Таамаг: Парисын олимпоос аль улс, хэчнээн медаль хүртэх вэ?

Парисын олимп-2024

Таамаг: Парисын олимпоос аль улс, хэчнээн медаль хүртэх вэ?

Таамаг: Парисын олимпоос аль улс, хэчнээн медаль хүртэх вэ?

Парисын олимпийн нээлтээ хийхэд зургаа хүрэхгүй сар үлдсэн энэ үед өгөгдөл дээр суурилсан судалгаа хийдэг "Gracenote" компанийн зүгээс ирэх олимпийн виртуал медалийн хүснэгт танилцуулж, улс орнууд хэчнээн медаль авахыг таамаглажээ. Тэд өнгөрсөн Токиогийн олимпод ч зориулан ийм төрлийн таамгийг танилцуулж байв. Энэ таамаг, судалгаа нь сар бүр шинэчлэгдэх гэнэ.

Орос болон Беларусийн тамирчид 2022 оны хоёрдугаар сараас хойш олон улсын тэмцээнд оролцоогүй учир тэдний талаар таамаг гаргах боломжгүй байжээ.

ТЭРГҮҮЛЭГЧИД 

"Gracenote"-ийн зүгээс АНУ-ын багийг ирэх Парисын олимпийг медалийн чанар, тоогоороо тэргүүлнэ гэж үзэв. Хэрэв тэд төсөөлөлд хүрч чадвал найм дахь удаагаа зуны олимпийг медалийн тоогоороо тэргүүлэх аж.

Харин Хятадыг медалийн тоогоороо аман хүзүүднэ гэжээ. Тэднийг медалийн тоогоороо илүү гарах боломжтой ч алтан медалийн чанараараа АНУ-ын дараа орно гэсэн аж. "Gracenote"-ийн зүгээс Хятадын багийг ирэх олимпоос 85 медаль буюу өмнөх Токиогийн олимпоос дөрвөн медаль дутуу авна гэж таамаглав.

Их Британийн багийг Парисаас 17 алтан медаль хүртэнэ гэжэээ.

Тэгвэл өмнөх олимпийг зохион байгуулагч Японыг 56 медаль буюу өмнөх нутагтаа зохион байгуулсан олимпоос хоёроор бага медаль авна гэв. Алтан медалийн тоо нь ч 27 байснаас 17 болж буурах гэнэ.

Наадмыг зохион байгуулагч Францын медалийн тоо, чанар өсөх шинжтэй. Тэд Токиогоос нийт 33 медаль хүртсэн бол ирэх олимпоор алтан медалийн тоогоороо АНУ, Хятадын араас удаалж, 26 алтан медаль хүртэнэ гэх таамаг гарчээ.

ОРОС, БЕЛАРУСИЙН ТАМИРЧИД

Орос, Беларусийн тамирчид 2022 оны хоёрдугаар сараас хойш албан ёсоор олимпийн төрлийн олон улсын тэмцээнд оролцоогүй билээ. Иймээс тамирчдынх нь амжилт, бэртэл гэмтэл зэрэг үзүүлэлт, мэдээлэл дутмаг байгаа учир таамаг дэвшүүлэх боломжгүй байна. Гэхдээ тус улсуудын тамирчид олимпод орох нь тодорхой ч хичнээн тамирчин оролцох нь мөн л эргэлзээтэй.

МЕДАЛИЙН ТООГООР ТЭРГҮҮЛЭХ ТОП ТАВАН УЛС

  1. АНУ – 129 медаль /Токио 2020 – 113/

АНУ дахин зуны олимпийг медалийн тоогоороо тэргүүлэх төлөвтэй. "Gracenote" тэднийг өмнөх наадмаас даруй 16 медаль илүү авна гэж үзжээ. АНУ-ыг 27 өөр спортоос медаль авна гэж тооцжээ. Тэд өмнөх олимпоор 29 спортоос 113 медаль авч байлаа. Тус улсын хөнгөн атлетик, усан сэлэлтийн тамирчид багийнхаа медалийн тэн хагасыг авчирна гэх төлөв гарчээ.

2. Хятад – 85 медаль /Токио 2020 – 89/

Риогийн олимпоос 70 медаль хүртэж, 2004 оноос хойшхи хамгийн муу амжилтаа үзүүлсэн Хятад Токиогийн наадамд амжилтаа ахиулсан. Харамсалтай нь энэ удаад дахин амжилтаа ахиулж чадахгүй аж. Хятадын медалийн ихэнхийг усанд үсрэлт, буудлага, усан сэлэлт, хүндийн өргөлт, ширээний теннис, уран сайхны гимнастикийн тамирчид авчрах гэнэ. Мөн Хятадыг 35 алтан медаль авна гэжээ.

3. Их Британи – 64 медаль /Токио 2020 – 64/

"Gracenote"-ийн зүгээс Их Британийг дөрөв дэх зуны олимпдоо дараалан 60 болон түүнээс дээш медаль авна гэж таамаглав. Тэд дор ххяж 20 спортоос медаль авах шинжтэй.

4. Япон – 56 медаль /Токио 2020 – 58/

Япончууд өмнөх рекорд тогтоосон амжилттайгаа бараг л зэрэгцэх шинжтэй. "Gracenote"-ийн зүгээс тэднийг ердөө хоёр медаль дутуу авна гэжээ. Харамсалтай нь алтан медалий тоо нь өмнөх нь наадмаас арваар багасч, 17 хүрэх аж. Тэд 21 спортоос медаль авах шинжтэй.

5. Франц – 53 медаль /Токио 2020 – 33/

Зохион байгуулагчдыг алтан медалийн тоогоо өмнөх наадмаас бараг гурав дахин ихэсгэнэ гэж тооцжээ. Тэднийг 22 спортын төрлөөс медаль хүртэнэ гэв. Ер нь л 1900 оноос хойшхи хамгийн өндөр амжилтаа үзүүлэх аж. ¥

Виртуал медалийн хүснэгт 1-10

УлсАлтМөнгөХүрэлНийт
АНУ374646129
Хятад35282285
Их Британи17222564
Япон17152456
Франц26161153
Австрали15171648
Итали13122247
Герман10141539
Нидерланд1691035
Өмнөд Солонгос761023

Виртуал медалийн хүснэгт 11-20

УлсАлтМөнгөХүрэлНийт
Канад68923
Испани66921
Бразил93719
Унгар311519
Украин261018
Турк55414
Узбекистан33713
Серби52512
Этиоп35412
Польш54211

Виртуал медалийн хүснэгт 21 – 30

УлсАлтМөнгөХүрэлНийт
Бельги36211
Кени34411
Дани43310
Гүрж34310
Швейцарь12710
Иран4239
Шинэ Зеаланд4239
Ямайк3339
Чех3249
Казахстан2169

МОНГОЛ УЛС ХЭЧНЭЭН МЕДАЛЬ ХҮРТЭХ ВЭ?

Өмнөх Токиогийн олимпоор "Gracenote"-ийн зүгээс Монгол Улсыг олимп эхлэхээс өмнө нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэнэ гэж таамагласан. Тодруулбал, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд М.Уранцэцэгийг хүрэл медаль тус тус хүртэнэ гэж үзсэн.

Харин олимп эхэлсний дараах байдлаар Монголыг хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэнэ гэж амжилтыг нь ахиулсан. Энэ удаад М.Уранцэцэгийн медалийн өнгийг хувиргаж мөнгө, боксын Э.Цэндбаатарыг хүрэл, жүдогийн Ё.Басхүүг хүрэл тус тус хүртэнэ гэж таамаглаж байв.

Үнэн хэрэгтээ Монгол Улс Токиогийн олимпоос нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Медалийн тоо нь таарсан ч зарим медалийн эзэд өөрчлөгдөв. Тухайлбал, зургадугаар байрт орно гэсэн Саид Моллаей мөнгөн медаль хүртэж, тооцоонд байгаагүй чөлөөт бөхийн Б.Болортуяа хүрэл медаль авсан.

Харин таамагт байсан М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар хоёр хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Удахгүй "Gracenote"-ийн зүгээс Монголын багийн медалийн таамгийг хүргэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж