦУС МУС ЯРЬЖ ФАШИЗМРУУ ТҮЛХЭХГҮЙ,,,,ҮНДЭСНИЙ ЭРХ АШГИЙГ ХУУЛЬ ТОГТООГЧИД ТА НАР ХЭЛЭЛЦЭЭД,,, ҮЗЭЛ БАРИМТАЛТАЙ НЬ ХАМТ ХУУЛЬ БОЛГОЖ БАТАЛЧИХААД ТҮҮНИЙ ЭСРЭГ УЛС ТӨР,, ХУВИЙН ТОГЛОЛТ ПОПДОЖ ХИЙХГҮЙ БАЙХ ШҮҮ ДЭЭ.,,,,.,,,,,,

Avatar

Нэргүй 2024-02-28 202.9.46.176

Яг тийм

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.176.142

Элбэгшуналховдогдоржино хилийн цаанаас нохойныхоо гинжийг түр жаахан суллаж бна

Avatar

Нэргүй 2024-02-28 139.5.216.98

Х.Баттулга монголын томор замын хогжлийг 30 жилээр хаан боогдуулж гацаасан гол нугэлтэн бас баахан монгийг нь луйвардсан ховсголийн Даваасурэн эрчим хучний салбарыг элгээр нь молхуулж монгол улсыг хогжих боломжгуй болгосон луйварчин эдний хийсэн гэмт хэргууд нь ил байсаар байхад монголын хууль уйлчлэхгуй бн эд нарыг бух юмнаас зайлуулж байж монгол улс хогжинооо

Avatar

Болд 2024-02-28 202.9.46.171

атал Б.Батэрдэнэ мэтийн өвгөчүүд зайлж өгөхгүй гай болсоор . . .

Avatar

Ба 2024-02-28 59.153.115.79

Ба Аварга ёстой бүтэхгүй

Avatar

Нэргүй 2024-02-28 122.201.31.194

Даваасүрэн Батэрдэнэ Болорчулуун нар хөрөнгө оруулалтын хуулииг ямарч босгогүй болгож цагаач хятадуудыг оруулах боломж олгож байна гэж эсэргүүцсэн Энэ нь ураны хөрөнгө оруулагчид ямарч хамаагүй Францууд хөрөнгө оруулалт нь хэдэн тербум болохоор ямарч хамаагүй Гэтэл луйварчид авилагчид шударга хүмүүсииг үүгээр далимдуулж хорлох үг дайж байгаа нь энэ

Avatar

Нэргүй 2024-02-28 158.248.126.125

bugd gazar uhdag huviin biznestei

Avatar

Нэргүй 2024-02-28 202.21.108.44

Нүүрсний хулгайч Хүк, Эби, Сү.Батболд, Амарбаясгалан гд хулгайчууд хөгжлийн дайснууд.

Avatar

иргэн 2024-02-28 202.21.104.2

Тонуулчид! Улстөрчид биш улс хорлогчид. Ийм юмнууд төр барьсан цагаас эхлээд Монголын заяа хэлтийсэн байдаг шүү. Ямар аймаар өлөн, шуналтай гэж санана?? Цадна ханана гэж байхгүй, боломж л олдвол, боломж олдохгүй байсан ч идэх гээл чичрээл байна. Бага залуудаа олигтой сургууль ном сураагүй, амар хялбар аргаар амьдрах ганцхан аргатай, худлаа хэлэх, хулгай хийхээс сийхгүй, айж ичдэггүй хүмүүс л улстөрд орж ирсэн санагддаг. Болно болохгүйг мэддэг, үүрэг хариуцлагаа ухамсарладаг , зөв хүнд зай алга

Avatar

Нэргүй 2024-02-28 202.126.91.20

ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛОХ ГЭЖ ҮХЭН ХАТАН ГҮЙДЭГ НЬ ХУЛГАЙ ХИЙЖ БАЯЖАХ ГАНЦ ХҮСЭЛ , МӨРӨӨДӨЛ !!! ӨӨР ЮУЧ БАЙХГҮЙ !!! ИЙМ Л НОВШИЙН СИСТЕМ !!! УДАХГҮЙ СҮЙРЧ ХЯТАДЫН УГААДАС ДОЛООНО ДОО !!! ТҮЙ ЧОРТ !!!

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.160.16

Танай эзэн Элбэгшунлаас авхуулаад хог новшнууд монголд дүүрэн байна

Avatar

Нэргүй 2024-02-28 59.153.114.99

Uls orniig uud ni tatah byar chadal vvnd hamaagvi. Shunal vvnd hamaatai.

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.176.249

Тэнэг хүн дуугүй байх тусмаа СҮРТЭЙ гэж үг байдаг юмаа

Avatar

Зочин 2024-02-28 66.181.177.245

Баттулгыг байнга л хаараааж зүхэцгээнэ. Гэтэл Баттулга дуугардаггүй, яг л хэлгүй хүн шиг. Түүний дуугай байгаа нь өрсөлдөгчдийг нь бүр хүнд байдалд оруулж байна. Яаж ч өдөөд нэмэр алга.Зориуд дуугай байж өрсөлдөгчдөө хүнд байдалд оруулдаг тактактай нөхөр шүү янз нь.НЯМКАА АЖАА ҮЕ ҮЕ ТҮҮН РҮҮ ДОВТОЛДОГ Ч НӨГӨӨХ БАТТУЛГА НЬ ДУУГАРДАГГҮЙ. Нямка ажаа шинэ баримт үгүй, хууин хэдийгээ давтаад л байдаг Нөгөөх нь энэ авгай ингэж л байдаг юм гэсэн шиг үл тооно.

Avatar

Иргэн 2024-02-28 59.153.112.128

Эбигийн б..с долоогч чи жинэхэн эх орончдыг яаж ч гутаах гэж оролдоод юу ч олж долоохгүй.Тэр ГХО гээд байгаа луйварчид чинь манай баялагыг хуу хамж аваад юу өгч байгаа юм бэ? Бороогуолд,одоо энэ Оюутолгойг хар.Монгол улсад ямар ашиг өгч байгаа юм бэ?

Avatar

--ylcuin-;; 2024-02-28 216.38.195.74

1 xaritsaxgyi baix;

Avatar

Нэргүй 2024-02-28 59.153.114.99

aimguudiin gants gyaltaah yum ni buhchuud tuuniigee shashin huvisgal ed nartai holbood baidag yum.

Avatar

Нэргүй 2024-02-28 59.153.114.99

buhchuud yuch medehgvishvvdee.

Avatar

Нэргүй 2024-02-28 202.21.118.126

үнээн, популистуудын гай их бна даа. одоо тэгээд төмөр зам ч үгүй юу ч үгүй махаа идэцгээгээд нүүрсээ хулгайд алдаад л монгол улс хохирлоо доо

Avatar

Гайхагч 2024-02-28 78.187.120.177

Үнэндээ 20 гаруй жил чихэнд цэцэг ургуулсан. Улсын гэхээсээ амин хувийн хүслээр гацаадаг улс төрчдийг бүгд мэдэх болсон доо. Хүн ам цөөн, үйлдвэр бараг байхгүй улс юугаар хөгждөгийг судлахаараа нэг болж гадаад явцгаасан. Зөвхөн сонгууль, албан тушаалын хойноос явж байгаа нь лав эх орноо хөгжүүлэх зорилго биш бололтой. Харин онож хэлсэн байна. Гараанаасаа гарсан, дороо эргэсэн. Эх оронч гэж үүнийг хэлдэггүй байх. Захын хороогоор биеэрээ очиж үзээсэй. Соц үеэс ч дор байгаа шүү…

Avatar

иргэн 2024-02-28 202.21.104.2

Багануурын ДЦС-ыг Даваасүрэн, Телейхан 2 гацаасан! Гацаасан шалтгаан нь бөөлжис хутгамаар тэнэг. Барьчихсан бол одоо асуудалгүй байх байлаа. Эрчим хүч, дэд бүтцийн маш олон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтыг гацаасан. Өөрт нь л ашиггүй бол улсаа хорлох, үндэсний аюулгүй байдал алдагдах эдэнд юу ч биш..ккк

Avatar

Тарвагадорж 2024-02-28 202.21.112.34

Улсаа сөнөөх шахсан Хүзүүдорж.н САИТ ийм юм бичихгүй ээ хө

Avatar

Зочин 2024-02-28 66.181.183.183

Монголчуудын хувьд дэлхий даахгүй баян болж байвал монгол улс сөнөх устах хамаа байхгүй гэсэн үзэл бодол ноёлж байна даа. Жинхэнэ эмгэнэл гэж үүнийг хэлнэ.

Avatar

Нэргүй 2024-02-28 59.153.112.235

Ard tumnee bolovsrolgui teneg buduulgeer ni bailgaj uursduu uhtlee bayajij ard irgediin tolgoi deer nasaaraa zaidalj suuh gesen muruudultei archaagui hulgaich luivarchid ednees ali hediin salah tsag bolson shuu

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.188.129

хувийн эрх ашгаа улсын эрх ашгаас дээгүүр тавин өөртөө ашиггүй л бол гацааж байдаг Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар мэтийн төрийн мөнгөөр тэрбумтан бологсод хамгийн их аюултай.

Avatar

монгол 2024-02-28 202.126.92.98

Үүнийг бичсэн хөлсний бичээчээ ичээчээ. Оюу толгой төсөл хэрэгтэй юу хэрэгтэй, Тавантолгой хэрэгтэй байсан уу хэрэгтэй, гэхдээ чамайг хөлсөлсөн нөхдүүд чинь идэх гээд байгаа юм шдээ товчхондоо. Оюу толгой өнөөдөр монголчуудад ямар ч ашиг байхгүй ирээдүйгүй төсөл болчихлоо. хэдэн хүн ажиллуулсан төдий ийм байдалд яаж дараагийн луйвараа хийх үү гээд чиний эзэн бодоод л байж байгаа шдээ

Avatar

Нэргүй 2024-02-28 59.153.112.235

uhshirsen erguu kommunist uuruu ichij uh yuch oilgohgui,yuch medehgui,zugeer l ter heden malaa dagaad yavj bai,uher

Avatar

Нэргүй 2024-02-28 103.212.119.246

Монголоор л нэг гадны хө.оруулалт байгаа шдээ. Бүх газар орноо ухаж бна. Хаана бна тэгээд тэр хөгжил нь??? Битгий хуцццааррай !!!

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.177.114

тэр америк, хятад чинь гаднын хөрөнгө оруулалтаар хөгжсөн ш дээ

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.160.20

гадаадууд гадаадаас уу хаха…хятадад уул уурхайдаа гадныхан оруулдагийг мэдэхгүй л юм

Avatar

монгол 2024-02-28 202.126.92.98

яг үнэн

Avatar

ХУУЛЬЧ 2024-02-28 202.9.46.56

ТЭНЭГҮҮДИЙН ОРОНД ТЭНЭГҮҮД НОЁЛДОГ ХОЙНО …ТЭГЭЭД Л НОЁЛОХ АРГАА ОЛСОН ХЭРЭГ .,,,ДИПЛОМТОЙ Ч ,,,ДОКТОР ,,ПРОФЕССОР Ч БАЙ ҮНЭНДЭЭ ЦААСАН БАГА БОЛВСРОЛТОЙ ХҮМҮҮС ЯАЖ МОНГОЛЫН ХӨГЖИЛ , ДЭВШИЛИЙГ ӨӨРӨӨР ХАРХАВ ДЭЭ .,,,, .,,,,ТЭГЭЭД НӨГӨӨ ГАЗАР ШООРОО,,ТУСГААР ТОГТНОЛ ЦЭВЭР БОХИР ЦУС ЯРИАД ,,,ҮНДЭСНИЙ УХАМСАРЫГ ФАШИСТ МАЯГААР ХУВИА БОРЛУУЛЖ ДОВОО ШАРЛУУЛЖ ,,,БАЙЛДАН ДАГУУЛАЛТ Л ЯРИНА ШҮҮ ДЭЭ.,,,,

Avatar

Нэргүй 2024-02-28 103.57.94.46

Баттулга, Зика вирус, Бат-Эодэнэ,Даваамүрэн г.м. Мөнгө албан тушаалд хэт шунасан адгууснуудыг улс төрөөс зайлуулах хэрэгтжй ! Энэ амархан ш дээ, сонгохгүй байхад л хангалттай !!!

Avatar

Нэргүй 2024-02-28 185.56.171.94

Монголыг тонон дээрэмдэх ажиллагааг эхлүүлсэн улс төрчид бол Очирбат, М.Энхсайхан, Элбэгдорж, Да.Ганболд, Н.Энхбаяр, Багабанди, С.Баяр, Зоригт, М.Энхболд, Баярцогт, Сайханбилэг нарын МАНАН бүлэглэл юм

Avatar

зочин 2024-02-28 203.91.115.244

Бас улсынхаа эрх ашгийг хөсөрдүүлэн байж өөр улсын эрх ашгийг хамгаалдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж