Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.28/ Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудал болон бусад сайд нарын мэдээллийг сонсох юм. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хуралдаагүй. Учир нь Засгийн газрын сайд нар өвөлжилт хүндэрсэн орон нутагт томилолттой байсан учраас Засгийн газрын хуралдааныг хойшлуулсан.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өчигдөр УОК хуралдсан. Хуралдаанаар УОК-ын хоёрдугаар хуралдаанаар гаргасан шийдвэрийн дагуу өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн аймгуудад ажиллаад ирсэн шуурхай бүлгийн ахлагч нарын саналыг сонсч, үнэлэлт дүгнэлт хийсэн талаар албаныхан мэдээлсэн. Шуурхай бүлгийн ахлагч нар отор нүүдлээр яваа болон хаваржилт хүндэрсэн аймаг сум, багийн цасанд боогдож, нөхцөл байдал нь хүндэрсэн малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх, эм тариагаар хангах зэрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, зудад нэрвэгдсэн 100 мянга гаруй айл өрхөд хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх, сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа зэрэг асуудлуудад санал нэгдсэн.

Иймд хуралдаанаар мал сүргээ зудад алдсан малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих ажлыг зохион байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран малжуулах төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр судлах, өвс тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх, хяналт тавих зэрэг асуудлуудыг хэлэлцэж,  Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар,

  • "Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Махны нийлүүлэлтийн талаар
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл
  • Боловсролын салбарын нэгдсэн сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар,
  • "Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал батлах тухай"  Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай,
  • "Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"
  • Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны асуудлын талаар зэрэг 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-28 202.9.46.72

Сонгууль хурдан болоосой

Avatar

Zochin 2024-02-28 122.201.19.4

НААД УРВАГЧ ХҮРЭЛБААТРАА ЗАЙЛУУЛААЧЭЭ. ЦАГААН ХЭРЭМ ДАВУУЛЖ ШИД. ХОЙД СОЛОНГОСТ БОЛ АЛЬ ХЭДИЙН ЦААЗАЛЧИХСАН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж