"Сайд нар өвс, лаа тараахгүйгээр гамшгаас сэргийлэх бодлого боловсруулах ёстой"

"Сайд нар өвс, лаа тараахгүйгээр гамшгаас сэргийлэх бодлого боловсруулах ёстой"

"Сайд нар өвс, лаа тараахгүйгээр гамшгаас сэргийлэх бодлого боловсруулах ёстой"

"Олуулаа олон төл аваръя" аяны талаар өнөөдөр /2024.02.28/ танилцууллаа.


"Олуулаа" клубын тэргүүн Ч.ӨНӨРБАЯР:

-Хаваржилтын нөхцөл байдал улс даяар хүндэрч, асуудлыг зөвхөн төрд найдаад өнгөрч болохгүйд хүрээд байна. Сүүлийн 30 жилийн түүхийг харахад бидний гуравдагч хөрш гэгддэг Япон зэрэг улсаас тусламж үзүүлж ирсэн. Монголын ард түмэн ч газар хөдлөлт, үер гэх гамшиг тохиолдсон үед тусалдаг туршлагатай. Тиймээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй олон улсын байгууллагад уриалга гаргаж байна. Монголын малчдад өөр, өөрийн чиглэлээр тусламж үзүүлэхийг хүсье. Угтаа бол төрийн сайд нар өвс барьж гүйж, лаа шүдэнз тараах ажил хийдэггүй.

Сайд нар хаваржилтын хүндрэлийг урьдчилан тооцоолж, гамшгийн эрсдэлээс сэргийлэх бодлого боловсруулж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой.

Харин ардчилсан нийгэмд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд зөв санал, санаачилгыг гаргаж олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг зарчмын дагуу манай клуб энэ аяныг хэрэгжүүлж байна.

"ТӨЛ МАЛАА ЭСЭН МЭНД ХҮЛЭЭЖ АВАХ АЖЛЫГ ДЭМЖИЖ ӨГӨХИЙГ ХҮСЧ БАЙНА"

"Олуулаа" клубын удирдах зөвлөлийн гишүүн Д.ДОРЖПҮРЭВ:

-Зудын байдалтай холбоотойгоор хувь хүн, албан байгууллагуудын зүгээс тусламжийн аяныг янз бүрийн хэлбэрээр зохион байгуулж байна. Монгол Улс одоогийн байдлаар хоёр сая гаруй тоо толгойн малын алдагдалтай байна. Цаашид төл мал хүлээж авах үеэр малын тоо толгойг өсгөхөд хүндрэлтэй байна. Бид орон нутгийн малчидтай очиж уулзахад хорогдсон мал яах вэ? гэхэд шинэ төлөө яаж хүлээж авна гэдгийг л онцолж байна. Тухайлбал, мал төллөх үеэр сүү, сүүн тэжээлээс эхлээд нэн яаралтай тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Тиймээс төл малаа эсэн мэнд хүлээж авах ажлыг дэмжиж өгөхийг хүсч байна.

Төл мал гуравдугаар сарын 15-наас эхэлж төллөнө. Дунджаар тооцвол төл мал хүлээж авах гэж байгаа нэг айлд 50 кг хуурай сүү юм уу, шингэн тэжээл хэрэгтэй байгаа. Тэгэхээр бид энэ ажлыг санаачлаад явж байгаа юм. Хандив тусламж үзүүлсэн бүх иргэний мэдээллийг олон нийтэд нээлттэй танилцуулна.

"ЗУДЫН ДАРААГААР УЛААНБААТАР ХОТЫГ ЧИГЛЭХ НҮҮДЭЛ, ШИЛЖИЛТ ИХЭСДЭГ"

"Олуулаа" клубын гишүүн Р.ШИНЭГЭРЭЛ:

-Уламжлалт мал аж ахуй бол эдийн засгийн хамгийн том салбар. Энэ салбарт нийт 200 мянга гаруй малчин өрх хамаардаг. Эдгээр өрхүүд нь нийт өрхийн 20 гаруй хувийг эзэлдэг. Энэ хаврын зуд бол өндөр хохирол учруулж болзошгүй нөхцөлтэй байна. Нийт газар нутгийн 80 гаруй хувь нь зудын байдалтай байгаа учир малчдын тухайд бүхий л боломжоороо ажиллаж байгаа. Гэвч шинэ төл хүлээж авах ажил асуудалтай. Зудын дараагаар Улаанбаатар хотыг чиглэх нүүдэл, шилжилт ихэсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид зудын эрсдэлийг даван туулахад туслах нь зүйн хэрэг.

Мал аж ахуй бол монголчуудын мах, сүү, сүүн бүтээгдэхүүний бүрэн хэрэгцээг хангахаас гадна экспортын 10 гаруй хувийг эзэлдэг.

Хүн бүр идэвх санаачилгатай оролцоно гэдэгт итгэлтэй байна.

"САНХҮҮГИЙН ИЛ ТОД, ШИЛЭН БАЙДЛЫГ ЧУХАЛЧИЛНА"

"Олуулаа олон төл аваръя" аяны зохицуулагч Г.БҮҮВЭЙХҮҮ:

-Олуулаа клуб анх 2006 онд анх байгуулагдаж байсан. Түүнээс хойш нийгмийн сайн сайхны төлөө, ардчилал, хүний эрхийг дээдэлдэг залуучуудыг дэмжих хүрээнд сургалтуудыг явуулж байна. Харин өнөөдөр бид олон улсын байгууллагуудад уриалга хүргэж байна. Олон улсын байгууллагууд дотоод мониторонг хийдэг учраас санхүүгийн ил тод, шилэн байдал нээлттэй байх юм болов уу гэдэг үүднээс илүүтэй хандаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.186.201

Аймгийн ЗД нар гэж юу ч хийдэггүй, хариуцлага ч хүлээдэггүй жаргасан нөхдүүд байх юмаа.

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-28 202.9.40.74

БОСООД, ХООЛ ХҮНС АЧАА АВААД ЗУД РУУ ЯВЦГАА……

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-02-28 66.181.177.245

Хангайхан өвөлжөөнийхөө хөлд хаваржаад, цаахан нь зусаад, эргээд өвөлжөөнийхөө ойр намаржаад, өвөлжөөндөө буух юм.Өвөлжөөнийхөө билчээрийг жилийн дөрвөн улиралд идчих юм.Бэлтгэсэн өвс муутай, өвөлжөөний билчээр нь талхлагдсан байхад цас орвол хэцүүднэ.Илүү зардал гаргахгүй, малаа билчээрээр онд оруулна гээд тугал, хэнз төл, унааны мориндоо тааруулаад багахан өвс бэлтгэдэг малчид байх юм.Социализмын үед албадлагаар өвлийн бэлтгэл хангадаг байсан, одоо мал хувьд очсоноор сайн дурын ажил болжээ

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.178.99

хулгайч г*** нар Олуулаа болий клуб юмуу

Avatar

зочин 2024-02-28 66.181.180.186

Малчид хэзээ ч сургамж авахгүй. Зуд болоод өнгөрөхөд зудыг мартана, наадам, аймаг, сумдын 100 жилийн ой болно. УИХ гишүүд сайд дарга нар хурдан морь уячаад бөхчүүд, урлагийнхны дагуулаад хөдөө орон нутагт очоод малчдыг ажил хийлгэхгүй уруу татаад, ой угтсан бүтээн байгуулалт гэж сумын наадмын талбай, хөшөө дурсгал барина, урлаг нүүдлийн соёл уламжлал гээд л өвс тэжээл, өвөлжилтийн бэлтгэлээ хангаж чадахгүй намартаа золгоно. Бөхчүүд нь тэр аймгийн тэр сумын бөх гээд ард цолоо дуудуудсуманд зуд

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-02-28 66.181.177.245

Социализмын үед билчээрээ хуваарьтай ашиглана. Сүүн заводын ойролцоо эр сувай үхрийн суурь байлгахгүй. Манайх Тольт гэдэг газар бэлтгэлийн эр үхэр маллана. Нэгдэл, бригадын дарга нар нэгдлийн орлого танаас л хамаарна шүү, үхрээ сайн таргалуулаарай гэж аавд захина.Аав дарга нар итгэл хүлээлгэж байхад хичээнэ гээд хэрээрээ чармайна.Манай Эрэнгийн бригадын айлууд өвөл, хавар, намар, зуны билчээр нь тусдаа.Билчээр талхлагдана гэсэн ойлголт байхгүй.

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: Одоо бид хувь хувиа бодоод байхаар чинь байгалийн бэрхшээлийн өмнө сөгдөлгүй яахавдээ. 2024-02-28 66.181.177.245

Би Булганы Тэшиг сумын уугуул. Социализмын үед нэгдлийн гишүүд хамтраад өвс хадлангаа авчихна. Сургуулийн хүүхдүүд бид томчуултай хадланд гарч, гар хадуураар өвс хадах, бухал хийх, мориор бухал чирэх мэтийн ажил хийгээд формын хувцас, гутал, ном дэвтрийнхээ мөнгийг ажлын хөлсөндөө авчихна.Тухайн голын айлууд их амь нэг, бие биендээ туслана.Манай сумын Шувууны үүрийн рашаанд газар газрын танихгүй өвчтнүүд ирэх бөгөөд нутгийн иргэд газарчилж, амины мориороо үйлчлэнэ. Одоо бол мөнгө нэхнэ биз.

Avatar

Нэргүй 2024-02-28 203.98.77.101

АВИЛГАЧИДАД АВЧ ИДЭХ СЭТГЭЛ БАЙХААС АВАРЧ ЭНЭРЭХ СЭТГЭЛ БАЙХ БИШ ДЭЭ. ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЭРХ МЭДЛИЙГ НЬ ОРОН НУТАГТ ӨГӨӨД ӨӨРСДӨӨ ЭНЭ АСУУДЛАА АЙМАГ ШИЙДЭЭД ЯВДАГ ТОГТОЛЦОО РУУ ОРОХ ХЭРЭГТЭЙ. НОРВЕГИ, ШВЕД, ФИНЛЯНД, ОРОС, КАНАД, АМЕРИК ГЭЭД ЦАС ИХ ОРДОГ ГАЗРУУДЫН ТУРШЛАГУУД ЗӨНДӨӨ БАЙНА. НААД ЗАХЫН ЭНГИЙН ЖИШЭЭ ГЭХЭД Л БАРАГ ХӨДӨӨНИЙ АЙЛ БҮХЭН МОТОЦИКЛТЭЙ. ӨВӨЛ НЬ ДУГУЙГ НЬ АВААД ЧАРГА БОЛГОДОГ ОЛОН ТУРШЛАГА БАЙНА, ЭНЭ ИХ ЦАСЫГ БАС ЮУНД ЯАЖ АШИГЛАХ ВЭ ГЭЭД БОДОХ ЮМ ИХ БАЙНА.

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.189.88

тус болохгүй бол ус битгий бол амаар биш биеэр хийсэн ажил өгөөжтэй байдаг гэж аав ээж чинь сургаагүй юу

Avatar

gayardnikm? 2024-02-28 216.38.195.74

83L

Avatar

yT 2024-02-28 216.38.195.74

10.000

Avatar

ck ? mvsk 2024-02-28 216.38.195.74

10.000$

Avatar

zochin 2024-02-28 64.119.31.179

Hariutsan yam ni ajilaa hii. Odoo asuudal hotsorson.

Avatar

Зочин 2024-02-28 66.181.189.178

Мөн дөө бодлого бодоод суугаад байх уу.Эх оронд гамшиг тохиолоо, монгол хүн бүр хувь нэмрээ оруулах цаг ирээд удаж байна. Яаралтай горимоор ажиллахыг нөхцөл байдал шаардаж байна. АН гуай тавлаад өөлөөд суугаад байх юм. Сайхан сэтгэлгүй юм гэхэд улс төр яриад солиороод суухаа больчих, амаа түр татчих. Зовох цагт хүн чанар танигдана гэдэг юутай үнэн. Жишээ нь Сүхбаатар аймагт хамгийн олон мал хорогдлоо, тэндээс гарсан УИХ-ын гишүүн хаана явж байна. Мууг Засаг руу чихээд явж байгаа байх та нар ийм

Avatar

Нэргүй 2024-02-28 59.153.115.35

Улс төрчид малчдад хайртайдаа биш, зөвхөн сонгуульд саналыг нь авах гэж л ашигладаг!!! Сүүлийн 30 жилд дорвитой ямар ч ажил хэрэгжүүлээгүй!! Мянгат малчин г.м. соц. аргаа хэрэглэж, малын тоог олшруулахыг л хөөргөдсөн!

Avatar

Нэргүй 2024-02-28 202.55.191.194

tiin shd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж