Загвар өмсөгчид "AI” технологид бухимдаж байна

FASHION

Загвар өмсөгчид "AI” технологид бухимдаж байна

Загвар өмсөгчид "AI” технологид бухимдаж байна

Өнгөрсөн долоо хоногт томоохонд тооцогддог  “Нью-Йорк загварын долоо хоног” (NYFW) болж өрнөв. Жилд хоёр удаа болдог уг арга хэмжээ нь салбарынхаа шилдгүүдийг тэмдэглэж, улирлын хамгийн халуухан чиг хандлагыг харуулсан. "NYFW” загварын салбарт хамгийн их ашиг орлогыг олдог ба жилд дунджаар 600 сая ам.долларын ашигтай.

Загварын салбар, арга хэмжээ нь эдийн засаг, гоо зүйн асар их үнэ цэнийг авчирдаг ч хэвлэл мэдээлэл, технологийн салбарын аюул заналхийлэлд өртөж байдаг гэхэд хилсдэхгүй. Учир нь хиймэл оюун ухаан нь модель, загвар зохион бүтээгчдийг давж гарах чадвартай болсноор уран бүтээлчдийн ажлын байраа алдах эрсдэлийг нэмэгдүүлэх болжээ.

"Model Alliance”- ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сара Зифф " Тө өөрийн гоо сайхнаараа бизнес хийдэг бол дүр төрхийг чинь хууль бусаар өөрчилж, зургийг чинь зарсан байвал эрхийг тань зөрчиж байна гэсэн үг" гэжээ. Яалтачгүй "AI" технологи нь интернэт дэх ямарч хамаагүй зураг, мэдээллийг өөрчлөх чадвартай тул загвар өмсөгчийн хэрэг байхгүй болох магадлал өндөр ба портфолио зургийг ашиглаж хүссэн дүрдээ хувиргах чадалтай.

Нью-Йоркд ажилдаг модель Йив Эдмонд “Aljazeera” агентлагт өгсөн ярилцлагадаа загвар өмсөгчид өөрсдийн дүр төрхөө "AI" технологид хуулбарлах нь олширсон ба өмчлөх эрхгүйгээр интернэт орчинд байршуулж байгаа нь харамсалтай талаар дурджээ. Тэд хиймэл оюун ухаанаар орлуулах боломж олгож буй нь загвар өмсөгчийн эрхэм чанарыг үгүйсгэж байгаа хэрэг гэж Эдмонд ярив. Тэрбээр “Загвар өмсөгчдийн хувьд бидний имиж, хэмжүүр, биеийн байдал, биеийн галбир нь бидний брэнд юм. Ихэнх тохиолдолд хэн нэгэн энэ брэндийг бидний мэдэлгүйгээр, бидэнд нөхөн төлбөр олгохгүйгээр эзэмших нь зах зээлд өрсөлдөөнийг бий болгож байна” гэв.

Тэрбээр шинэчлэлийг эсэргүүцдэг загвар өмсөгчдийн нэг бөгөөд Нью-Йорк мужид Загварын ажилчдын тухай хуулийг хэрэгжүүлэхийг уриалдаг. Тус хууль хэрэгжвэл  загвар өмсөгчдийн дүр төрхийг зөвшөөрөлгүй ашиглах хориотой ба хэрэв дүр төрхийг ашиглах бол бичгээр зөвшөөрөл авах шаардлагатай болно.

“Бид загвар өмсөгч, контент бүтээгчдийн үндсэн хөдөлмөр хамгааллыг бий болгох үүднээс Загварын ажилтны тухай хуулийг нэвтрүүлж, хараа хяналтгүй ажилладаг салбарт цензур тогтооно. Төрөл бүрийн хиймэл оюун ухааныг буруугаар ашиглах нь шинэ сорилт болж байгаа бөгөөд бид үүнийг зохицуулалтгүй орхиж болохгүй" гэж  "Model Alliance"-ын Зифф хэлэв. Загвар өмсөгчдийн үзэж буйгаар уг хууль нь шудрага бус, хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалах ба загварын салбарт өрсөлдөөн гарахаас сэргийлнэ.

Хиймэл оюун ухаанаар хүссэн загварын хувцсаа дижитал модельд өмсүүлж ямарч хамаагүй зураг, бичлэг хийх боломжтойгоос гадна хүмүүсийн анхаарлыг татах юм.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээс эхлээд харилцагчийн үйлчилгээ хүртэлх салбарт тархаж байгаа тул бизнесийн удирдагчид шинэ хэрэгслүүдийн тусламжтайгаар ажлын урсгалыг сайжруулж, хөнгөвчлөхөд тусална гэж үзэж байна. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухаан ажилгүйчүүдийн тоог эрс нэмэх магадлалтай. “Resume Builder”-ийн арваннэгдүгээр сард хийсэн судалгаагаар бизнес удирдагчдын гуравны нэг нь хиймэл оюун ухаан ашиглаж, ажилчдаа цомхотгох болно гэж мэдэгджээ.

Зарим компаниуд загвар өмсөгчдийн хэрэг байхгүй гэж үзэх болсон. Өнгөрсөн жил “Vogue Brasil” болон “Vogue Singapore” сэтгүүлүүд  ​​загвар өмсөгчдийн оронд хиймэл оюун ухаанаар бүтээсэн моделуудыг тус тусын сэтгүүлүүдийн нүүр зургаар сонгосон байна.

Vogue Singapore сэтгүүлийн хиймэл оюун ухаанаар бий болгосон модель

“Deep Agency”  зэрэг компани хувцсыг илүү сонирхолтой болгохын үүднээс хиймэл оюун ухаан ашиглаж шинэ коллекцоо гаргасан. Шүүмжлэгчид тус компанийн шийдвэрийг эгдүүцэн, загвар өмсөгч, зурагчдын ажлыг үнэгүйдүүлсэн гэв.

Vogue Brasil сэтгүүлийн “AI” технологи ашигласан нүүр хуудас

 

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.188.226

давтагдашгүй

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж