Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: Дараалан түрүүлэхийг зорино

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: Дараалан түрүүлэхийг зорино

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: Дараалан түрүүлэхийг зорино

Мэргэжлийн сүмод идэвхтэй барилдаж буй ганц ёкозүна болох Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх хаврын Осакад болох башёд түрүүлж, арав дахь түрүүгээ хүртэх зорилготой байна. Гуравдугаар сарын башёг чансаагаар тэргүүлж буй тэрбээр шинэ он гарснаар хоёр дараалан түрүүлэх хүсэлтэй.

Хаврын гуравдугаар сарын 10-наас 24-ний өдрүүдэд Осака хотын Эдион аренад болно.

Тэрүнофүжи өнгөрсөн нэгдүгээр сарын башёд түрүүлж, дээд зиндааны ес дэх түрүүгээ хүртсэн билээ. Түүний хувьд өмнө хэлэхдээ түрүүлсэн тоогоо хоёр оронтой тоонд хүргэх зорилготой гэж байв.

Башёгийн өмнө Осакад болсон хэвлэлийн бага хурлын Тэрүнофүжи "Би ирэх башёгийн өдөр бүр бүхнээ дайчлан барилдана. Дахин нэг түрүүлж, дараалсан түрүү хүртэхийг зорино" гэв.

Барилдсан башё бүртээ бараг л түрүүлж буй Тэрүнофүжиг ганц зогсоож байгаа зүйл нь бэртэл гэмтэл. Удаан зовоосон өвдөгний бэртлээсээ ангижирсан түүнийг сүүлийн үед нурууны бэртэл нь сааруулж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.188.138

3н сарын башед манай ХҮРЗ шар хэмээх Ган-Эрдэнэ дахиад л түрүүлнэ. Тааж мэддэг таван хааны нэг нь байнаа

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-27 202.9.40.36

Бэртэж л болохгүй. Энэ башед заавал түрүүлэх гэж зүтгээд хэрэггүй. Болохгүй бол тэмцээнийг адлгасаж болно. Дараагийн олон башегийн аль нэгэнд түрүүлж болно шүү дээ. дахин нэг түрүүлэх боломж бол түүнд байгаа.

Avatar

Нэргүй 2024-02-27 103.212.117.223

Hund sain saihniig husej suraach !!!

Avatar

Нэргүй 2024-02-27 142.114.6.54

Ovoo yumaa, tegeed biye bodson n' deer

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж