"The MongolZ" дахин Мэйжорт шалгарлаа

"The MongolZ" дахин Мэйжорт шалгарлаа

"The MongolZ" дахин Мэйжорт шалгарлаа

"CS2"-ийн анхны Мэйжор тэмцээн ирэх гуравдугаар сарын 17-31-ний өдрүүдэд Данийн Копенхаген хотноо болно. Нийт 1.25 сая ам.долларын шагналын сантай тус Мэйжорын Ази, Номхон далайн бүсийн сонгон шалгаруулалтын сүүлийн өдөр өнөөдөр/2025.02.28/ болж байна.

Шанхай хотод үргэлжилж буй тус тэмцээний эхний Мэйжорын эрхийг Монголын "The MongolZ" баг авлаа.

Тэд дээд хэсгийн финалд Хятадын "Lynn Vision" багийг 2-0 гэсэн харьцаатай төвөггүй буулган авав. Ази, Номхон далайн бүсийн тэргүүн баг "The MongolZ"-ийн тухайд энэхүү сонгон шалгаруулалтын хүрээнд хожигдол байтугай нэг ч мап алдалгүй хүчирхэг өрсөлдөгчдөө буулган авсан.

Удахгүй Монголын өөр нэгэн баг "ATOX Esports" Мэйжорын сүүлийн ганц эрхийн төлөөх тоглолтоо Австралийн "Grayhound" багийн эсрэг хийнэ. Хэрэв хожвол "Lynn Vision"-тай дээд бүсийн финалд тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-28 202.9.40.36

Залуучууддаа баяр хүргье. Монголчууд биднийг оюуны спортод бусдаас дутахгүй хичээвэл илүү байж чадна гэдгийг баталж өгсөн тэмцээн болж байна. Дараагийн баг нь Австралийн багийг хожоод дээд хэсэгт тоглоосой гэж хүсэж байна. Дүү нартаа дахин амжилт хүсье. хурай хурай

Avatar

Иргэн 2024-02-28 66.181.183.11

Монголд сурч боловсрох замаа хайсан залуус дэлхийд уралдацгааж , буруу замаар будаа тээгсэд нь тамын тогоонд гуйвцгаадаг болжээ

Avatar

Нэргүй 2024-02-28 59.153.112.235

Mundag zaluustaa bayar hurgeed ulam undur amjilt gargahiig husen eruue

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж