Нэкст Групп нь ISO14001:2015 Байгаль орчны стандартын бодлогын хүрээнд хог хаягдлын менежментийн систем хэрэгжүүлдэг билээ. Тэгвэл цахилгаан барааны хог хаягдлын асуудлыг шийдэхээр "Нью метод" ХХК электроник, цахим болон цахилгаан хэрэгслийн хаягдал, бүх төрлийн хаягдал батарей боловсруулах Монголын анхны үйлдвэрийг ашиглалтад оруулж, Нэкст сервис ХХК-тай анхны хамтын ажиллагаа байгуулсан компани боллоо.
Нэкст Группээс гарч буй электроник, цахилгаан хэрэгсэл, цэнэглэдэг батарейн хаягдлыг технологийн дагуу боловсруулалт хийж, устгалд оруулах боломжтой үйлдвэр юм.
"Нью метод" ХХК нь дараах аюултай хог хаягдлуудыг албан ёсны тусгай зөвшөөрөл, батлагдсан ТЭЗҮ-н дагуу боловсруулан хоргүйжүүлж болно.
Хүлээн авах хаягдлын төрөл нь:
- Электроникийн хаягдал /Бүх төрлийн/
- Хаягдал цахим цахилгаан хэрэгсэл
- Хаягдал цэнэглэдэг батарей
- Хаягдал зэс /Бүх төрлийн/
- Хаягдал цахилгааны утас, кабел
- Хаягдал ногоон плат буюу хавтан /Бүх төрлийн/
- Хаягдал гар утас
- Хаягдал гар утасны цэнэглэгч
Нэргүй 2024-02-28 86.111.136.203
хамгийн бест ажилыг санаачилж хийж чадсанд баяр хүргье
Нэргүй 2024-02-28 203.98.76.2
Маш зөв шүү. Ашгүй дээ
Нэргүй 2024-02-28 213.87.144.112
Харуулах боломжгүй.
Зочин 2024-02-28 124.158.65.49
Некст мундаг байна 👏👏👏
Нэргүй 2024-02-28 66.181.187.130
mash sain ajil.Hediigees haana avah ve?
Баяр хүргэе 2024-02-28 202.131.251.98
Маш сайн байна уу. Баяр хүргэе