"Сумдад пургон машиныг халж, "Ланд крузер" машиныг ашиглана"

"Сумдад пургон машиныг халж, "Ланд крузер" машиныг ашиглана"

"Сумдад пургон машиныг халж, "Ланд крузер" машиныг ашиглана"

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос орон нутгийн эмнэлгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.


Тэрбээр "Энэ жил цас зудын нөхцөл байдал амаргүй байна. Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбараас цас зудтай аймаг, сумдын эмнэлэгт анхаарах, тусламж үйлчилгээг тасалдуулахгүй байхад анхаарч байна. Нэгдүгээрт, орон нутагт яаралтай тусламжийн машин тэрэгний хүрэлцээ муу, шаардлага хангахгүй байна. Хуучны пургон автомашиныг ашиглахаа больж, Японд үйлдвэрлэсэн "Ланд крузер 77, 78" маркийн туулах чадвар сайтай тусгай тоног төхөөрөмжөөр хангахаар улсын нөөц хөрөнгөөс 9.6 тэрбум төгрөгөөр 60 машин худалдаж авахаар болсон. Ойрын хугацаанд нийлүүлнэ. Хоёрт, Дэлхийн банкны төслөөр 75 машин худалдаж авна. Энэ ондоо багтан 135 автомашиныг сумын эрүүл мэндийн төвд нийлүүлнэ. Мөн орон нутгийн эмнэлгүүдэд хүн хүчний асуудал тулгамдаж байна.

Цас зуданд тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байгаа учраас Эрүүл мэндийн хөгжлийн төвд суралцаж байгаа 320 резиндент оюутныг 45 хоногийн хугацаатай буюу дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл бүх зардлыг шийдэж, суманд ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Мөн 96 суманд алсын дуудлага явахад шатахуун их зарцуулж байгаа учраас хоёр сая төгрөгийн шатахууны зардлыг олгосон. Малчдад шаардлагатай байгаа эмийн сангийн багц, амин дэмээр хангах ажлыг хийж байна. Эрүүл мэндийн сайдын багцаас санхүүжилт гаргаж, амин дэмийн тусламжийг үзүүлж байна. Одоогоор эрүүл мэндийн тусламж авч чадахгүй байгаа малчин өрхийн мэдээлэл байхгүй байна. Утасны сүлжээ барихгүй, зам даваа хаагдсан газруудын малчид эрсдэлтэй нөхцөлд байгаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dr. Adity 2024-02-28 129.205.113.185

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Нэргүй 2024-02-28 103.212.119.141

selbeg , benzin zartsuulalt ene teriig tur daaj barahguishyde

Avatar

Иргэн 2024-02-28 59.153.115.68

Чинзориг өмнө нь сайд байхдаа яаж нүд хуурч золигтож байснаа сайд Булгантуяа асуудлыг яаж шийдснийг хараад ойлгосон болов уу гэтэл үгүй бололтой. Дахин дурак шийдвэр гаргаж ямарч ччадваргүй гэдгээ харуулав. Сумын эмнэлэгийн машин бол зугаацлын хэрэгсэл биш зам голддогүй тээврийн хэрэгсэл байхаас гадна өвчтөн зөөвөрлөх зайтай,хөдөөгийн нөхцөлд ашиглах техникийн шаардлагыг хангасан байх нь чухал гэдгийг бодсон болов уу. Эсвэл өөр шалтгаан байна уу..

Avatar

зочиг 2024-02-28 66.181.191.130

сумын дарга нар наадмаар наад ландуудыг морь дагаж сэг болглно шүү дэн! тэд нарт морь ёухал болохллс хүний өмь чухал биш!!!!!

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Иргэн 2024-02-28 66.181.183.11

Тэнэгтээд байх юм . Мөнгө идэж л байвал болоо юу , эмнэлэгт пургоныг өвчтөн зөөвөрлөхөд хэрэглэдэг , харин ландаар зугаацахаар авах уу

Avatar

Бид 2024-02-28 66.181.160.2

ланд чинь явахгүй…бөндгөрөө ажиллуул…

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.179.199

Пургоныг аятайхан унавал хэдэн жил ч унана. Ланд бол ланд шдээ… Хог түлшээ хийхгүй бна гэж хэзээч бхгүй… дороо л аппаратур заваараад чадрана. Тэгээд 5 саяаар ландын аппаратур солиод бхйж чадхуу, сэлбэгийг нь дийлэх үү…
Нэг ландын үнээр 3 пургон авдаг. Идээд байж дээ. Даргынхан унаад 2 жилийн дараа яг адилхан болно. Мөлжигч түшмэлүүд…

Avatar

Нэргүй 2024-02-28 124.158.65.205

Трактор л хэрэгтэй дээ, зам гаргахад. Ланд егвел евел болохоос емне дарга нар тэдний гэр булийнхэн талхилаад дуусна.

Avatar

Нэргүй 2024-02-28 202.179.24.193

зөв

Avatar

Нэргүй 2024-02-28 192.82.64.248

фургон бол явдаг төмөр хайрцаг шүүдээ. солих нь зөв.

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.182.78

Пургон чинь цас зуданд шалгарсан машин п минь дундаас нь мөнгө идэх гэж л шүлсдэж бна уу муу өгөрүүд

Avatar

Пөөх Млнгол улс их баян юмаа 2024-02-28 103.57.93.94

Баян Монголын хонь ямаан сүргээ хө

Avatar

Пөөх Млнгол улс их баян юмаа 2024-02-28 103.57.93.94

Хэний бизнес яваад байна ????

Avatar

зочин 2024-02-28 124.158.125.64

тан нарын одоо унаж хэрэглэж бгаа ландууд одоо бэлэглэнэ гээд бгаа ландууд бүгд ард түмний хөрөнгө буюу татвар төлөгчдийн мөнгө шүү. хувиасаа өгч бгаам шиг нэг их сүрчигнэж баярхаж таахалзах ёсгүй шүү сайд нар гишүүдээ. Цаашдаа бүгд энд тэнд тарааж бгаа бүх эд зүйлээ МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС гэж хэлж ярьж бичиж сурах дадах хэрэгтэй шүү муусайн хулгайч нар аа

Avatar

Нэргүй 2024-02-28 202.170.65.55

Засгийн газрын дарга нарын унаж байсан Ланд-уудыг хэмнэлтийн хуулиар сумын эмнэлгүүдэд өгөөгүй юм уу? Хэн авсан юм. тэр олон жийпнүүдийг ????

Avatar

Мояа 2024-02-28 202.179.8.118

Пургон гэж явдаг төмрийн сэгээс салах цаг болсон.

Avatar

Үнэн 2024-02-28 66.181.183.187

Дарга нар өлссөн юм байх даа

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.188.129

Энэ нэг муу БЗС-ын хулгайчыг шүүхэд өгөөч.

Avatar

Нэргүй 2024-02-28 202.126.91.2

Туулацын хувьд Пургон дутахгүй ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж