ТАНИЛЦ: Гуравдугаар сарын цаг агаар

ТАНИЛЦ: Гуравдугаар сарын цаг агаар

ТАНИЛЦ: Гуравдугаар сарын цаг агаар

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.


Цаг уурч Б.ЖАРГАЛАН:

-Олон жилийн дунджаар жилийн энэ үед Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-18 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар 0-6 градус, бусад нутгаар 6-12 градус хүйтэн байдаг. Хур тунадасны хувьд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-10 мм, бусад нутгаар 0-5 мм ордог. Э

нэ жилийн гуравдугаар сарын төлвөөр баруун аймгуудын баруун хэсэг Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан. Харин Төвийн нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна.

Ялангуяа Архангай, Төв аймгийн өмнөд хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Дорноговь гээд баруун аймгуудын нутгаас Говь-Алтайн зүүн өмнөд хэсэг, Баянхонгорын ихэнх хэсэгт олон жилийн дунджаас хүйтэн байхаар төлөв гарсан. Хур тунадасны тухайд нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджийн орчим, ихэнх нутгаар дунджаас ахиу хур тунадас орохоор байна.

Цаг агаар муудаж байгаа үеийг авч үзвэл гуравдугаар сар эхлэхэд баруун аймгуудын нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө баг зэрэг дулаарна. Гэхдээ ирэх сарын 2-4-нд баруун аймгуудын нутгаар, 4-5-нд зүүн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурна.

Ирэх сарын хамгийн хүйтрэлт хоёрдугаар 10 хоногт тохиолдохоор төлөв гарсан.

Тодруулбал, гуравдугаар сарын 8-9-нд нутгийн баруун талаас эхэлж хүйтний эрч чангарч олон хоног эрс хүйтрэхээр байна. Энэ нь ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-6 градусаар, 10-16 хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Харин гуравдугаар сарын 17-ноос ихэнх нутгаар дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ГайхмаарГайхмаар
16
ЗөвЗөв
15
ХарамсалтайХарамсалтай
9
ХахаХаха
8
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-28 202.126.90.7

Мартаар эмэгтэйчүүдээр цас арилгуулна гэсэн бил үү тэгээд Цэргийн баяраар дулаахан болох юм байна тийм үү ккк

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.189.180

Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм байна

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-28 202.126.89.24

2р 10 хоногт хүйтэн гснээ 17с дулаарна гж шаажийн

Avatar

Нэргүй 2024-02-28 188.162.254.108

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Хэхэ 2024-02-28 59.153.112.235

Зөв бичих дүрэм ч бүр ул болжээ.

Avatar

Нэргүй 2024-02-28 59.153.115.35

Одоо сурвалжлагч гээд яваа хүүхдүүдэд дунд сургуульд болон сэтгүүлчийн сургуульд нь монгол хэлний хичээл огт заагаагүй бололтой?? Бичих нь ч бүр дүүрч! Ярихыг нь сонсохоор чих рүү төмрөөр хатгах шиг болдог шүү!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж