Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар жавартай хүйтэн байна.

2024 оны хоёрдугаар сарын 29-нөөс 2024 оны гуравдугаар сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хоёрдугаар сарын 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр, гуравдугаар сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, хоёрдугаар сарын 29-нд говь, талын нутгаар, гуравдугаар сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар, 3-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Гуравдугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -20…-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -26…-31 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө +3…-2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна. Гуравдугаар сарын 3-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Билгүүн 2024-02-28 59.153.114.119

хурдан дулаааан болосой

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Yүрийн гэгээ 2024-02-28 43.228.130.188

Цаг агаарын мэдээгээ тодорхой бичээчээ,Хүйтний эрч суларна гээд цас орно,цасан шуурга шуурна гээд байх юм,

Avatar

Зочин 2024-02-28 66.181.186.67

Энэ ер нь ямар гээч цаг уурч ийм ойлгомжгүй ажил хийдэг юм болоо. Нэг их хүйтрэхгээд байгаа ч юм шиг, нэг бол дулаарах гээд байгаа ч юм шиг, нэг бол цас орох гээд байгаа ч юм шиг, нэг бол үгүй ч юм шиг галзуу хүний өдрийн тэмдэглэл л гэж ийм байдаг байлгүй зайлуул. Эсвэл юу ч мэдэхээ байгаад баримжаагүй болчихсон юм уу. Ойлгогдохгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж