"Зуданд өртсөн сэг зэмүүдийг устгаж эхлээгүй, бөөгнүүлж байгаа"

"Зуданд өртсөн сэг зэмүүдийг устгаж эхлээгүй, бөөгнүүлж байгаа"

"Зуданд өртсөн сэг зэмүүдийг устгаж эхлээгүй, бөөгнүүлж байгаа"

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч мөсөн болон цагаан зудтай аймаг, сумдын тоо өсч байна. Энэ хэрээр зуданд хорогдсон малын тоо ихэсч, малчид сэг зэмүүдийг устгал оруулах шаардлагатай болж буй. Тэгвэл энэ тохиолдолд ямар зохицуулалт хийж ажиллаж байгаа талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас тодрууллаа.

Мал эмнэлгийн ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр, гоц халдвараар хорогдсон малыг тусгай дүрэм журмаар устгалд оруулдаг. Харин зүй бус байгалийн гамшгаас хорогдсон бол булшилж устгадаг.

Зуданд хорогдсон нэг малыг устгахад тусгайлан зардал тусгадаггүй. Өөрөөр хэлбэл хорогдсон малын устгалд шаардлагатай санхүүжилт гэж гаргадаггүй гэсэн үг. Зүй бусаар хорогдсон малыг булшилдаг бөгөөд газар хэссэн үед тодорхой цаг хугацааны зохицуулалтаар зохион байгуулдаг. Өнгөрсөн жилүүдэд дөрөвдүгээр сарын 15-наас хорогдсон малын сэг зэмүүдийг устгаж байсан бол энэ жил өвөлжилт хүндэрсэн учраас арай эрт эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Одоогийн тухайд малын өндөр хорогдолтой аймаг, сумдад хорогдоод буй малын сэг зэмийг нэг дор бөөгнүүлж устгахад бэлтгэж байгаа.

Зүй бусаар хорогдсон малыг устгахад шаардлагатай бензин, шатахуун зэргийг тухайн аймаг, сумын орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргадаг. Түүнээс улсаас мөнгө төсөвлөх зэрэг зүйл байхгүй гэлээ.

СЭГ ЗЭМ БАЙСАН ХӨРС, ХАШАА ХОРООГ ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙНЭ

Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Т.ТУНГАЛАГ:

-Монголд зүй бус малын хорогдол бий болж сэг зэм үүсч байгааг хоол тэжээлийн дутагдлаас болж хорогдож байна гэж дүгнэж байгаа. Хур бороо татарсан үед мал бэлчээрийн ургамлаас шим тэжээлээ авч чаддаггүй. Хоёрдугаарт, байрны нөхцөл байдал нөлөөлдөг. Учир нь малын тоо их, хашаа саравчны хангамж муу. Эдгээр нь зүй бус халдварт өвчин эмгэг зэрэгт нөлөөлдөг.

Сэг зэм байсан хөрс, хашаа хороог халдваргүйтгэл хийхэд зөвлөнө. Малчид хорогдлоо өөрсдөө ариутгал хийх ёстой байдаг. Гэхдээ энэ жил онцгой нөхцөлтэй байгаа учраас УОК-оос нэгдсэн зохион байгуулалтаар хийхээс өөр аргагүй.

Монгол Улсад хэрэглэх боломжтой хамгийн хямд мал амьтан ариутгах арга нь булшлах, шатааж булшлах хоёр арга байдаг. Гоц халдварын үед зааврын дагуу энэ аргыг авдаг бол зүй бус хорогдлын үед шатаахад болно. Их хэмжээний сэг зэм гарсан үед энэ арга нь ажиллагаа, өртөг ихтэй. Тиймээс зүй бус хорогдлын үед энэ арга ач холбогдол өндөр биш. Сэг зэмийг булшлахад газар сонгох ёстой. Шаардлагыг хангасан газрын зөвшөөрлийг байгаль орчны ажилтан өгнө. Устгалын цэг булшилсан нүхийг мал амьтан, шувуу ухах, ил гаргах боломжгүй болгоно.

Өмнө нь гоц халдварын үед малыг устгаж байсан цэгүүдэд нэмэлтээр энэ удаагийн зүй бус хорогдсон малын сэг зэмийг цуглуулах цэгүүдийн урьдчилсан байдлаар гаргасан. Мөн хаана хамгийн их хорогдол байгаа тэнд ойр байршлыг урьдчилан гаргаад байна.

Төрийн байгууллагынхан сэг зэм үүссэнээр бизнес хийж байна гээд байгаа. Бид бэлчээрээр дүүрэн ярзайсан яг, арьс дэлгээд тавьж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.160.2

бөөгнүүлж хэрэггүй.байгальдаа шингэнэ

Avatar

zochin 2024-02-28 76.130.42.82

Heeriin amitaddaa hayaj uguurei.Idesh tejeelgui hetsuudej baigaa.Nen yalanguya hovordson amitaddaa irves mazaalai geed.

Avatar

Нэргүй 2024-02-28 64.119.29.111

gaaguug n zarchina tee

Avatar

Нэргүй 2024-02-28 103.212.116.184

Mah beltgeed hool ruu hiychivdee!!! Sain hyanalt taviaaraidaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж