Элон Маскийн ажилтнуудад химийн түлэгдэлт энгийн зүйл болов

Элон Маскийн ажилтнуудад химийн түлэгдэлт энгийн зүйл болов

Элон Маскийн ажилтнуудад химийн түлэгдэлт энгийн зүйл болов

Элон Маскийн "The Boring" компани Лас Вегасын доогуур хэд хэдэн туннел барьж байна. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, А цэгээс Б цэг хүрэх замыг хурдасгах зорилготой төсөл юм. Элон Маск энэ талаар жиргэхдээ "Ойрын жилүүдэд Вегасын аль ч хэсэг рүү асар өндөр хурдаар хүрэх боломжтой болно" гэжээ.

Гэвч ажилтнуудынх нь хувьд энэ гайхамшигтай төсөл нь газар шорооны ажлаас хэтэрсэн зүйлгүй. "Bloomberg" агентлаг туннел ухаж буй ажилтнуудын нөхцлийн талаарх мөрдөн байцаалтын тайланг нийтэлжээ. Өдгөө Уэстгэйт болон Инкор зочид буудлыг "Лас Вегас" конвеншин центртэй холбох ажил ид үргэлжилж байна.

Ажилтнууд зарим газарт 60 см хүртэл зузаан шавар шороон дунд ажиллаж байна. Гэтэл гутал дүүрэн лаг шавартай ажиллах энүүхэнд болжээ. Лаг шавраас ч илүү хортой нөхцөл үүсээд буйг ажилтнууд хэлж байна. Тодруулбал, туннелийн дотор хананы бетон хийцийг бэхжүүлэхийн тулд ашиглаж буй катализатор нь шаварт нэвчиж, улмаар ажилтнуудын арьсыг цочроож, харшилж байгаа аж. Ажилтнуудын хувьд арьсны түлэгдэлт энгийн зүйл болж, шарх сорви нь тоогоо алдсан гэх.

Дашрамд дурдахад, катализатор нь урвалын хурдыг нэмэгдүүлдэг химийн бодис юм.

Хонгил дахь температур цельсийн 37, 38 хүрдэг гэдгийг мөн ажилтнууд хэлжээ. Энэ мэтчилэн "The Boring" компаниас нийтдээ найман төрлийн ноцтой зөрчил илэрчээ. Тиймээс Невада мужийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн албанаас Элон Маскийн компанид 112 мянга гаруй ам.долларын торгууль ногдуулсан байна.

"The Boring" компани уг төсөлд зориулж 800 сая ам.долларын гадны хөрөнгө оруулалт татсан. Түүнчлэн бизнесийн үнэлгээ нь хамгийн сүүлд зургаан тэрбум ам.долларт хүрчээ. Гэвч Лас Вегас хотын дарга Каролин Гудман уг төслийг үр дүнтэй төгсөнө, биелэнэ гэдэгт итгэлгүй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: MANUFACTURING NET, ROBB REPORT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

)))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.179.199

Заавал нэг юм болж байж том төсөл бүтдэг. Шууд гялгар юм бол дараа нь бөөн факт гарна… Ийм юм байна.

Avatar

Нэргүй 2024-02-28 103.212.119.246

Энэ бүх хөгжил ярьсан нээлт хийсэн гарууд хүн төрөлхтөнд гай л авчирсан. Гар утасгүй, нет-гүй, төмөр замгүй, машингүй дэлхий илүү амар байх байман доо

Avatar

зочин 2024-02-28 202.21.104.2

Илон юм шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж